“Монгол мал” хөтөлбөрийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Монголын мал аж ахуйн талаар хөдөө аж ахуйн ухааны доктор, Улсын зөвлөх зэрэглэлтэй мал зүйч Д. Буянхишигтэй ярилцлаа.
-Өвлийн
зуд өнгөрч байх шиг байна. Мэргэжлийн
хүний хувьд үүнээс ямар сургамж авах
ёстой гэж та бодож байна вэ?
-Сүрхий
зуд нүүрлэлээ. 12 аймгийн 133 сумын нутаг
зудтай, 10 аймгийн 70 сумд нэмж хүндэрч
болзошгүй гэж мэдээ судалгаанд дүгнэсэн.
Одоогоор 4.0 сая гаруй мал нүд анилаа.
Дахиад гурван сар байгаа тул олон мал
цааш харах нь. Зургадугаар сарыг үзвэл
учир бий ч энэ хүртэл тэсч үлдэхийн тулд
зүтгэх хэрэгтэй. Гол нь малынхаа хөл,
хэлийг хөдөлгөж байвал учиртай.
Хөлийг нь хөдөлгөхийн тулд ойр зуур цас малтан, зам гаргаж бут сөөг, дэрс, харганын ёзоор мэрүүлж болно. Хэлийг нь хөдөлгөхийн тулд үхсэнийг нь өвчин шазалж, шөлөөр нь тэжээл дэвтээж зуурахаас эхлээд, сорс зоодой, адуу тарваганы өөх, багсармал, холимог, хомоол гээд юу байгаа бүхнээ тэмтэрч мал бүрт үмх чимхээр өгч байж давна. Үүнд хот суурин, аймаг, сумаас хүүхэд залуус, хөгшид боломжтой бүхнээрээ туслах хэрэгтэй. Төл бойжуулах үед оюутан, сурагчдыг хэд хоног завсарлуулж туслуулбал нэмэр болно.
Судалгаагаар нутаг дэвсгэрийн ихэнхийг хамарсан ган, зуд 10-12 жилээр, нутгийн зарим хэсгийг хамарсан хүндрэл 4-5 жилд давтагдаж ирсэн. Монгол нутагт тохиох ган, зудын хамрах хүрээ, давтамж нь мэдэгдэхүйц өсч, сүүлийн 70 жилд өнтэй жил 12 буюу 17 хувьд нь, хэвийн байсан жил 21 хувь буюу 15 жилд тохиож, бусад 43 жил буюу 62 хувьд нь нутгийн тодорхой бүсэд ган, зуд болжээ. Үүний дотор нутгийн дийлэнхийг хамарсан зуд 13 дахь удаагаа энэ жил давтагдлаа. Сүүлийн 10 жилд болсон зудын байдлыг харахад дараагийн 2-3 жилд зуд давтагдахыг үгүйсгэхгүй. 1944-1945 оны зудад 8.1 сая мал хорогдсон нь хамгийн оргил үе байв. Зудад хохирсон ч мал маллах сонирхолтой өрхийг малтай болгоход нь туслах хэрэгтэй. Унхиагүй хүмүүсийг малжуулаад нэмэргүй.
-Сүүлийн
зургаан жил цаг агаар хэвийн байж, мал
өссөн шүү дээ?
-1990-ээд
оноос хойш мал аж ахуйд чанарын өөрчлөлт
гарсангүй. Төрөөс аль нэг малыг өсгөх,
хязгаарлах ямар нэг хөшүүрэг хэрэглээгүй.
Мал үнэн чанартаа өсөөгүй, өссөн нь ямаа
шүү дээ. Малыг бэлчээр, хотондоо багтахгүй
болтол өсгөж, бэлчээгээд суухын тулд
бус ашиг шимээр нь өрх гэр, улс орны
хэрэгцээг хангах гэж үржүүлдэг. 1990 онд
нэг малаас 10.5 кг, 2000 онд 9.3 кг мах бэлтгэж
байсан бол энэ үзүүлэлт 5.5 кг болон
буурч, экспортлох махны хэмжээ 2-3 дахин
багассан. Тэр үед жилдээ нэг иргэнд 129
кг мах оногддог байсан нь одоо 83 кг болж.
Мах бэлтгэлийн хэмжээг 1990 оны төвшинд
хүргэн бэлтгэж байсан бол 2009 онд бодод
шилжүүлснээр 9.7 сая малтай байхаар
байна. Тэгэхээр мал өсөөгүйгээс гадна
сүргийн зохистой бүтэц эвдэрч, малын
чанар муудсан. Судалгаагаар малын амьдын
жин мэдэгдэхүйц багассан дүн бий.
-Үүнд
юу нөлөөлөв?
