Стивен Дэвис гэх эрд "И-Набл" гэдэг нийгэмлэгийн зүгээс өмнө нь хиймэл гар бэлэглэж байжээ.
Харин Стивен энэхүү нийгэмлэгт сайн дураар ажиллан "Мөчгүй багийнхан" нэртэй хамтын ажиллагааг эхлүүлж 3D технологийн тусламжтайгаар хиймэл гарыг бүтээн найман настай Изабелла охинд бэлэглэжээ. Тэрээр өөрийн санаачилсан загвараар хиймэл гарыг урлаж, 320 гаруй километрийг туулан өөрийн биеэр охинд хүргэн өгчээ.
"Охин минь үүнийг гартаа зүүсэн цагаасаа эхлэн өөртөө илүү итгэлтэй болсон. Гадуур явахад хүмүүс түүний хиймэл гарыг сонирхоход тэр нэг бүрчлэн тайлбарлан өгч, үүндээ ч их урамтай байдаг" гэж охины аав ярьсан бол түүнд гар бэлэглэсэн Дэвис "Изабеллагийн хоёр гар бүтэн болсон энэ өдөр миний амьдралын хамгийн мартагдашгүй мөч байх болно" хэмээжээ.

Шинэхэн гараа зүүж үзсэн Изабелла охин "Энэ үнэхээр гайхалтай. Надад өнгө нь маш их таалагдаж байна. Би үүгээр маш их зүйл хийж чаддаг болох нь ээ" гэж уулга алдан баярлажээ.
Сонирхуулахад, "И-Набл" нь хөгжлийн бэрхшээлтэй мянган хүүхдэд хиймэл гар хийж өгөх зорилготой олон улсын сайн дурын нийгэмлэг юм.