Манай хоёр дипломатч машиндаа 70 кг хар тамхи тээвэрлэж яваад ХБНГУ-ын Дрезден хотод саатуулагджээ. Тэд Чех-Германы хилийн ойролцоо А17 дугаар хурдны зам дээр явж байхад нь замын цагдаа нар зогсоон шалгасан байна.
"Транзит Монгол 2019" олон улсын хурал Шангри Ла зочид буудалд боллоо. УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа хурлыг нээн үг хэлэв. Манай улсаар дамжин өнгөрөх тээврийн хэмжээ эрс нэмэгдсээр байна. Бид хөгжлийн шинэ үетэйгээ золгосон гэж Д.Жигжиднямаа онцоллоо.
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.06.05/ болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Газрын тос боловсруулах үйлдвэрийн хотхоны бүтээн байгуулалтыг наймдугаар сараас эхлүүлэхээр болов. Хотхон таван давхар барилгууд бүхий 550 айлын орон сууц, оффис-үйлчилгээний цогцолбор, дэд бүтэц, гадна тохижилт, ногоон байгууламж зэргээс бүрдэх юм.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс цагдаагийн алба хаагч Д.Батсайханы амь насыг хохироосон Т.Лундаа болон Б.Энхбаяр нарт 13 болон 20 жилийн хорих ял оноожээ. Б.Энхбаяр, Т.Лундаа нар залилангийн хэргээр сэжиглэгдэж байсан бөгөөд Сүхбаатар дүүргийн авто машинтай хөдөлгөөнт эргүүлд ажиллаж байсан, тэдэнд шаардлага тавьсан цагдааг Тоёота Ланд автомашинаараа мөргөн гэмтээж, өөр цагдаа тэдний машинаас зүүгдэн явж байхдаа унаж хүнд бэртсэн хэрэг өнгөрсөн оны аравдугаар сард гарсан юм.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар түрээсийн орон сууцны зориулалтаар баригдсан 1542 орон сууцыг хэрхэн ямар журмаар олгох эрхийг нийслэл болон аймгийн Засаг дарга нарын мэдэлд шилжүүлэхээр боллоо. Тодруулбал Улаанбаатар, Хөвсгөл, Орхон, Говь-Алтай аймагт баригдсан түрээсийн орон сууцыг Улаанбаатар болон үлдсэн аймгуудын захиргаа түрээсээр олгож, түрээсийн орон сууцыг өмчлөх журмын дагуу олгох юм.