Монгол Улсад коронавирусийн дотоодын халдвар бүртгэгдсэнээс хойш эхний 14 хоног өнгөрч байгаа бөгөөд цаашид халдварыг улсын хэмжээнд тараахгүйн тулд одоо авч буй арга хэмжээг сулруулахгүй байх нь зүйтэй гэдгийг ХӨСҮТ-ийн Тархалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Дотоодод халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор халдварын голомтыг тархаахгүй барих, хязгаарлах зорилгоор арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоогоод буй.
Энэ хугацааг сунгах эсэх шийдвэрийг маргааш буюу ням гарагт гаргахаа мэдэгдсэн. Хөл хориог хэрхэх талаар яамд болон мэргэжлийн байгууллагын саналыг авч байгаа юм.
ДӨНГӨЖ НЭГ НУУЦ ҮЕИЙН ХУГАЦАА ДУУСАЖ БАЙНА. ГЭТЭЛ АРААС НЬ ӨВЧЛӨЛҮҮД БҮРТГЭГДЭЖ БАЙНА
Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ энэ тал дээр ямар байр суурьтай байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Хөл хориог сунгах үгүйг УОК шийднэ. Халдварын нөхцөл байдал амаргүй байна. Нууц үеийн хугацаа 14 хоног. 14 хоногт хавьтлыг илрүүлэх, олох шинжлэх, гинжин хэлхээгээр үргэлжлүүлэн шинжилж байна. Анх халдвар бүртгэгдсэнээс хойш дөнгөж нэг нууц үеийн хугацаа дуусаж байна. Гэтэл араас нь өвчлөлүүд бүртгэгдэж байна. 14 хоногийн нууц үеийн дараа хяналтын 14 хоногт хөл хөдөлгөөн хязгаарлагдмал, авч буй хариу арга хэмжээний эрчийг сулруулах байх ёстойг дэлхий дахин сургамж болгон хэлж байна. Иймээс нууц үеийн хугацаа, сүүлд бүртгэгдсэн тохиолдол, хяналтын 14 хоногоо тооцож, мэргэжлийнхээ дагуу саналаа өгнө. Өнөөдөр эрсдлийн үнэлгээ дахин хийнэ. Нийслэл болон аймгуудад бүртгэгдэж байгаа халдварын тохиолдлуудыг орон нутгийнх нь байдлаар дахин үнэлгээ хийнэ. Халдварыг улсын хэмжээнд, нийт ард иргэдийнхээ дунд тараахгүйн тулд арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа, үүнийг сулруулахгүйгээр халдвараа барьж авах нь манай улсын зорилго. Тиймээс мэргэжлийн байгууллагын дүгнэлт, УОК-ын шийдвэрийг дагаж мөрдөхийг хүсье" гэлээ.
Манай улсын хэмжээнд коронавирусийн халдварын найман голомт бүртгэгдээд байна. Тодруулбал, өнөөдрийн байдлаар нийслэл хот, таван аймаг, Энхсаран сувилал, ХӨСҮТ гэсэн найман кластер буюу багц голомтод 378 хүн халдвар аваад байгаа юм.
Харин Улаанбаатар хотод долоон дүүрэгт нийт 70 тохиолдол бүртгэгдсэн.