Монголын Уртын дууны холбооны 20 жилийн ой, уртын дууны “Өнө чуулга” үүсэн байгуулагдсаны 10 ой энэ онд тохиож байна.
Ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор Улаанбаатар хотноо 06 дугаар сарын 15-20-ны өдрүүдэд Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2023” наадмыг зохиож буй юм. Энэ хүрээнд монголын үе үеийн уртын дуучдын төлөөлөл 300 орчим уран бүтээлч нэгэн дор чуулж, өнөөдөр өглөө 05:00 цагт Д.Сүхбаатарын талбайд ургах нарыг угтан дуулжээ.
Уртын дуучид "Уяхан замбуу тивийн наран", "Оломгүй далай", "Эрхэм төр" хэмээх утга төгөлдөр бүтээлүүдийг дууллаа.
Эх сурвалж: НЗДТГ