"Фантастик" продакшны уран бүтээлчид есдүгээр сарын 9-ний өдөр нээх “Зура2: Цурам ажиллагаа” кино болон уран бүтээлчдэд тулгардаг “Өргөө” кино театрын гэрээний асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Тус продакшны 15 дахь уран бүтээл болох "Зура2: Цурам ажиллагаа” киноны нээлтээ Корпорейт Конвеншн төвд нээхээр төлөвлөж байгаа бөгөөд Монголын бүх кинотеатруудаар гарахад бэлэн болжээ.
Кино театрууд уран бүтээлчдийн киног гаргахдаа 50 хувийн ашгийг авдаг байна. Гэвч “Өргөө” кинотеатрын зүгээс ашгийн 56.8 хувийг авах санал тавьдаг учраас тохиролцож чадалгүй өнөөдрийг хүрсэн аж. Харин өнөөдөр буюу хэвлэлийн хурал болохын өмнө “Фантастик” продакшн “Өргөө” кино театртай 50:50 хувийн гэрээ байгуулахаар болсон байна.
Энэ тухай тус продакшны найруулагч Б.Тамир ярихдаа “Бизнесийн байгууллагууд хоорондоо учраа олох ёстой. "Өргөө" кино театр Монголын кино урлагийг дэмжиж ажиллахаар болж байгаад "Фантастик" продакшн баяртай байна. Цаашдаа монгол уран бүтээлчидтэй энэ гэрээгээрээ ажиллана гэж найдаж байна” гэв.
Тэрээр “Гэрээн дээр давамгай эрх эдлэх хандлага гаргадаг байсан. Гэрээний заалтыг хүчээр тулгасан юм байхгүй гэж бодож байна. Уран бүтээлчид маш их зардал гаргаад тэр зардлаа эргүүлж авахын тулд их эрсдэл үүрч ордог. Бид тохиролцсон. Ганцхан “Фантастик” төдийгүй магадгүй маш олон залуу уран бүтээлчид, кино урлагийн хөгжил дэвшилд ахицтай юм боллоо. Хуулиндаа 50 хувийг уран бүтээлчид, 50 хувийг кино театрт олгоно гэж заасан. Өргөө 56.8 хувь гэж байсан” гэв.
Найруулагч Б.Тамир “Зура2: Цурам ажиллагаа” киног Малайз, Сингапур, Хонконг зэрэг гадны уран бүтээлчидтэй хамтарч, Холливүүдийн кинонуудад ажиллаж байсан Казахстаны пиротехникийн баг болон “Mulan”, “Shang-Chi” зэрэг кинонд ажилласан "Action Crew" орлон тоглогчдын багийнхантай ажилласан гэв. Мөн киногоо олон улсын стандартын дагуу бүтээсэн гэлээ.
Жүжигчин Б.Барслхагва уг кино тэрбум гаруй төгрөгөөр бүтсэн талаар мөн ярилаа. Мөн “Фантастик” продакшн бүтээлээ гадны платформуудад гаргах ажлыг эрэлхийлж, харилцах түвшинд явж байна гэв. Тэрээр “Онцолж хэлбэл, “Нетфликс”, “HBO” зэрэг гадаадын зах зээлд киногоо гаргах хүсэлтээ явуулаад байгаа бөгөөд нааштай хариу гараасай гэж залбираад хүлээж байна. Нааштай хариу ирвэл монгол жүжигчдийн тоглосон монгол кино гадаад зах зээл дээр гарах боломжтой болно” гэлээ.