Монгол Улсын Сангийн яамнаас НӨАТ-ын баримт бүртгэлтэй холбоотой сурталчилгааны видеог өнөөдөр цацсан бөгөөд видеонд хүнийг эрхэлсэн ажлаар нь ялгаварлан гадуурхсан агуулга харуулжээ.
НӨАТ-ын баримтын сугалааг ирэх сараас дахин явуулж эхлэх болсонтой холбогдуулан иргэдийн баримт бүртгүүлэх идэвхийг нэмэгдүүлэх зорилготой байсан ч ялгаварлан гадуурхах, төрийн албан хаагчийг дорд үзэх өнгө аяс байсан тул Сангийн яамнаас уг видеог даруй устгасан байна.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.Сарангэрэлийн "Улны айлуудаас 18-55 насны иргэдийг сонгож үсчний мэргэжил эзэмшүүлнэ" гэсэн өчигдрийн яриа нийгмийн дургүйцлийг хүргээд удаагүй байхад дахин доромж өнгө аястай видеог Засгийн газраас нийтэлсэнд олон нийт эгдүүцэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 2-т "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна" хэмээн заасан.
Төрийн байгууллага, түүний алба хаагч, эрх баригчид аливаа сурталчилгаа гаргаж, олон нийтийн өмнө ярихдаа ёс зүйн хэм хэмжээг баримтлах шаардлагатайг дээрх жишээнүүд харууллаа.