47 настай залуу Израилийн Вершеба хотын хоёр банкнаас дарамтлах арга замаар 8,300 ам.доллар дээрэмдсэн хэрэг өнгөрсөн сард гарчээ. Гэмт этгээдийн зэвсэг нь авокадо жимс байв. Тэрээр авокадог хараар будаж гар бөмбөг хэмээн банкны ажилтныг сүрдүүлсэн байна.
Тодруулбал малгай, шил, нүдний хаалт зүүж зүсээ хувиргасан залуу бүх мөнгөө өгөхийг шаардсан сүрдүүлгийн утгатай захиаг банкны теллерт үзүүлжээ. Уг захианд “Мөнгийг хурдан цүнхэнд хий эс тэгвээс энэ гар бөмбөгийг дэлбэлнэ” гэж бичсэн байж. Энэ тухай “Times of Israel” сайтад мэдээлэв.
Гэмт этгээд эхний удаа 4,450 ам долларыг дээрэмдсэн бол таван хоногийн дараа мөн адил арга замаар хоёр дахь банкнаас 3,300 ам долларыг дээрэмдсэн байна. Энэхүү хэргийн үйл явц хяналтын камерт хадгалагдан үлдсэн гэнэ.
Цагдаагийн ажилтнууд уг этгээдийг гар утасных нь байршлаар мөрдсөн аж. Тэрээр өмнө нь дээрмийн хэргээр гурван жилийн ял эдэлж байжээ.
Эх сурвалж: New York post