УОК-оос гаргасан тусгай үүргийн нислэгийн хуваарийн дагуу арваннэгдүгээр сарын 11, 12-ны онгоцоор БНСУ-аас эх орондоо ирэх гэж байсан иргэд хүнд нөхцөлд байна. Арваннэгдүгээр сарын 10-нд Улаанбаатар хотод коронавирусийн анхны дотоодын халдвар батлагдаж, УОК, Засгийн газар шуурхай хуралдан бүх нийтийн хөл хорио тогтоож, гадаад нислэгүүдийг цуцалсан билээ. Цаг үеэс шалтгаалсан энэ гэнэтийн шийдвэрээс болж хамгийн их эрсдэл хүлээж, хохирсон нь 11, 12-ны онгоцоор эх орондоо ирэхээр Солонгос дахь ажил, орон байрнаасаа гарч, мөнгөө шавхан онгоцны тийз, Монголд ирээд тусгаарлагдах байрны мөнгөө төлсөн жирийн иргэд гэж хэлж болно. Ийн хүнд нөхцөлд үлдсэн иргэдээ төлөөлж БНСУ-ын Чүнбүг үндэсний их сургуулийн магистрант Б.Янжинлхам ярилцлага өглөө.
-Сайн байна уу? Таны цахим орчинд тавьсан сэтгэгдлийг хараад бодит нөхцөл байдлыг сонсохоор Тантай холбогдож байна. Энэ сарын 11, 12-ны онгоцоор Сөүлээс хэчнээн иргэн ирэх байсан бэ?
-Баярлалаа. 11, 12-ны онгоцоор нутаг буцахаар онгоцны билетээ авсан хоёр нислэгийн тус бүр 160, нийт 320 хүн бий. Буцна гээд Солонгос дахь ажил, хичээл сургууль бүх зүйлээ зохицуулж, амьдарч байсан байрнаасаа гарсан хүмүүс хүнд нөхцөлд 17-18 хонож байгаагаа УОК-т хүргэхээр хэд хэдэн телевиз, сайтад бичсэн юм. Бидэнтэй холбогдсон GoGo.mn сайтын хамт олонд маш их баярлаж байна.
-Өөрийгөө танилцуулна уу, Таны хувьд одоо хаана, яажшуухан байгаа вэ?
-Би Чүнбүг их сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр магистрт сурдаг. Манай сургууль Чонжу хотод байрладаг, Сөүл рүү хоёр цаг гаруй явдаг юм. Миний хувьд 11-р сарын 11-нд оюутны байрнаасаа гарах гэрээтэй байрнаасаа гарах өглөө нислэг цуцалсан шийдвэр гарсан тул учир байдлаа хэлж, байрандаа үлдсэн. Гэвч мөнгөө шавхаж онгоцны тийз, тусгаарлах байрны төлбөрөө хийсэн оюутан надад үнэндээ амаргүй байна. Хичээлийнхээ хажуугаар ажил хийж байж энэ зардлаа гаргасан шүү дээ. Хэзээ явахаа мэдэхгүй би байрны төлбөрөө өдөр өдрөөр нь тооцон төлж байна.
Амьдарч байгаа байрнаасаа гарсан, мөнгө төгрөгөө шавхсан иргэд зочид буудал, нийтийн халуун усны газар, гудамжинд ч хоног төөрүүлж, маш хүнд нөхцөлд байна.
-11, 12-ны нислэгээр ирэх иргэдийн дунд хүндэтгэх шалтгаантай ямар хүмүүс байна вэ?
-Өндөр настан, жирэмсэн, бага насны хүүхэдтэй, мэс засал хийлгээд гарсан, оюутан гэх мэт шалтгаантай хүмүүс аль өнгөрсөн зун Элчин сайдын яаманд хандаж буцах хүсэлтээ гаргаад, зунжин намаржин хүлээж хүлээж хуваариараа яг явах болтол ийм зүйл боллоо. Буцна гээд жирэмсний хяналтаасаа гарсан хүн ч бий.
УОК-оос арваннэгдүгээр сард Сөүл рүү 3, 6, 11, 12, 13, 18, 20, 27-ны өдөр нийт найман удаагийн нислэг төлөвлөсөн. 11-нд ниснэ гээд Сөүл рүү өмнө нь ирж, 11-ндээ нисэх буудалд хоносон хүн ч хэд хэд бий. Өнөө маргаашгүй нисэх гэж байсан бидний хувьд ачаа тээш, мөнгө төгрөгөө Солонгост байх хоногтоо тааруулаад төлөвлөсөн байгаа шүү дээ. Би гэхэд бүх ачаагаа явуулчихсан, өмссөн хувцас, нөүтбүүктэйгээ л үлдсэн. Одоо Солонгост хүйтэн болж байна. Баян хүн гэж бидний дунд байхгүй ээ. Амьдарч байгаа байрнаасаа гарсан, мөнгө төгрөгөө шавхсан иргэд зочид буудал, нийтийн халуун усны газар, гудамжинд ч хоног төөрүүлж, маш хүнд нөхцөлд байна.
-Солонгост сүүлийн долоо хоногт коронавирусийн халдварын тоо нэмэгдэж, хоногт 500 гаруй тохиолдол бүртгэгдэж байна. Энэ нь Та бүхэнд нөлөөлж байна уу?
-Тэгэлгүй яах вэ. Сүүлийн хэдэн өдөр халдварын шинэ тохиолдол тогтмол 500 гаруйгаар нэмэгдэж байсан бол өнөөдөр 488 шинэ тохиолдол бүртгэгдэж, зургаан хүн нас барлаа гэж мэдээлж байна. Халдвар нэмэгдэж байгаа учир Солонгост халдвараас сэргийлэх хоёрдугаар түвшинд шилжсэнийг зарласан. Тэгэхээр томоохон хоолны газрууд ажиллахгүй, нэг дор 50 хүнээс дээш бөөгнөрөл үүсгэхгүй гэх мэтээр хорио цээр нь нэмэгдээд ирдэг. Ийм дэглэмийн үед гадаадын иргэдэд байтугай өөрийн иргэдэд нь ч ажил олдохгүй хүнд болдог. Нутаг буцахаар мөнгөө шавхсан иргэд цагийн ажил ч олдохгүй боллоо гэцгээж байна.
Солонгост байр түрээслэхэд 2-3 сая вон буюу дунджаар 6 сая төгрөгийн барьцаа авдаг. Жижиг умгар өрөө байсан ч 3 сая вон барьцаанд авна. Тэгээд хамгийн багадаа зургаан сараас дээш хугацаагаар байрны түрээсийн гэрээ байгуулдаг.
-Та бүхэн одоо Улсын онцгой комисст ямар хүсэлт тавьж байна вэ?
-УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар нэг хэвлэлийн хурлын үеэр “11-р сард гадаад нислэг хийхгүй. Бүх тусгаарлах байруудад шалгалт хийсний дараа 12 дугаар сараас нислэг явуулна” гэж хэлсэн. Үнэндээ нутаг буцах гэж байгаад хамрынхаа өмнүүр таслуулсан бидний хувьд энд нэг хонох ч хэцүү байна. Гэвч бид хоорондоо ярилцаад “Юутай ч арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл хүлээе, тэсье. Түүнээс хойш нислэг явуулахгүй бол тэмцье. Дуу хоолойгоо хүргэе” гэж байгаа. Тогтсон байргүй яваа иргэд халдвар авахыг ч үгүйсгэхгүй маш эрсдэлтэй нөхцөлд байгааг төр засагтаа дуулгамаар байна.
-УОК-оос 12 сарын 1-нийг хүртэл нислэг хийхгүй гэж мэдээлчихсэн байхад иргэд амьдрах байр дахин олж болоогүй юм байхдаа?
-Хэцүү шүү дээ. Нэгдүгээрт, явна гээд хамаг мөнгөө шавхсан хүмүүс. Хоёрдугаарт, Солонгост байр түрээслэхэд 2-3 сая вон буюу дунджаар 6 сая төгрөгийн барьцаа авдаг. Жижиг умгар өрөө байсан ч 3 сая вон барьцаанд авна. Тэгээд хамгийн багадаа зургаан сараас дээш хугацаагаар байрны түрээсийн гэрээ байгуулдаг. Тиймээс иргэд хоногийн зочид буудал, нийтийн халуус усны газраар хоног төөрүүлж байгаа юм.
