Дархан цаазат Богдхан уулын нутаг дэвсгэрээс хэсэгчлэн тасдаж, тусгай хамгаалалттай газрын хилийн заагаас чөлөөлж, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл яг одоо БОНХЯ-нд яригдаж байна.
Хууль санаачлагч нь УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар. Уг нь салбарын яам дархан цаазат газрын хилийн цэсийг өөрчлөх, хэсэгчлэн чөлөөлөхийн эсрэг хатуу байр суурьтай байгаа. Гэхдээ энэхүү төслийг БОНХЯ-аар батлуулж, дэмжүүлэх талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин тэргүүтэй Засгийн газрын гишүүд идэвхийлж, нам, улс төрийн дарамт, шахалт ирж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Түүнчлэн салбарын яамны эсэргүүцэл эцэстээ хүчгүйдэж, энэ төсөл батлагдаж магадгүй гэсэн яриа тархжээ. Хардах сэжүүр бидэнд хангалттай бий. Юутай ч Та УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн манай сурвалжлагчид өгсөн тайлбарыг сонирхоорой. Түүний ярьж буйгаар зөвхөн Зайсанд амьдардаг, ердөө л 600 гаруй өрхийн газрыг л тусгай хамгаалалтаас чөлөөлж, хилийн заагийг бага зэрэг өөрчлөх асуудал гэнэ.
Түүнчлэн сүүлийн үеийн барилгуудын газраас нэг ч хэсэг газрыг тогтоолын төсөлд оруулаагүй хэмээжээ. Хэдийгээр өнгөн дээрээ хэсэг айлын газрыг тусгай хамгаалалтаас гаргах мэт боловч өрх тус бүрээр хэсэгчлэн тасдаж, өмчлүүлж болохгүй нь ойлгомжтой. Дархан газрын хилийн цэсийг өөрчлөхийн тулд тухайн бүс нутгийг бүхэлд нь чөлөөлөхөөс аргагүй гэдгийг төсөл санаачлагчид тун сайн мэдэж байгаа. УИХ-ын тогтоолын төсөл санаачлагчид Зайсангийн уугуул иргэдийн эрхийг л хамгаалах гэж байна хэмээн тайлбарлаж сууна.
Түүнчлэн Арцат, Богинын амыг хилийн заагаас чөлөөлөхөөр төсөлд тусгасан талаараа огт дурсахгүй байна. Үнэндээ 600 өрхийн цаана томоохон бизнесийн хийгээд улс төрийн бүлэглэлүүдийн эрх ашгийг хамгаалж байгаа юм биш биз? Хэрвээ энэ төсөл батлагдвал Богдхан уул дархан цаазат гэдэг овгоо авч хаяхаас аргагүйд хүрнэ гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Цааш лаад зарлигаар дархалсан Богд хан уул эцэстээ Улаанбаатар хотын зүгээр л нэг дүүрэг болон тэлэх нөхцөл бүрдэнэ. Харин одоо Зайсангийн тодотголтой тогтоолын төсөл, танилцуулгыг сөхөн харъя.
Баримт 1: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны хил нь хойд талаараа 15 дугаар хороо, зүүн талаараа Их Тэнгэрийн ам, урд талаараа Чандмантын ам хүртэл Төв аймаг буюу Богдхан уулын оройгоор зааглагддаг. Нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувийг ойн сан бүхий газар эзэлдэг. Тус хороо 2526 өрх, 10.143 хүн амтай. Гэр хороололд 612 өрх, 1832 хүн ам, байшин хороололд 1914 өрх, 8311 хүн амьдардаг. Шинээр суурьшсан хотхон хороололд 1460 өрх, 5018 хүн амьдарч байгаа нь нийт хүн амын бараг тал хувийг эзэлдэг гэжээ.
Тайлбар: Богдхан уулын хязгаар лалтын бүс дэх Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Зайсан, Богинын аманд суурьшсан эдгээр өрх тусгай хамгаалалттай газрын хилийн заагаас чөлөөлөгдөх заалтад багтаж байгаа.
