Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын тархалт, нөхцөл байдалтай холбоотой шинэ мэдээллийг хүргэж байна.

3011 ХҮНД PCR ШИНЖИЛГЭЭ ХИЙСНЭЭС 11 ХҮНД ХАЛДВАР БҮРТГЭГДЛЭЭ
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр буюу 2020 оны 11-р сарын 22-ны 17:00 цагаас хойш Улаанбаатар хотод шинээр 11 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 640 боллоо. Эдгээр нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал. Гурван хүнд хоёр дахь удаагийн шинжилгээгээр илэрсэн. Бусад нь 20, 21-нд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал юм. Халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудыг 24-48 цагийн дотор олж, тусгаарлаж байна. Одоогийн байдлаар батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтал 883 хүнийг тусгаарлан, үүнээс 39 хүнийг гурав дахь давтан шинжилгээг хийсэн байна. Бусад таван аймагт халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй. Ингэснээр дотоодын халдварын тохиолдол 204 болж байна. Халдварын сүүлийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш 14 хоногт хавьтлуудыг олж тогтоох ёстой. Түүний дараа дахин 28 хоног хяналт тавьж байж, тархалтыг хяналтдаа оруулсан гэж үзнэ. 11 дүгээр сарын 22-нд улсын хэмжээнд нийт 3011 хүнд PCR шинжилгээ хийсэн.
Нийт хүн амын дунд халдварын түргэвчилсэн шинжилгээг хийж байна. Тэр дундаа СХД, БЗД, Хан-Уул, Багануур, Баянгол дүүргүүдийн халдварын тохиолдол бүртгэгдсэн учир тус дүүргийн иргэдэд багш шинжилгээ хийнэ. Тиймээс НЭМГ-аас 35 мянган хүнийг шинжилгээнд хамруулах ажлыг өнөөдөр эхлүүлнэ. Ард иргэдээ идэвхтэй оролцохыг уриалж байна" гэлээ.
Мөн тэрбээр Улаанбаатар хот болон таван аймагт үндсэн хоёр том голомт бий. Эхнийх нь иргэний голомт, нөгөөх нь төмөр зам дагуух хот суурин газрын кластер халдвар. Хоёр голомтоос нийт 204 тохиолдол байна. Ойрын хавьтлуудаас гарч байгаа шинэ тохиолдлууд гэдгийг тайлбарлалаа.
2020 оны 11-р сарын 22-ны 11:00 цагийн байдлаар батлагдсан тохиолдлын тоо:
НИЙСЛЭЛ, ТАВАН АЙМАГТ 327 ЦЭГТ 10 МЯНГАН ХҮН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
ОБЕГ-ын дарга Б.Ууганбаяр халдвар бүртгэгдсэн нийслэл болон таван аймагт хэрхэн ажиллаж байгаа болохыг мэдээллээ Тэрбээр "Сэлэнгэ аймгийн гурван цэгт 12 хүн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байгаа бол 74 төрийн албан хаагч хорио цээрийн дэглэмийг баримтлуулахаар ажиллаж байна. Говьсүмбэр аймагт 11 цэгт 31 эмнэлгийн алба хаагчид ажиллаж байгаа бол 340 төрийн албан хаагч хорио цээрийн дэглэм сахиулж байна. Орхон аймагт 12 цэгт 42 эмч мэргэжлийн ажилтнууд шинжилгээ авах ажлыг зохион байгуулж, төрийн 1029 алба хаагч хорио цээрийн дэглэмийг сахиулахаар ажиллаж байна. Нийлбэр дүнгээр 327 цэгт 10899 хүн үүрэг гүйцэтгэж, 7368 техник хэрэгслийг дайчлан ажиллаж байна" гэлээ.

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭЛЭЛ
Байршил | Өмнөх мэдээллээс хойш | Нийт |
---|---|---|
Улаанбаатар | +11 | 51 |
Сэлэнгэ | 0 | 98 |
Дархан-уул | 0 | 20 |
Говьсүмбэр | 0 | 1 |
Орхон | 0 | 17 |
Дорноговь | 0 | 17 |
Тусгаарлалт хяналтад |
0 | 59 |
+11 | 204 |
Байршил | Өмнөх мэдээллээс хойш | Нийт |
---|---|---|
Батлагдсан тохиолдол | +11 | 640 |
Дотоодын халдвар | +11 | 204 |
Тусгаарлалт хяналтад | 0 | 59 |
Зөөвөрлөгдсөн | 0 | 377 |
Үзүүлэлт | Өмнөх мэдээллээс хойш | Нийт |
---|---|---|
Эдгэрсэн | 0 | 340 |
Үзүүлэлт | Өмнөх мэдээллээс хойш | Нийт |
---|---|---|
Эмчлүүлж байгаа | +11 | 293 |
Хөнгөн | +11 | 245 |
Хүндэвтэр | 7 | 48 |
Хүнд | -3 | 0 |