Улаанбаатар хотын 10 байршилд явган хүний гарцын гэрлэн дохиог эмч, цагдаагийн дүрсээр төлөөлүүлэн асдаг болгожээ.
Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс цар тахалтай тэмцэж буй бүх шатны алба хаагч, ажилтнууддаа талархал илэрхийлэн ийнхүү өөрчилсөн байна.
Ингэснээр эмч цагдаа, цэрэг, онцгой байдал, хот тохижилт, цахилгаан ба усан хангамж, хот нийтийн аж ахуйн инженер, техникийн ажилтнууд гээд иргэдийн ая тухтай амьдралын төлөө зогсолтгүй ажиллаж байгаа албан хаагчдаа хүндэтгэн #ТА_НАРТАА_БАЯРЛАЛАА эерэг уриалгыг түгээж буй аж.
Тиймээс иргэд гэртээ байж, хорио цээрийн дэглэмийг ягштал баримталж мөрдөх нь хайртай хүмүүсээ хамгаалах том дэмжлэг болохоос гадна бидний төлөө ажиллаж буй хэн бүхэнд илэрхийлэх талархал юм гэдгийг Нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс уриаллаа.