-Монголын шилдэг арван баяны эхний гурвыг та бүхэндээ танилцуулж байна. Үргэлжлэл бий-
Хоёр сая зургаан зуу гаруй монголчуудын хамгийн баян хүн нь хэн бэ гэсэн асуултын хариуг хүн бүхэн мэдэхийг хүсдэг. Тэгвэл энэхүү асуултын хариу гарчээ. Монголын толгой баянчуудыг 200 сая ам.доллараар хэмжигдэх хөрөнгөөр УИХ-ын гишүүн Лу.Болд тэргүүлсэн байна. Тэрбээр Монголын хамгийн том хувийн банк "Голомт"-ын эзэн. "Бодь" группыг гэр бүлээрээ эзэмшдэг. Монголдоо хамгийн өндөр, хамгийн үнэтэйд тооцогддог барилга "Бодь" цамхаг ч мөн Лу.Болдынх.
Яаж баяжсан түүхээс
Лу.Болд оюутан байхдаа хоёр Германы хооронд наймаа хийж анхны хуримтлалаа бий болгосон гэдэг. Ардчилсан хувьсгалын дараа Монголын оюутны холбоонд хамт ажиллаж байхдаа М.Зоригт, Д.Баясгалан нартай хамтарч Бодь группыг байгуулсан бөгөөд компьютерийн наймаанаас нэлээдгүй ашиг олж түүгээрээ Голомт банкыг байгуулсан. Голомт банк нь Сэргээн Босголтын банктай нэгдээд буцаад салсан алдарт хэргээс хойш маш хурдацтайгаар өссөн бөгөөд одоо Монгол Улсын хэмжээнд эхнээсээ хоёрт ордог банк. Бас Бодь групп нь хамгийн том саалийн үнээ гэсэн үг. Бодь групп нь нэг хэсэгтээ мөнгө угаасан, Монголд цөмийн хаягдал булах гээд.
Нэг үе Сэргээн Босголтын банкыг дампууруулсан гэсэн олон хэргүүдэд орооцолдож ихээхэн хэл амтай байлаа. Гэвч эл хэл ам аажмаар намжсан юм. Голомт банк нь 2004 онд Монголын шилдэг банкаар шалгарч байсан. Мөн хамгийн сайн менежменттэй банк бөгөөд нийт актив нь 200 тэрбум төгрөгт дөхөж яваа. Удахгүй Монголдоо толгой цохих банк болох магадлалтай гэсэн.
УИХ-ын гишүүн асан Д.Туяа
УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг агсны гэргий УИХ-ын гишүүн асан Д.Туяа 100 гаруй сая ам.долларын хөрөнгөтэй хэмээн бичигддэг байна. Ш.Отгонбилэг агсан Монголдоо төдийгүй, дэлхийд цуутай бизнесмэн байсан. Зах зээлийн шилжилтийн эгзэгтэй үед "Эрдэнэт" үйлдвэрийг удирдаж, хөл дээр нь бат зогсоосон, дэлхийд данстай тэрбумтан Доди Аль Фаеидтай дотно нөхөрлөж явсан домогт ноёнтныг монголчууд үгүйлж, эмгэнэн дурссаар байдаг. Нөхрийнхөө ажил албыг залгамжилж үлдсэн хатагтай Д.Туяа хүүгийн хамт төрийн албанд зүтгэж яваа ч, бизнесээ өргөжүүлж, хотын төвд гоёмсог байр сүндэрлүүлж, "Капитрон" хэмээх өвөрмөц нэртэй банк байгуулан ажиллаж байгаа юм. Хууль тогтоох байгууллагад ажилладаг төрийн түшээ эрхэм хатагтай бизнес, аж ахуйн үйл ажиллагаа удирдаж явуулдаг аж. Харин аж ахуйгаа удирдах ажилтнуудаа "нүдийг нь олж" томилсон, гайхалтай мэдрэмжтэй хатагтай гэдэг. Монголдоо хөрөнгөөрөө аман хүзүүддэг УИХ-ын гишүүн Д.Туяа хотын төвд долоон өрөө байранд амьдардаг байна.
Түүний нөхрийн талаар хүн бүхэн мэдэж байгаа. Туяа гишүүн нөхрөөсөө 20,0 сая ам.долларын хөрөнгө өвлөж аваад гадаадын банкинд байршуулсан хэмээн ярьдаг. Ш.Отгонбилэг агсан Эрдэнэт үйлдвэрийн захирал байхдаа Лондонгийн бирж дээр зэсийн үнэн дээр тоглож улсын хөрөнгө дундаас нь гайгүй ашиг олсон юм. Одоо хүртэл Отгонбилэг захирлын үүсгэсэн энэхүү бизнесийг нэгэн эрхэм атган суугаа гэнэ.
Гуравдугаарт Ж.Оджаргал
Монголын арван баяны эхний гуравт "MCS" группын ерөнхийлөгч Ж.Оджаргал бичигдсэн байна. Тэрбээр 50 гаруй тэрбумаар тооцогдох хөрөнгөтэй гэж яригддаг байна, "MCS электроникс" компьютерийн зах зээлд ноёрхсоор байгаа юм. Тус группээс "Анун", "Анунгоо" төв өргөн хэрэглээний бараа, гэрийн тавилгын худалдаа эрхэлж явуулдаг. Залуу бизнесмен "Спирт Бал бурам" ХК-ийн ихэнх хувьцааг эзэмшдэг аж. "Орчлон" дунд сургууль, "Орчлон" цогцолбортой, эрчим хүч, дэд бүтцийн салбарт амжилттай ажилладаг энэ эрхэм дэлхийд алдартай брэнд болох "Coca cola" ундааг үйлдвэрлэх эрхийг дөрвөн сая доллараар худалдан авснаар монголчуудыг гайхшруулсан. Залуухан тэрбумтан Ж.Оджаргал гэргий, гурван хүүдийн хамт амьдардаг ажээ.