Энэ сарын 5-6-ны өдрүүдэд дэлхийн томоохон хөрөнгийн зах зээлийн индексүүд унасан ч өнөөдрөөс тогтворжлоо.
Дэлхийн хамгийн том эдийн засагтай улс болох АНУ-ын эдийн засаг агших нь гэсэн болгоомжлолын улмаас хувьцааны үнэ унав. Энэ сарын 2-нд буюу өнгөрсөн баасан гарагт АНУ-ын ажилгүйдлийн түвшинг танилцуулсан. Тус улсад хөдөө аж ахуйгаас бусад салбаруудад нийт 114 мянган хүн шинээр ажилд орсныг мэдээлэв. Эдийн засагчид 175-185 мянган хүн шинээр ажилд орно гэж тооцоолжээ.
Мөн Америкт үйлдвэрлэл агшиж байгаа нь хөрөнгө оруулагчдыг түгшээсэн байна.
Дэлхийн гурав дахь том эдийн засагтай улсад тооцогддог Японы хөрөнгийн зах зээл хамгийн их хохирол амссан ч өчигдөр (2024.8.7) эргээд арван хувиар өсжээ. Даваа гарагт Никкей индекс 12.4 хувиар унасан нь 1987 оноос хойших, анхны тохиолдол юм. АНУ-ын S&P 500 индекс 3, Nasdaq 3.43 хувиар тус тус доошилсон.
Гол индексүүд сүүлийн жилүүдэд байгаагүй хурдаар унасан нь АНУ-ын Төв банк буюу Холбооны нөөцийн санг дарамтад оруулж, тэд бодлогын хүүгээ буулгах, эсэхээ эргэж харах хэрэгтэй боллоо.
Гэвч зарим эдийн засагч хувьцааны үнийн уналтыг зогсоохын тулд бодлогын хүүг төлөвлөснөөс өмнө бууруулж болохгүй гэж үзэж байна.
Эдийн засагчид юу хэлэв?
- Өглөө босоод хартал Японы хөрөнгийн зах зээлийн индекс 10-12 хувиар унасныг харсан ямар ч ухаантай хүн галзуурна. Хүмүүс сандрах нь аргагүй. Гол нь энэ үйл явц цаашид дахин үргэлжлэх үү гэдэг нь чухал.
- Энэ давлагааны дараа хөрөнгө оруулагчид хувьцаа, бонд худалдаж авахдаа өмнөхөөсөө илүү хаширлах нь лавтай.
Энэ үйл явдал Монголд нөлөөлсөн үү?
Одоогоор энэ асуултад хариулахад эрт байна. Ам.доллар чангарсны сацуу Лондоны Металлын биржид зэсийн үнэ ялимгүй унасан. Манай улсын хөрөнгийн зах зээлийн гол үзүүлэлт болох ТОП20 индекс энэ сарын 6-нд -2.74 хувиар буурч, 49,350.66 нэгж болжээ.
2024 онд дараах үнэт цааснууд ТОП-20 индексийн багцыг бүрдүүлж байна. Үүнд:
№ |
Симбол |
Компанийн нэр |
Хаалтын ханш |
Зах зээлийн үнэлгээ |
1 |
Хаан банк ХК |
1,039 |
1,986,773,722,000 |
|
2 |
Худалдаа Хөгжлийн банк |
26,000 |
1,315,624,102,000 |
|
3 |
АПУ ХК |
1,015 |
1,080,144,276,295 |
|
4 |
Инвескор ББСБ ХК |
6,850 |
518,848,324,850 |
|
5 |
Голомт Банк ХК |
1,160 |
938,042,474,960 |
|
6 |
Таван толгой ХК |
34,780 |
1,831,695,656,000 |
|
7 |
Говь ХК |
261 |
203,983,816,500 |
|
8 |
Премиум Нэксус ХК |
195 |
216,944,871,020 |
|
9 |
Богд Банк ХК |
82 |
103,100,000,000 |
|
10 |
Төрийн Банк ХК |
475 |
358,670,718,750 |
|
11 |
Монголын хөрөнгийн бирж ХК |
411 |
144,149,158,226 |
|
12 |
Түмэн шувуут ХК |
370 |
73,948,000,000 |
|
13 |
Сүү ХК |
428 |
146,837,360,430 |
|
14 |
Монгол шуудан ХК |
600 |
59,751,817,800 |
|
15 |
Монложистикс Холдинг ХК |
180 |
71,254,587,960 |
|
16 |
Сэндли ББСБ ХК |
142 |
31,791,654,000 |
|
17 |
Мандал Даатгал ХК |
80 |
49,944,128,000 |
|
18 |
Монос хүнс ХК |
85 |
34,735,932,363 |
|
19 |
Ард кредит ББСБ ХК |
101 |
36,869,560,000 |
|
20 |
Газар Шим Үйлдвэр ХК |
49 |
59,186,792,426 |
Эх сурвалж: