2022 оны MTV хөгжмийн шагнал гардуулах ёслол Нью Жерси мужийн Ньюарк дахь Пруденциал төвд үргэлжилж байна.
Тус шагнал гардуулах ёслолд Билли Эйлиш, Дрейк, Дожа Кэт, Харри Стайлс, Дуа Липа, Эд Ширан, The Weeknd, Тейлор Свифт зэрэг сүүлийн нэг жилийн турш чартуудыг тэргүүлж байсан олон уран бүтээлч номинациудад нэр дэвшжээ.
Реппэр Ники Минаж хөтлөгчийн үүрэг гүйцэтгэсэн ба саяхан хит болсон "Super Freaky Girl" дуугаа мөн дуулсан юм.
Дараа нь рэппер Эминэм, Снүүп Дог хамтарсан “From the D 2 the LBC” дуугаа дуулж, Лиззо, Ферги нар тайзнаа гарсан бол Өмнөд Солонгосын алдарт охидын хамтлаг BlackPink, Жэй Балвин нар тайзнаа гарах уран бүтээлчдийн жагсаалтад багтжээ.
Ферги Жек Харлоу нар хамтарсан "First Class" дуугаа дуулсан ба энэ нь тус наадмаас "Зуны шилдэг дуу" номинацийн шагналыг хүртсэн юм.
Одоогоор дараах уран бүтээл болон дуучид МTV VMA наадмын шагналын эзэд болоод байна.
Шилдэг уран бүтээлч: Bad Bunny
Шилдэг латин дуу: Анитта-Envolver
Шилдэг клип: Лиззо-“About Damn Time”
Шилдэг К-Поп: Лиза-Lalisa
Шилдэг цомог: Харри Стайлз-“Harry’s House”
Шилдэг урт клип: Тэйлор Свифт-All Too Well
Шилдэг хамтарсан уран бүтээл: Lil Nas X and Jack Harlow – “Industry Baby”
Шилдэг METAVERSE үзүүлбэр: BLACKPINK The Virtual | PUBG
Шилдэг Алтернатив: Måneskin – “I Wanna Be Your Slave”
Шилдэг рок дуу: Red Hot Chili Peppers – “Black Summer”
Шилдэг залуу уран бүтээлч: Доу Камерон
Энэ жилийн MTV хөгжмийн шагнал гардуулах ёслолд дэгжин хувцасласан алдартнуудын фото мэдээг хүргэж байна. Барууны хэвлэлүүдийн дийлэнх нь дуучин Тэйлор Свифтийн гялалзсан мөнгөлөг даашинзыг онцолж тэрбээр жагсаалтыг тэргүүлээд байна. Мөн дуучин бүсгүй “All Too Well” дууныхаа 10 үргэлжлэх клипээр "Шилдэг урт клип" номинацийн эзэн болсон юм.