-Нутаг буцах иргэд коронавирусийн шинжилгээ хийлгэх шаардлага тавьж байгаа. Та бүхэн шинжилгээгээ хийлгэсэн байсан уу?
-Бүгд шинжилгээ хийлгэж, хариу сөрөг гарсан хүмүүс байгаа. Шинжилгээний хариу 48 цагт хүчинтэй. Ковидын шинжилгээг энд 100-140 мянган вон буюу 250-300 мянган төгрөгөөр өгч байгаа. Энэ нислэг цуцлагдсанаар бид шинжилгээний төлбөрөөр хохирч байгаа юм. Гэхдээ нислэгийн тов гарвал дахин шинжилгээ өгч л таарах байх.
-Гадаадаас ирээд тусгаарлах байраа голж, асуудал үүсгэдэг гэсэн шүүмжлэл их гардаг л даа
-Тийм ээ, энэ тухай сонсож байсан. Хулганатай, ариун цэврийн орчин хэт муу нөхцөлтэй тусгаарлах байрны зургууд харагдсан. Арай ийм байранд иргэдээ оруулахгүй бол яалаа гэж хэл ам хийх вэ дээ. Бид эх орондоо л хурдан очмоор байна.
Та бүхэн бидний асуудлыг УОК-т танилцуулж, дамжуулж өгөөрэй. Дараагийн нислэгийг 12 дугаар сар гармагц хийж эхлэх нь бидний чин хүсэлт юм шүү.
-Та бүхэн онгоцны тийз, ирээд тусгаарлах байрны төлбөрт хэдэн төгрөг төлсөн бэ?
-Онгоцны билет 1 сая 350 мянган төгрөг, 21 хоногийн тусгаарлалтын зардал 1 сая 60 мянган төгрөгөө урьдчилж төлсөн. 11-р сард явах иргэд бүгд төлбөрөө урьдчилан төлсөн. Нэг гомдмоор юм байна аа.
-Юу тэр вэ?
-Арваннэгдүгээр сарын 11-нд хот хоорондын хөдөлгөөнийг зогсоосноор Улаанбаатарт болон орон нутагт хөл хорионд орсон иргэд гэр орон руугаа санаа зовж, сэтгэл санаагаар унаж байна гэж өчигдөр “Тв-9” телевизээр ярилаа. Эх орондоо, ах дүүсийнхээ дунд байгаа хүмүүс тийм хүнд байгаа бол энд хүний нутагт наашаа гэх ах дүүгээсээ хол байгаа бид ямар байх вэ? Бид Монголынхоо мэдээ мэдээллийг байнга үзэж, биднийг хэзээ авах нь вэ? гэж харж байна.
Хөл хорио тогтоосноос хойш хот, хөдөө гацсан иргэдийг хэзээ буцаах вэ? гэдэг асуудлыг л хэвлэлүүд хөндөж, УОК-ынхон энэ чиглэлээр ажиллаж байна. Гадаадад байгаа мөнгө төгрөгөө шавхчихсан бидний талаар сэтгүүлчид ч асуухгүй, УОК-ынхон ч хөндөж ярихгүй ор тас мартчихсан нь гомдмоор байгаа юм. Юутай ч бид 12-р сарын 1-нийг хүлээнэ. Тодорхой шийдвэр гаргана гэж итгэж байна. Та бүхэн ч бидний асуудлыг УОК-т танилцуулж, дамжуулж өгөөрэй. Дараагийн нислэгийг 12 дугаар сар гармагц хийж эхлэх нь бидний чин хүсэлт юм шүү.
-Бид Та бүхний энэ асуудлыг УОК-т танилцуулж, асуудлыг шийдвэрлүүлэхэд анхаарал хандуулъя аа. Та бүхэн биеэ бодоорой. Гадаад нислэгийн хуваарь удахгүй гарна гэж найдаж байна. Баярлалаа.