Баримт 2: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт амьдарч байгаа иргэд 1943 оноос хойш 2-5 үеэрээ үе дамжин өнөөг хүртэл байсан. Жишээ нь одоо амьдардаг... гээд төрийн шагналтай, алдар цолтой, олны танил хүмүүсийн нэрсийг жагсаажээ.
Тайлбар: Харамсалтай нь эдгээр хүний зарим нь хэдийнэ бурхан болсон бөгөөд зарим нь суурьшихаа болиод удсан байна. Мөн төсөлд хавсаргасан 600 гаруй өрхийн танил цуулга бүхий жагсаалтад багт сан хүмүүсийн цөөнгүй хэсэг нь өнөөдөр Зайсанд амьдрахаа больсныг утасдаад мэдчихэж болно.
Баримт 3: Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо нь баруун талаараа тавдугаар хороо ба Нүхтийн зам, зүүн талаараа 11, хоёр, гуравдугаар хороо буюу Туул голын Яармагийн гүүрний урд хэсэг, урд талаараа Богдхан уулын Хүүш, Энхтайван, Арцат, Нүхт, хойд талаараа Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороотой хил залгадаг.
Тайлбар: Эдгээр аманд манай бизнесийн салбарынхан, алдар цолтой бөхчүүд, улстөрчид гээд Монголын томчуудын хууль зөрчин барьсан хувийн хаус, байшин барилга бий. Сүүлийн жилүүдэд хувийн байшингуудын хүрээ асар хурдан тэлж байгаа.
Баримт 4: Дөрөвдүгээр хороонд тус дүүргийн нийт хүн амын зургаан хувь оршин суудаг. 1845 өрх, 7319 хүн амтай. Нийт өрхийн 78 хувь нь байшинд, үлдсэн нь гэрт амьдардаг. Эдгээрээс 88 өрх, 210 иргэн тус хорооны есдүгээр хэсгийн Арцатын ам буюу Богдхан уулын дархан цаазат газар нутагт байдаг.
Тайлбар: Богдхан уулын хязгаарлалтын бүс дэх Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны Арцатын амны эдэлбэр газар тус гай хамгаалалттай газрын хилийн заагаас чөлөөлөгдөх заалтад бас багтаж байгаа.
Баримт 5: Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутгаас чөлөөлж буй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Зайсан, Богинын амны хилийн заагийн өөрчлөлтийн солбицлыг нэгдүгээр хавсралтаар батлах, дөрөв дүгээр хорооны Арцатын амны эдэлбэр газрын хилийн заагийн өөрчлөлтийн солбицлыг хоёрдугаар хавсралтаар батлах хэмээн тогтоолд тус гажээ.
Тайлбар: Дээрх зурагт Богдхан уулын дархан цаазат газраас чөлөөлөгдөж буй Зайсан, Богинын амны хилийн заагийг улаан шугамаар дүрсэлсэн. Уг нь УИХ-ын гишүүд нийт 45.3 га газрыг тусгай хамгаалалтаас гаргана хэмээн ярьж байгаа. Харин тогтоолын төслийн үзэл баримтлалд тусгаснаар дархан цаазат газрын хилээс хасах талбай 302.92 га болсон байна. Эндээс та тусгай хамгаалалтаас гаргахаар зэхсэн га талбай хэд дахин үржиж томорсныг харчихаж болно.
...Зайсангийн тодотголтой тогтоолын төсөл өнөөдөр анх яригдаж буй хэрэг биш ээ. Одоогоос 10-аад жилийн өмнө УИХ-ын хэдэн гишүүн иймэрхүү төсөл боловсруулаад унаж байсан удаатай. Угаас тусгай хамгаалалттай нутагт олон жил суурьш сан иргэдэд газрыг нь өмчлүүлэх нэрээр байгалийн үзэсгэлэн бүрдсэн газарт төвхнөх, улмаар бизнесийн хүрээгээ тэлэх аятай боломж олж авдаг сонгодог жишээ Монголд цөөнгүй байна.
