Монгол Улсын Гадаад хэргийн сайд Санжаасүрэнгийн Оюун БНФУ-ын Гадаад болон Европын хэргийн сайд ноён Бернар Кушнэрийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсад 2008 оны 5 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд албан ёсоор айлчилж байна.
Францын Гадаад болон Европын хэргийн сайд Бернар Кушнэр Монгол Улсын Гадаад хэргийн сайд С.Оюуныг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч уулзан албан ёсны хэлэлцээ хийв.
Монгол Улсын Гадаад хэргийн сайдын энэхүү айлчлал нь Монгол Улс, Францын хооронд 1965 онд дипломат харилцаа тогтоосноос хойшхи 43 жилийн хугацаанд болж байгаа Гадаад хэргийн сайдын анхны айлчлал байлаа. Сайд С.Оюуныг Францын Гадаад болон Европын хэргийн яамны ордонд хүрэлцэн ирэхэд Бүгд Найрамдах Франц Улсын хүндэт харуул жагсаж, түүнд хүндэтгэл үзүүлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр 2007 онд Франц Улсад албан ёсоор айлчлах үеэр байгуулсан Хамтарсан тунхаглалд дурдсан зарчимд үндэслэн дээд хэмжээнд хэлэлцэн тохиролцсон асуудлууд амжилттай хэрэгжиж, хоёр талын хамтын ажиллагааны хүрээ өргөжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа сайд нар илэрхийлэв. Франц Монгол Улсад өрнөсөн ардчилсан өөрчлөлт шинэчлэлийг эхнээс нь дэмжиж, туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлээд, Монгол Улс гадаад бодлогын үзэл баримтлалдаа Европын холбоо, түүний дотор Франц Улсыг өөрийн гурав дахь хөрш үзэж, түүнтэй эрх тэгш, харилцан ашигтай найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьж байгааг сайд С.Оюун онцлон тэмдэглэв. Монгол Улс Францын Ази дахь итгэлт анд, найдвартай түнш байх хүсэл эрмэлзэлтэй байгаагаа манай тал илэрхийлэв. Монгол, Францын хоорондын улс төрийн яриа хэлэлцээ тогтмолжиж байгааг хоёр сайд онцлон тэмдэглэж, улмаар хамтын ажиллагааг эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын агуулгаар баяжуулахад хамтран ажиллахаар тогтов. Монгол Улсын Засгийн газар Францаас Монголын эдийн засагт оруулах хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого баримталж байгааг францын талд нотлон илэрхийлэв. Хоёр орны хооронд соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааг илүү өргөн хөгжүүлэх нь чухлыг манай тал илэрхийлж, Францын засгийн газраас монголын залууст олгох тэтгэлгийн тоог нэмэгдүүлэх, дээд боловсролын дипломыг харилцан хүлээн зөвшөөрөх асуудлаар засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах хүсэлтэй байгаагаа манай тал илэрхийлэв. Түүнчлэн дэлхий дахинд хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом өсч, хөгжиж буй орнуудад бэрхшээл үүсч байгааг харгалзан энэ салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг судлаж үзэхээр тогтов.
Гадаад хэргийн сайд С.Оюун Монгол Улсын Ерөнхийлөгч
Н.Энхбаяраас монгол, францын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар
БНФУ-ын Ерөнхийлөгч Никола Саркозид бичсэн илгээлтийг сайд Бернар Кушнэрт энэ
уулзалтын үеэр гардуулав.
Монгол, Францын Гадаад хэргийн сайд нар олон улсын
харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцов.
Гадаад хэргийн сайд С.Оюун, Б.Кушнэр нар Монгол, Францын
Гадаад хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурав.
Монгол, Францын улс төрийн зөвлөлдөх уулзалтыг эрх зүйн талаас нь баталгаажуулах
зорилготой энэ баримт бичигт хоёр орны хамтын ажиллагааны бүхий л асуудлаар
болон олон улсын харилцан сонирхсон асуудлаар талууд харилцан зөвлөлдөж,
мэдээлэл солилцож байх зарчмуудыг тусгасан болно.
Гадаад хэргийн сайд С.Оюун Францын цөмийн эрчим хүчний тэргүүлэгч Арева группын ерөнхийлөгч хатагтай Анн Лувержан, нүүрс шингэрүүлэх технологийн Аксенс компанийн ерөнхийлөгч ноён Жан Сентена нартай 2008 оны 5 дугаар сарын 5-ны өдөр уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов
Гадаад хэргийн сайд С.Оюун ЮНЕСКО-гийн төв байранд 5 дугаар сарын 6-ны өдөр зочилж, тус байгууллагын Ерөнхий тэргүүн дэд захирал ноён Марсио Барбозатай уулзаж ярилцав. Монгол Улс, ЮНЕСКО-гийн хамтын ажиллагааг боловсрол, соёлын салбарт идэвхжүүлэх, тус байгууллагын Гүйцэтгэх Зөвлөлийн шинэ гишүүний хувьд Монгол Улс тус байгууллагын үйл ажиллагаанд улам идэвхтэй оролцохоо сайд С.Оюун илэрхийлэв.
Франц, Монголын хамтын ажиллагааны хүрээнд үйл ажиллагаа явуулдаг зарим нийгэмлэгийн удирдлагыг Гадаад хэргийн сайд С.Оюун 5 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч уулзав. Монгол, Францын ард түмнүүдийн хоорондын найрсаг харилцааг бэхжүүлж, шууд хамтын ажиллагаа хөгжүүлэх, хүмүүнлэгийн туслалцаа үзүүлж байгаа найрамдлын нийгэмлэгийн удирдлага, гишүүдэд Монголын ард түмэн, засгийн газрын нэрийн өмнөөс талархлаа илэрхийлж тэдгэрийн цаашдын үйл ажиллагааг ямагт дэмжихээ мэдэгдэв.
Гадаад хэргийн сайд С.Оюуны Францад хийж буй албан ёсны
айлчлал үргэлжилж байна.
МУГХЯ Хэвлэл
мэдээллийн хэлтэсээс мэдээлэв