УОК-ын Шуурхай штабаас автомашины хөдөлгөөн зохицуулалт, орон нутаг руу зорчих, ирэх иргэдийн хөдөлгөөний талаар шуурхай мэдээлэл хүргэж байна.
Нийслэлийн Засаг даргын орлогч дарга Р.Чингис дараах мэдээллийг өгөв:
-Амралтын хоёр өдөрт иргэд тэгш сондгой дугаарын дагуу хөдөлгөөнд оролцоно. Учир нь вакцинжуулалт үргэлжилж байна. Харин даваа гарагаас хэвийн зорчиж эхэлнэ. Бид энэ сарыг дуустал тэгш, сондгой дугаараар нь хоёр ангилж жолооч нарыг хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргасан. Гэвч олон нийт санал хүсэлт ирүүлсэн тул энэ шийдвэрийг өөрчиллөө. Ирэх даваа гарагаас буюу 10-наас эхлэн жолооч нар дугаарын хязгаарлалттай өдрөө л зорчихгүй. Бусад өдрүүдэд хэвийн зорчино.
Хөл хорио дууссан гэж иргэд та бүхэн тайвширч болохгүй. Бид автобусанд олон хүн суулгахгүй байхад анхаарч ажиллана. Өөрөөр хэлбэл, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд автомашинаар замын хөдөлгөөнд оролцохдоо энэ сарын 10-наас эхлэн энгийн үеийн зохицуулалтаар буюу нэг дэх өдөр 1, 6 тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй гэх гаригийн зохицуулалтаар 06:00-22:00 цагт замын хөдөлгөөнд оролцохоор болж байгаа юм.
Ийнхүү автомашины хөдөлгөөнийг хэвийн горимд шилжүүлсэн ч халдвар буураагүй байгаа тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримталж, онцын шаардлагагүй бол аль болох гадуур зорчихгүй, олон хүн цугларсан газар очихгүй байхыг онцгойлон анхааруулж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.