Хамгийн сүүлийн жишээ татъя. 2012 оны тавдугаар сарын 18-нд УИХ-ын 38 дугаар тогтоолоор Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар дахь Налайх дүүргийн VI хорооны болон Тэрэлжийн төв суурин байрлах 262.5 га газрыг тусгай хамгаалалттай газар нутгаас чөлөөлжээ. Ийнхүү дархан бүсийн хилийн цэсийг өөрчлөн улсын хамгаалалтаас гаргасан нь өрөм дотроосоо өтөх суурийг бэлдсэн байна. УИХ-аас энэ тогтоол гарах сургаар буюу жил гаруйн өмнөөс Налайхын VI хороонд “хайртай” хүмүүсийн тоо гэрлийн хурдаар нэмэгдсэн. Ердөө ганцхан жилийн дотор тус хорооны өрхийн тоо 200 гаруйгаар нэмэгдсэн байна.
Олон арван жил суурьшихдаа дээд тал нь 300-гаас хэтрээгүй айлууд ийнхүү богино хугацаанд нэмэгдсээр 560 гаруйд хүрсэн нь энэ. Энэ тоо одоо дахиад нэмэгдсэн сурагтай. Түүнчлэн УИХ-ын 38 дугаар тогтоолын нэрээр Горхи-Тэрэлжид нэмж 40 га талбайг тусгай хамгаалалттай газрын данснаас хасаж, иргэдэд өмчлүүлсэн байна.
Мөн уг тогтоолыг гарахаас өмнө буюу 2011 оны гуравдугаар сард Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаа болон VI хорооны Засаг дарга хамтран кадастрын зураглал хийхдээ анх тооцож байснаас өөрөөр буюу хасах талбайг нэмсэн гээд олон баримт тоочиж болно. 2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр Хан-Уул дүүрэгт нэр дэвшигчид “Хэрвээ биднийг сонговол та бүхэнд энэ газрыг өмчлүүлнэ” хэмээн амлаж байсан. Ийнхүү улс төрийн сонгуулийн амлалтаар улсын тусгай хамгаалалттай, тэр дундаа дэлхийд анх удаа зарлигаар дархалсан Богд хан уулын хамгаалалтын дэглэм алдагдаж, хууль завхрахад ойрхон байна. Гишүүд тогтоолын төслөө ес дүгээр сарын эхээр УИХ-д өргөн барьсан бөгөөд намрын чуулганаар хэлэлцэхийг нь хүлээж сууна.
Түүнчлэн уг төсөлтэй УИХ-ын гишүүд өнөөдрийг хүртэл танилцаагүй байгаа сураг дуулдлаа. Энэ байдлаараа бол нэг л өдөр гэнэт батлагдчихаж магадгүй байгаа юм. Үйл явдал ийн өрнөх зуур Богдхан уулын амуудад газрын үнэ автоматаар өсөж, Хан-Уул дүүргийн дээрх хороодод бүртгэлтэй өрхийн тоо жигд хэмээр дээшилж эхэлжээ. Харин одоо хамтдаа дүгнэлт хийе. Уг тогтоолоор үе удам дамжин амьдарсан 600 гаруй өрхөд газар өмчлөх эрх олгоход болохгүй зүйл байхгүй ээ. Гэхдээ тэдний нэрээр Зайсангийн аманд гэхэд 303 орчим га талбайг дархан цаазат газрын хилийн цэсээс хасахаар төлөвлөж байна. Энэ нь зөвшөөрөлгүй шинээр суурьшсан хүмүүст хамгаалалттай бүсэд хууль бусаар газар өмчлөх эрх үүснэ гэсэн үг.
Хэрвээ Зайсан, Богино, Арцатын амыг ийм байдлаар чөлөөлөөд эхэлбэл Богдхан ууланд суурьшсан бусад нь бас барьцах эрх үүснэ. Тэднийг яах вэ гэдэг асуудал гарна. Энэ нь цаашлаад Богдхан уулын ирээдүй хэрхэн өөрчлөгдөхийг хэлээд өгчихөж байна. Угтаа бол өмнө нь хийгээд шинээр суурьшсан өрхүүд бүгд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль зөрчсөн нь үнэн. Энэ ч утгаараа Монголын түүхийн гэрч, өв соёлын бахархал болсон дархан цаазтай Богдхан ууланд дураар авирлан бууриа зассан хүмүүсийг хөөн гаргах ёстой юм биш үү.
Ц.Цэвээнхэрлэн