"Монгол Улсын хилийн зурвас газрыг тогтоож, улсын тусгай хэрэгцээнд авах тухай" УИХ-ын тогтоол батлагдсантай холбогдуулан АБГББХ-ын дарга Б.Энх-Амгалан мэдээлэл өглөө.
Тэрбээр, Монгол Улсын дархан хил, газар нутгийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдалтай холбоотой асуудлаар улстөржиж болохгүй. Манай улсын гадаад бодлоготой, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар хамаагүй жиргэж болохгүй. Хилийн бүсэд хамаарагдах энэ ажлууд нууцын зэрэглэлд хамаарагддаг. Хилийн тухай хуульд хил залгаа улсын газар нутгийн хязгаартай зах нийлэн хиллэж буй хилийн зурвас, боомтын газар нь төрийн өмч байна гэж заасан байдаг. Тийм учраас хил залгаас улсын хилийн зурвас, боомтын наана буй газраа төрийн өмчид бүртгэж авч байна гэсэн үг. Цаашид хил орчмын дэглэмийг сахиулахад чухал ач холбогдолтой.
Энэхүү тогтоол батлагдсанаар Монгол Улсын нутаг дэвсгэр, хил хязгаарын бүрэн бүтэн байдал, хуулиар тогтоосон хилийн заагийн солбицол, талбайн хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Манай улс БНХАУ, ОХУ-тай хилийн ямар нэгэн маргаан байхгүй. Хилээ бид НҮБ-аар баталгаажуулсан. Тийм учраас хилийн багана, тор нааш цаашаа хөдлөх ямар ч боломжгүй гэлээ.