-Олон
шалтгаан тоочиж болно. Мал хувьчилж,
төлөвлөлтийг устгаснаар хамаг хэрэг
бүтлээ гэж эндүүрсэн. Мал, малчин, бэлчээр
нь хэдэн зууны турш уламжилж ирснээрээ
байгаа. Зах зээлийн нөхцөлд тохирсон
мал аж ахуй эрхлэх хөрүүрэг, эдийн засаг,
удирдлага, зохион байгуулалт, мэргэжлийн
ажил үйлчилгээний шинэ тогтолцоо
хэрэгтэй байсан. Малаа оторло, хашаагаа
торд, худгаа зас, өвс тэжээлээ бэлтгэ,
хуц ухнаа ялга гэдэг нь хуучин
захиргаадалтын арга. Мал өссөн хойно
гээд зун, намаргүй найр наадам хөөсөөр
анхны цастай золгодог нь зан болж.
-Одоо
хоршооллын хөдөлгөөн эрчимжүүлэхэд юу
дутаад байна, сэргээхэд хэцүү гэж үү?
-Мэдээж
амаргүй ч хоршихоос өөр гарцгүй. Дэлхий
даяараа хөдөө аж ахуй нь хоршоо, фермерийн
хэлбэртэй байгаа. Манайх шиг жалга,
довын нэг тарсан өрхийн аж ахуйтай орон
байхгүй. Хуучин нэгдлийн болохгүйг нь
хаяад хамтарч, хөдөлмөрөө хоршдог,
төрөлжиж, дундын өмчөө хянадаг, нэгэндээ
тусалж, ашиг орлогоо хуваадаг сайн талыг
нь аваад хөгжүүлж болно. Хоршсоноор
орлого зарлагын хамтын тооцоо, дэвшилттэй
арга, технологи нэвтрүүлэх, мал аж ахуйн
мэргэжлийн туслалцаа зөвлөгөө авах,
нийгмийн халамжид хамрагдах, боловсрол,
эрүүл мэндийн үйлчилгээг ойртуулах,
чанаржуулахад хялбар болно.
Улсын хэмжээнд нэг сумд дунджаар гурав буюу нэг багийн хэмжээний нутаг дэвсгэрт тулсан, хувь нийлүүлсэн компани, хамтын аж ахуй байж болно. “Атрын III аян” шиг хоршоолох хөдөлгөөний шинэ давалгааг эхлэх цаг болсон. Төрөөс хоршоодыг урамшуулж, эдийн засаг, зохион байгуулалт, арга зүйн хувьд дэмжих хэрэгтэй. Үүнд улс төр, иргэний зориг дутаад байх шиг байна. Өнөөгийн дэлхийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн шинэ маягийн хоршооллын хөдөлгөөн өрнүүлсэн улс төрийн хүчин ард түмнээс сайн үнэлгээ авах нь гарцаагүй.
-Бүх
нийтээр хоршооллын хөдөлгөөнд хамрагдаж
амжилтад хүрэхэд хугацаа шаардах байх.
Өнөөгийн нөхцөлд нь зохицож, хэрэгжүүлэх
ямар ажил байж болох вэ?
-Энэ
нийгмийн зорилтод нийцсэн эдийн засгийн
арга хөшүүргийн тун хэмжээг тааруулж
хэрэглэмээр байна. Мах, ноос, арьс шир
зэрэг үнэгүй болсон түүхий эд боловсруулах
үйлдвэрээ сэргээе. Бүтээгдэхүүн авах
зах зээлийг дэмжихгүйгээр мал аж ахуй
хөгжихгүй.
Энэ салбарт хэтийн, бодлоготой, татвар төлбөрийн шинэ орчин бүрдүүлэх хэрэгтэй. Тухайлбал нүүдлийн мал аж ахуйд бэлчээрийн төлбөр, суурин мал аж ахуйд орлогын албан татварыг бага хэмжээгээр авах. Адуу, ямааны тоогоор, мөн хээлтэгч, хээлтүүлэгчээс бусад нас хүйсний хонь, үхрийн тоогоор бага зэргийн төлбөр авах нь зөв. Тэмээн сүрэг, үнээ, бух, эм хонь, хуцыг бэлчээрийн төлбөрөөс чөлөөлж, бусад төрөл, нас хүйсний малын хонинд шилжүүлсэн толгой тутамд яльгүй төлбөр ногдуулахад болохгүй юмгүй.
-Ялгаатай
төлбөр авснаар ямар үр дүн гарах вэ?
-Малын
өсөлтийг зохицуулах хөшүүрэг болно.
