Ирэх бямба гаригийн өглөөний найман цагаас оройн 18 цаг хүртэл Сүхбаатарын талбайд "Эрүүл шүд амьдралын түлхүүр" Амны хөндийн өдөрлөг болох гэж байна. Өдөрлөгийг ЭМЯ, ЭМШУИС-ийн Нүүр ам судлалын сургууль, Монголын шүдний мэргэжилтнүүдий холбоо, Монголын эрүү нүүрний гажиг Засалчдын холбоо, Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв зэрэг 15 гаруй мэргэжлийн байгууллагууд оролцон зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү өдөрлөгийг дөрөв дахь удаагаа хийж байгаа юм. Тус өдөрлөгийн үеэр монголын тэргүүлэх зэргийн эмч, мэргэжилтнүүд үнэ төлбөргүй үзлэг хийж зөвлөгөө өгөхөөс гадна нэг ч шүд нь хорхойдож цоороогүй насанд хүрэгчид, хүүхдүүдийг шалгаруулж шагнаж урамшуулах аж. Мөн нэгдүгээр их араа шүд нь цоорч өвчлөөгүй сургуулийн болон бага насны хүүхдүүдийг шалгаруулж цоорлоос сэргийлэх түрхлэгийг үнэ төлбөргүй тавьж өгөх гэнэ.
Анх 1999 онд Монгол улсын Засгийн газар, ЭМЯ-наас "Амны хөндийн эрүүл мэнд үндэсний хөтөлбөр"-ийг баталж 2000-2005 онд амжилттай хэрэгжүүлж дууссан гэх боловч манай улсын нийт хүн амын дунд тэр дундаа цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчний тархалт буурахгүй байгаагаас "Амны хөндийн эрүүл мэнд 2006-2015" хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр батлаад байгаа юм байна.
Одоогийн байдлаар шүд цоорох өвчний тархалт 3-5 настнуудын 79 хувь, 6-8 насанд 85, насанд хүрэгчдийн дунд 90 гаруй хувьтай байгаа хэмээн эмч мэргэжилтнүүд мэдээллээ.
Улсдаа шүдний мэргэжлийн эмч, докторуудаараа тэргүүлдэг ЭМШУИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн захирал Б.Амарсайханаас дараахь зүйлийг тодрууллаа.
-Шүдний эмчилгээ ямар төвшинд байна вэ, бусад улс оронтой
харьцуулахад ямар байна вэ? Шүд цоорох, амны хөндийн үрэвсэлт өвчнөөр өвчлөөгүй
хүн бараг байхгүй мэт тоо баримт гарч байна?
-Манай шүдний эмчилгээ үйлчилгээний төвшин Азидаа нилээд
эрчимтэй хөгжиж байгаа. Зах зээлд орсонтой холбогдуулаад шүдний сайн чанарын
материал, тоног төхөөрөмж сүүлийн үеийн технологийг эрчимтэй оруулж ирсэн.
Хувийн эмнэлэгүүд ч эрчимтэй хөгжиж байна.
Дээрээс нь манай сургууль хамгийн эрэлт хэрэгцээтэй мэргэжилтнүүд
бэлтгэдэг сургууль боллоо. Манай сургуулийн багш нар гэхэд бүгд Япон, Унгар, Герман, Кубад мэргэжил
эзэмшиж, доктор хамгаалсан багш нар байна. Дэлхийн шинэ техник, технологоос
хоцроогүй.
Ер нь шүд цоорох, амны хөндийн үнэр, өрөвсөл нь хувь хүн, гэр бүлийн хүмүүжил, хоол хүнснээс шууд хамааралтай. Хувь хүн өөрөө амны хөндийн эрүүл мэндээ сайн сахиж чадахгүй бол бүх өвчний эхлэл болдог. Хэдий амьдралын боломж бололцоо муу ч шүдээ сайн угаадаг, ааруул, ээзгий тогтмол зажилж иддэг байх нь их чухал. Сүүлийн үед хүмүүс хүүхдээ уйлахад чихэр өгөөд аргаддаг. Нярай хүүхдээ хооллохдоо эцэг, эх нь амандаа халбагыг нь зуугаад өгөөд байгаа харагддаг. Энэ бүгдээс халдвар дамжих, өвчлөл тархах гол шалтгаан болдог.
Эрүүл, зөв хоололт маш чухал. Гаазтай ундаа, чихэр, шоколад их иддэг хүүхдийн бараг бүх шүд нь цоорсон байдаг. Шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ямар нэгэн эм тан уу гэх зүйл байхгүй шүү дээ. Хувь хүн өөрөө сайтар цэвэрлэж, урьдчилан сэргийл, шүдээ сайн угаа. Эмчид бага зэргийн өрөвсөлтэй үед нь ханд. Манайхан цоороод ялзраад өрөвслийн дээд цэгт хүргээд авахуулах хэмжээнд эмчид ханддаг тохиолдол их байх юм.
