УИХ-ын нэгдсэн чуулган түр завсарласны дараа үргэлжилж байна. Өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Гацууртын ордод төрийн эзэмших хувь хэмжээг тогтоох асуудлыг хэлэлцэж байна. Чуулганы хуралдаанд үг хэлсэн УИХ-ын гишүүдийн байр суурийг эндээс унших боломжтой.
Үдээс хойшхи хуралдаанд үг хэлсэн гишүүдийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.
УИХ-ын дарга “Засгийн газар хохь нь. 10 гишүүн сайдаа бүгдийг хуралдаанд суулгаад дэмжүүлж чадсангүй” гэсэн юм.
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Манай улсад нийт 400 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэл байдаг. Эдгээрт ажилладаг сэтгүүлчид бодит үнэнийг мэдээлээч гэж уриалмаар байна. Иргэдийн саналыг сонсдог гэж Уул уурхайн сайд хэллээ. Саналыг нь сонсох, хүлээн авах нь ялгаатай. Ордын талбайд мөнх цэвдгийн талаар судалгаа хийгээгүй цагт олборлолт явуулах нь буруу. Ерөнхийлөгч таг дуугуй болчихлоо. Энэ төслийг дэмжихгүй”.
УИХ-ын гишүүн Г.Уянга “Төслийн үйл ажиллагааны зардал нь 1 тэрбум төгрөг гэдэг нь луйвар. Энэ төсөл яг Оюутолгойн араас орж байна. Сентерра Гоулд Монголд үйл ажиллагаа явуулах ёс суртахууны эрхгүй. Бороо Гоулд гараад явахад Монголын төр 2 сая ам.долларын өртэй үлдсэн. Харин нэг хүн буюу Сү.Батболд 12 тонн алттай болоод баяжсан. Ямаан дээр тэмээний гарз гэж үг байдаг. Оюутолгойгоор л дуусъя.
Хэрэв бид энэ төслийг дэмжвэл юуны эхлэл тавих бол доо. Зарим гишүүд үг хэлэхдээ Ноён уулаа хамгаалчихаад кнопоо дарах болохоор огт өөр байр суурьтай болчихдог. Бид хэдий ядарсан ч өвгөдийнхөө ясыг мэрж идэхдээ тулаагүй. Энэ төсөл манай санхүүгийн хүндрэлийг шийдэхгүй.
Мөн тэнд 500 хүн ажиллахгүй. Тийм олон хүн ажиллах шаардлагагүй. Эхний ордоо луйвардаад амташсан хэрээ 13 гэгчээр орж ирж байна. Хэн ямар санал одоо өгөх нь маш чухал. Уул уурхайн сайд дахин төрийн эсрэг төсөл оруулж ирвэл сайдыг татан буулгах асуудлыг хөндөнө.
УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар “Монголын анхны төрт улс бол Хүннү. Гэтэл одоо бид тэднийхээ бунхан руу дайрах гэж байна. Засгийн газар энэ төслөө эргүүлээд тат. Сентеррад өөр орд өгч болно. Бид тэднийг хавчихыг бодоогүй. Энэ алтыг авсангүй гээд бид өлсөхгүй. Өөр ордуудаа ашиглая”.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Нинжа нарын асуудлыг зохицуулж чадвал энэ төслийг дэмжинэ. Байгаль орчны байнгын хорооны дарга маань хаана байна. Мандал сум 25 мянган иргэнтэй. Үүний 20 мянга нь үгүй гээд гарын үсгээ зурчихсан. Үлдсэн 5000 нь хүүхэд бололтой. Тони Блэйр гээд гадны хүмүүс ирээд буцахаар л манай ажил их сайн явах юм. Ноён уулыг хамгаалах хуулийг нэг гишүүн санаачилсан. Гэтэл одоо ухах гэж байна. Би бүр ойлгохоо болилоо. Ноён уулыг бүхэлд нь хамгаалах гээд байна уу эсвэл аль нэг амных нь тухай яриад байгаа юм уу”.
Харин УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Засгийн газрын зовлонг ойлгож байна. Манай сайд нар гадаад мэргэжилтнүүдээс зөвлөгөө авчээ. Үүний оронд иргэдээ сонс” гээд төслийг дэмжихээ илэрхийллээ.
УИХ-ын гишүүн М.Батчимэг “Одоо бид нэг хэсэг нь байгалиа хайрладаг, нөгөө хэсэг нь хайргүй хүмүүс болж хуваагдах гээд байна. Гэтэл бид зөвшилцлийн замаар л асуудлаа шийддэг соёлд суралцах ёстой. Уул уурхай гээд яриахаар миний яс хавтайдаг боллоо. Стратегийн ордыг төр эзэмших нь зөв үү гэдэгт ч эргэлздэг. Энэ хуулийг цуцлаад, гадаадын хөрөнгө оруулагчдад олгосон хөнгөлөлтүүдээ зогсоох хэрэгтэй. Бизнесийн орчныг бүхэлд нь дэмжье. Одоо бол төрийн нэрээр хэдэн түшмэд л баяжиж байна.
Сентерра Гоулдынхан гэж ямар хүмүүс ч байдаг юм. Би 3-дагч орны хөрөнгө оруулалтыг дэмжмээр байна. Гэтэл эргэлзээ огт тайлагдахгүй байна. Засгийн газрыг шүүмжилмээр байна. УИХ Засгийн газрын хамаг л асуудал руу орж байгаа нь буруу. Хатуу ширүүн үг хэлдэг гишүүд хэн нэгнийг хардаж байгаа бол хуулийн байгууллагаар нь шалгуул. Энэ янзаараа микрофоны араас нэг нэг рүүгээ дайраад байвал монгол төрийн нэр хүнд л унана.
Харин УИХ-ын дарга З.Энхболд Засийн газар сайн ажилласан гэж Гацууртыг дэмжив. Тэрээр Сентеррад ордоо өгөхгүй бол нинжа нарын хоол болно, бид татвар авч чадахгүй гэсэн юм.
Энэ хуралдаанд сайд нараас 3 гишүүн л хуралдаанд оролцсоныг ч шүүмжилж байв. Ингээд санал хураахад 47 гишүүнээс 32 нь татгалзсанаар Гацууртын ордыг ашиглалтад оруулахыг дэмжсэнгүй. Энэ үр дүнг харсан УИХ-ын дарга “Засгийн газар хохь нь. 10 гишүүн сайдаа бүгдийг хуралдаанд суулгаад дэмжүүлж чадсангүй” гэсэн юм.
Ийнхүү олон сарын турш маргаан дагуулсаар ирсэн Гацууртын ордыг ашиглах эсэхэд УИХ-д цэг тавилаа. Ингээд УИХ-аас чухам мар гишүүд төслийг дэмжсэн болон дэмжээгүйг харуулъя.