Бэлчээрийн даац хэтэрч, бүх малыг
хавтгайд нь өсгөх боломжгүй. Цөөрч буй
хос бөхт тэмээг хамгаалах үүднээс
төлбөрөөс чөлөөлөх нь зөв. Монголчуудын
хүнсний хэрэглээний дийлэнхийг үхэр,
хонины мах эзэлдэг тул өсөлтийг дэмжиж
эдийн засгийн эргэлтийг түргэтгэх
бодлого баримтлах шаардлагатай. Цаашид
дотоод, гадаадын зах зээлд махны эрэлт
улам өснө. Сүрэгт эр малыг удаан хугацаанд
хадгалах хэрэггүй. Өсвөр хонь, үхрийг
эхний 1-2 жилд нь маханд борлуулж өвөл,
хаварт хотонд үлдэх сүрэгт хээлтэгчийн
хувийн жинг үхэрт 60, эм хониныхыг 70-75
хувь хүртэл нэмэх системд шилжих
хэрэгтэй. Бяруу, тугал, хурга, төлөгний
мах түлхүү бэлтгэнэ гэсэн үг. Үүнийг
нийт нутагт биш гэхэд ойт хээр, хээрийн
бүсэд хэрэгжүүлж болно.
-Манайхан
сүрэгтээ бүдүүн ирэг, сэрх, амбан шар
байлгах сонирхолтой болохоор таны
саналыг хүлээж авах уу, авлаа гэхэд яаж
хэрэгжүүлэх вэ?
-Бэрхшээл,
хүндрэл, эсэргүүцэл гарна. Нас гүйцсэн
эр мал олон байх нь ашиг муу малын тоог
нэмж, бэлчээрийн ачааллыг ихэсгэдэг.
Нэг эр хонь бий болоход 5-6 жил хэрэгтэй
ч сайндаа 30 кг гулууз гарна. Харин энэ
хугацаанд гарсан хургыг тухайн жилд нь
таргалуулж нядлахад наад зах нь 75- 90 кг
гулууз гарна. Мах үйлдвэрлэл 2-3 дахин
нэмэгдэж малчны орлого өснө. Хэрэглээ
талаасаа нас гүйцсэн малын өөх ихтэй
махнаас хэрэглэгч татгалзах болж.
Дэлхийн зах зээлд өөхтэй мах явцгүй
болж, өсвөр малын өөх бага, зөөлөн,
шүүслэг мах, эсвэл загас, гахай, шувууны
цагаан махыг илүүд үзэх болсон. Хэрэглээний
энэ хандлагыг төрөөс дэмжих, урамшууллын
арга зайлшгүй хэрэгтэй.
-Ямар
урамшуулал байж болох вэ?
-Боловсруулах
үйлдвэрт нийлүүлсэн үхэр, хонины махны
тн тутамд нэмэлт урамшууллыг мах бэлтгэн
нийлүүлэгч, малчдад олгох. Зохих
стандартын шаардлага хангасан махыг
улс худалдан авч төв суурин газар махны
нөөц хомсдох үед борлуулж болно. Монгол
малын махыг экологийн цэвэр бүтээгдэхүүний
нь хувьд үндэсний хэмжээнд, дараа нь
олон улсын төвшинд газар зүйн заалттай
бүтээгдэхүүнээр бүртгүүлж экспортыг
нэмэх арга хэрэглэж болно.
-Мах
үйлдвэрлэл, сүүний хангамжийг яаж
уялдуулах боломжтой вэ?
-Хот
суурингийн хүн амын сүүний хангамжийг
төрийн тусгай бодлого хэрэгжүүлж
шийдэхээс өөр замгүй. Нүүдлийн бэлчээрийн
мал аж ахуйгаас сүүний хэрэгцээг хангана
гэдэг “харганын ноос түүж эсгий хийхтэй”
адил. Засгийн газраас гаргасан “Цагаан
хувьсгал” хөтөлбөрийг би боловсруулсан.
Одоо “Сүү” хөтөлбөр хэрэгжиж байгаа.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх механизм нь
бүрдээгүй, хөрөнгийнх нь эх үүсвэр
шийдэгдээгүй бол үлгэр болдгийн нэг
жишээ. Төллөсөн малын тоог үндэслэсэн
тооцоогоор сүүлийн 5 жилийн дунджаар
улсын хэмжээнд нэг хүн жилд 138.6 кг сүү,
цагаан идээ, хөдөөд 230.7 кг буюу байвал
зохих хэмжээнээс 1.7 дахин их, харин хот
суурингийн нэг хүн 61.8 кг буюу норм
хэмжээнээс 2.2 дахин бага хэрэглэж байна.
Зах зээл байгаа учир жилд 20 гаруй мянган
тн сүү, сүүн бүтээгдэхүүн импортолдог.
-Тэгэхээр
яавал зохистой гэж бодож байна вэ?
-Сүүний
үхрийн аж ахуйг жинхэнэ ёсоор нь хөгжүүлэх
хэрэгтэй. Жилд дунджаар 2500 л сүү өгдөг
15000 үнээтэй байхад нийслэл, бүсийн
тулгуур төв хотын хүн амын сүүний
хэрэгцээг хангана. Тус бүр 25 үнээтэй
фермерийн 600 аж ахуй бий болгохын тулд
3-4 жилд багтаан 10000 үнээ, гунж гаднаас
оруулж ирээд хашаа байраа бэлтгэсэн
өрхүүдэд өгөх хэрэгтэй. Манайд сайн
нутагшилттай хар тарлан, симменталь,
швицийн бор буюу алатау үүлдэр байхад
болно. Тэдгээр өрхөд бэлчээрийн газрын
хил зааг тогтоож эзэмшүүлэхийг
хуульчилмаар байна. Тэжээл бэлтгэх,
үнээ саамшуулах, саах, хээлтүүлэг,
төллөлт зохион байгуулах арга технологийг
нь заая. Төрөөс хөрөнгө оруулалт хийхгүй
бол 40 сая малтай байж хар цай уух зэмлэлээс
салахгүй. Бэлчээрийн мал хэдэн малчны
хэрэгцээ хангахаас хэтрэхгүй. Таван
төрлийн малтай өрх бүх малаа сааж сүү,
цагаан идээ боловсруулах боломжгүй тул
суурин хүн амын хэрэгцээг суурин мал
аж ахуйгаас хангана.
-Бэлчээрийн
мал аж ахуйгаа суурьшмал болгоно гэсэн
үг үү?
-Үгүй
дээ. Нүүдлийн мал аж ахуйг суурьшуулах
гэвэл Монголоо алдана. Бэлчээрийн мал
аж ахуйд тэжээл, усны хангамжийг
дээшлүүлэх, удам угсааг нь чанаржуулж,
бэлчээрийг сайжруулах зэргээр нэг
малаас авах ашиг шимийг нэмэхэд чиглэсэн
эрчимжилтийн элемент нэвтрүүлэхийг
суурьшуулахтай хольж хутган, буруу
ярьж, ойлгох нь бий. Эрчимжүүлэлтийн
тухай ярихаар бэлчээрийн малыг суурин
мал аж ахуйд шилжүүлэх нь гэж нэг хэсэг
нь бухимддаг. Энэ хоёрыг зааглаж
эрчимжүүлэлтийг аль алинд нь хамаатуулан
ойлгож хэвшмээр юм. Махны үхэр, хонь,
хурдны адуу, нарийн, нарийвтар ноост
хонийг хагас суурин аж ахуйд үржүүлж
болно. Ингэхээр бэлчээрийн мал аж ахуй
нь нүүдлийн уламжлалт хэв шинжээ
хадгалахаас өөр аргагүй. Хадлан өвс,
тэжээлийн нөөц сайн газар бод малыг
алсын оторт гаргаж, богийг нь бэлчээр
болон нэмэгдэл тэжээл хослуулан өвөлжүүлж
хаваржуулдаг хагас суурин маллагаатай
байж болох юм.
-Энэ
бүхнийг төр, засгийн бодлогод хэр
тусгасан байдаг бол?
-Мал
аж ахуйд хамаатай бодлого олон бий.
Малын эрүүл мэнд, удмын сангийн тухай
хуулийг 2001 онд баталсан. Төрөөс ХХАА
болон малчдын талаар баримтлах бодлого,
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг
дагаж бүс тус бүрийн хөгжлийн хөтөлбөр
гарсан. Малын эрүүл мэнд, чанар, тэжээл,
эрчимжсэн мал аж ахуйг дэмжих, хүнсний
баталгаат байдал, сүү, мах, ноос, ноолуур,
арьс шир, экологийн цэвэр бүтээгдэхүүн
гээд 30-аад хөтөлбөр гарсан. Нэлээд нь
үргэлжилж байна.
Мал сүргийг ган, зудаас хамгаалахад туслах хөтөлбөр ч гарч байсан. Үндэсний хөгжлийн бодлогод мал аж ахуйн талаар хөндсөн ч хэрэгжиж, ажил болох нь ховор. Ойрын үед “Монгол мал” хөтөлбөрийг УИХ-аар батлах гэж байна. Түүнийг боловсруулагчдад санаа болох байх гээд урьд өмнөх хөтөлбөрт тодорхой тусгаагүй зүйлийг хөндөж, салбарын тулгамдсан асуудлыг шийдэх арга замыг арай өөр өнцгөөс харж эргэцүүлэн, бодож санаснаа ярилаа. Нэг үеэ бодвол төр мөнгөтэй болсон тул малаа гэхээс гадна үнэгүй болчихоод байгаа мах, ноос , арьс шир зэрэг мал аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэрийг сэргээхэд гол анхаарлаа хандуулаасай.