-Та түрүүн
нэлээд судалгаа хийсэн гэж байсан ямар судалгаа хийв?
-Бид дэлхийн жишгээр хийдэг бүх төрлийн судалгааг хийсэн.
Хүүхдийн шүдний дундах цооролт, дунд болон ахмад настнуудын шүдний тулгуур
эдийн өвчлөл, шүдгүйдэл зэрэг судалгаа хийлээ.
Ер нь хүн амын дунд шүдний өвчлөл маш их байна. Үүнээс шалтгаалж
монголчуудын ерөнхий биеийн өвчлөл өндөр байна. Хүүхдүүдийн дунд анген, зүрхний
өвчин, хоолой, гэдэс, бөөрний өвчлөл их байгаа нь бүгд шүднээс үүдэлтэй.
Цоорхой шүдтэй хүн нян бактертай шүлсээ байнга залгисаар хоолой нь өвддөг. Хүмүүсийн дунд эрүүл мэндийн боловсрол их
чухал байна.
-Сүүлийн үеийн
дэвшилттэй арга технологи хэр нэвтэрч байна вэ?
-Шүдийг буйлан дээр суулгах, шүдний гажиг заслын эмчилгээний авагддаггүй
аппаратаар авах, шүд цайруулах, шүдний рентген зургийг дижитал аппаратаар
авдаг, амны хөндийн доторхыг дижитал камераар аваад шууд өвчтөнд харуулж байна.
-Шинэ технологи
чинь аль эмнэлэгт илүү нэвтэрсэн бэ?
-Манай Нүүр ам судлалын сургуульд бүрэн нэвтэрсэн. Зарим хувийн сайн эмнэлэгүүдэд ч нэвтэрсэн
байна лээ.
-Та түрүүн шуд
суулгах талаар ярьсан тэр талаараа тодруулахгүй юу?
-Хиймэл шүдний оронд сүүлийн үед буйлан дээр мэс заслын
аргаар шүд суулгах эмчилгээ хийж байна. Энэ нь хүний бие организмд зохицсон
детанан имплант гэдгийг буйланд суулгаад тэрэн дээрээ шүд угалж тогтоодог шинэ
технологи нэвтрээд багагүй хугацаа өнгөрч олон хүнд өөрийн шүднээс дутахааргүй
шүд бэлэглэсэн.
-Үнэ ханшийн
хувьд нэлээнд өндөр гэж сонссон?
-Нэг шүд буйлан дээр суулгахад 800 мянгаас нэг сая
төгрөг. Энэ бол дэлхийн хэмжээнд өндөр
үнэтэй эмчилгээнд тооцогддог. Имплант өөрөө үнэтэй дээрээс нь мэс ажилбар нь
ярвигтай нарийн. Мөнгөтэй нь сайн
чанарын шүдээ хийлгээд боломжгүй бол авагддаг хиймэл шүдээ хийлгэж болно шүү
дээ. Ер нь өөрийн болон үр хүүхэд, орчин тойронд байгаа бүх хүмүүсийнхээ шүдийг
хайрлах хэрэгтэй. Шүдээ хайрлахгүй явж байгаад хар залуугаараа амандаа ганц
эрүүл шүдгүй. Өвчний үүр болсон хүн л болчих юм. Энэ бол цэвэр хувь хүний
арчаа, эрүүл мэндийн боловсрол, амьдралын төвшин зэргээс маш их нөлөөлж байгаа
юм.
-Буйлан дээр
суулгасан шүд хэр найдвартай вэ? Удалгүй сугараад уначих юм биш биз дээ?
-Манайхан хиймэл шүд хийлгэчихээд ааруул идээд хугалаад
байдаг. Ямарваа нэгэн юмыг хайрлаж гамнаж болгоомжтой л байх хэрэгтэй. Ер нь шүдний эмнэлгээр үйлчлүүлэхдээ танай
эмнэлгийн баталгаа хэр юм бэ гэдгийг маш сайн асууж бай. Хэрэглэж байгаа
материалыг нь сайн шалга. Буйлан дээр
шүд суулгасан тохиолдолд хатуу хөтүү юм идээд хугалчихдаг л юм биш бол
насаараа шүдтэй явах боломжтой. Сүүлийн
үед хүмүүс эдийн засгийн хувьд бололцоотой болсон байна. Буйлан дээр суулгадаг
шүдийг хийлгэх болжээ. Гэхдээ сая төгрөгөөр нэг шүд хийлгэх биш анхнаас нь
урьдчилан сэргийлж байхыг нийт хүмүүстээ зөвлөедөө.
Д.Догсмаа