Төрийн ордонд "Гарц шийдлийг олъё" эрдэм шинжилгээний бага хурал эхэлж, 100 гаруй эрдэмтэн, судлаач Монгол Улсад тулгараад байгаа асуудлуудыг хэлэлцэж байна.
ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Улс төр эрх зүйн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, улс төрийн ухааны доктор О.Хатанболд "Бид 30 жилийн өмнө Ардчилсан тогтолцоо руу шилжсэн. Бид юун дээр алдсан бэ?
1. Хууль дээдлэх асуудал. Саяхан иргэд Сүхбаатарын талбай дээр яагаад жагсав гэдгээс эхэлье. Хууль дээдлэх ёсоо зөв цэгцтэй хийж чадсан уу, бид юунд алдав. Алдаа байгаа учраас залуус гудамжинд гараад асуудлыг шүүмжилж байна. Түүнээс нь улстөрчид, эрх баригчид айж байна. Яагаад айв? Иргэний оролцоог бид хангаж чадаж байна уу. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хэр сайн хангаж чадаж байгаа вэ?
2. Олон талт мэдээллээр тэгш хангагдах ёстой. Ард түмэнд мэдээллийн хомстол бий болж байна. Гаднынхан ирээд биднийг гоё үгээр магтдаг байж болно. Гэхдээ өөрсдөөсөө 30 жилийн турш бий болгосон нийгэм маань ямар байна вэ гэдгийг асуух хэрэгтэй.
3. Ил тод, нээлттэй байх асуудал. Өнөөдөр хэн хэдэн төгрөг өгөөд ямар албан тушаалд очив гээд санхүүжилт нь ил, тод байгаа юм уу?
4. Хараат бус байж чадаж байгаа юу? Бид өөрсдийнхөө итгэл үнэмшлээр хараат бус байгаа гэж боддог. Гэтэл төр засаг, эрх барьж байгаа намуудын зарим арга хэмжээ хувь хүнийг хараат байдалд оруулах чиглэлд нийгмийг хөтөлж байна. Үүнийг таслан зогсоохын тулд юу хийх ёстой вэ?
5. Харилцан зөвлөлдөх асуудал. Тэр зөвлөгөөний эцсийн үр дүн бодит амьдрал дээр яаж хүрч байна вэ.
6. Энэ бүх бий болгосон зүйл маань үр нөлөөтэй байж чадаж байна уу. Чадахгүй байгаа учраас шинэ үеийн залуус нийгэм болохгүй байна гэж хэлж чадаж байна. Үүнийг нь эрх баригчид нь мэдэж байгаа ч дуугүй суудаг төр байвал бид цааш явах боломжгүй" гэлээ.