Баянзүрх дүүргийн 8, 10, 12, 20, 23, 28 дугаар хорооны 71 мянга гаруй иргэдэд нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг АШУҮИС-ийн эмнэлэг үзүүлэхээр боллоо.
Тодруулбал тус хорооны иргэд дотор, мэдрэл, хүүхэд, эмэгтэйчүүд, хавдар, шүд, нүд, чих, хамар хоолой зэрэг чиглэлээр АШУҮИС-ийн эмнэлгээс тусламж үйлчилгээ үзүүлэх юм байна.
Амбулаторийн тусламж, үйлчилгээг ирэх наймдугаар сарын 01-нээс, хэвтүүлэн эмчлэх үйл ажиллагааг аравдугаар сарын 01-нээс
Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар энэ сарын 05-нд нийслэлийн Баянзүрх дүүрэгт ажиллажээ.
Ингээд тус дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ-ийн тусламж, үйлчилгээтэй танилцсан бөгөөд иргэд үйлчлүүлэгчидтэй уулзаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаарх санал хүсэлтийг нь сонсон хэд хэдэн асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн нь энэ юм.
Тус дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Ж.Энхзул, АШУҮИС-ийн эмнэлгийн дарга Х.Алтайсайхан нартай хийсэн уулзалтын үеэр дээрх асуудлыг шийдвэрлэжээ.
АШУҮИС-ийн эмнэлэг нь Япон улсад үйлдвэрлэсэн орчин үеийн багаж тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон төдийгүй тус улсад мэргэшсэн эмч, мэргэжилтнүүд ажилладаг.
Амбулаторийн тусламж, үйлчилгээг ирэх наймдугаар сарын 01-нээс, хэвтүүлэн эмчлэх үйл ажиллагааг аравдугаар сарын 01-нээс, яаралтай мэс заслын тусламж, үйлчилгээг арванхоёрдугаар сарын 01-нээс эхлэн шат дарааллын дагуу үзүүлэхээр төлөвлөөд байна.
Үүнээс гадна төрөлжсөн нарийн мэргэжлийн, тэр дундаа сэргээн засах болон уламжлалт, зүрх судасны өвчин, спортын гэмтлийн чиглэлээрх тусламж, үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлэхээр шийдвэрлэжээ.
Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар