-Монгол улсын анхны ерөнхийлөгч п.Очирбат уул уурхайн сэдвээр саналаа хэллээ-
1.Монголын эдийн засагт уул уурхайн салбарын эзэлж буй байр суурь.
2007 оны байдлаар уул уурхайн салбар улсын төсвийн нийт орлогын 42 хувь,
татварын орлогын 52 хувийг, экспортын орлогын 78.4 хувийг тус тус бүрдүүлж
дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 30 хувь, аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүний
70 хувийг үйлдвэрлэсэн байна. Уул уурхайн бүтээгдэхүүний нэг хүнд ногдох
хэмжээ 600 орчим долларт хүрч бүтээгдэхүүний өсөлт жилд дунджаар 13.2 хувьд (үнийн
дүнгээр) хүрчээ.
2002 онд Монгол Улсын уул уурхайн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалтын
хэмжээ 40 сая ам.доллар байсан бол 2006 онд бараг 200 сая ам. долларт хүрчээ.
Энэ нь 2006 онд Монгол Улсад хийгдсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын
48.4-тэй тэнцэж байгаа юм. 2006 онд дэлхий даяар геологи хайгуулын ажилд
зарцуулсан нийт хөрөнгийн дөрвөн хувийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хийсэн
геологийн судалгаанд зарцуулсан бөгөөд энэ үзүүлэлтээр гадаадын хөрөнгө
оруулалтыг хамгийн ихээр татаж байгаа дэлхийн ТОП 10 улсын есдүгээрт манай улс
орж байна. Ийм үр дүнд хүрэхэд нөлөөлсөн хоёр гол хүчин зүйлийн нэг нь 1997
онд батлагдсан “Ашигт малтмалын тухай” Монгол Улсын хууль, нөгөө нь дэлхийн
зах зээлд эрдсийн түүхий эдийн үнэ өссөн явдал юм.
Монгол Улсын уул уурхайн салбарт 39.8 мянган хүн ажиллаж байгаа нь аж үйлдвэрийн
салбарт ажиллагсдын 35 хувийг эзэлж байна. Монголын төмөр замын ачаа
тээвэрлэлтийн 70 хувийг уул уурхайн салбарын бүтээгдэхүүний тээвэр эзэлдэг
байна. Монгол Улс 2005 онд үйлдвэрлэсэн жоншныхоо хэмжээгээр дэлхийн жонш
олборлолтын 6.9 хувийг эзэлж дэлхийд жонш олборлолтоороо гуравдугаарт
бичигдэж байна (АНУ-ын Геологийн албаны мэдээ). Түүнчлэн 2005 онд Монголд үйлдвэрлэсэн
зэс дэлхийн үйлдвэрлэлийн 0.9 хувийг эзэлж байна. (Дэлхий 15 сая тонн зэс үйлдвэрлэсэн).
Мөн онд олборлосон алтны хэмжээ дэлхийн алт үйлдвэрлэлтийн нэг хувьд хүрлээ.
(Дэлхий 280 тонн алт үйлдвэрлэсэн). Молибдений үйлдвэрлэлтээр Монгол Улс есдүгээр
байранд орсон байна. (Дэлхий 1963 мян.тонн молибден үйлдвэрлэсэн). Монгол
Улсын уул уурхайн салбарын ашиглалтын параметр иймэрхүү түвшинд байна. Энэ бүхнээс
үзэхэд уул уурхайн аж үйлдвэр Монголын эдийн засгийн тэргүүлэх салбар
болжээ.
2.Үндэсний хөгжлийн цогц бодлогоор Уул уурхайн салбарын хөгжлийн хэтийн төлөвийг
тодорхойлсон байдал.
Уул уурхайн салбарын хөгжлийн хэтийн төлөвийг УИХ-аас 2008 онд баталсан
“Мянганы зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”- д тодорхойлох нь:
“Өндөр технологид тулгуурлан стратегийн орд газруудыг ашиглах замаар эдийн
засгийн хөгжлийг эрчимжүүлж эдийн засгийн салбарын бүтцийг сайжруулж, мэдлэгт
суурилсан эдийн засгийг бий болгох санхүүгийн чадамж, хуримтлалыг бүрдүүлнэ”
гэж заасан.
Уул уурхайн салбарыг ойрын 15 жилд хөгжүүлэх хоёр үе шаттай стратегийн зорилт
нь Монголын эдийн засгийг өрсөлдөх чадвартай, оюуны багтаамжтай бүтэц бүхий
болгох санхүүгийн чадамж, хуримтлалыг уул уурхайн салбарыг эрчимтэй хөгжүүлэх
замаар бүрдүүлэхэд оршиж байна. Үүгээр Монголын уул уурхайн хөгжлийн хэтийн төлөв
тодорхойлогдож байгаа юм. Эрдэс баялгийн цогцолборын хөгжлийг түргэтгэх
боломжийн талаар ганцхан жишээ хэлэхэд Оюутолгойн зэс, алтны ордыг ашигласнаар
Монгол Улсын ДНБ-д эзлэх Уул уурхайн салбарын бүтээгдэхүүний хэмжээ 2011 онд
41 хувьд, 2021 онд 65 хувьд хүрнэ гэсэн тооцоо бий.
3.Эрдэс баялгийн цогцолборын хөгжилд нөлөөлөх гадаад, дотоод таатай болон
таагүй нөхцөл.
Таатай нөхцөл гэвэл:
1.Эрдсийн түүхий эдийн дэлхийн болон бүс нутгийн эрэлт хэрэгцээ өсөж байна.
2.Уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ тогтвортой өсөж байна.
3.БНХАУ Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болсон, ОХУ уг байгууллагад
элсэхээр бэлтгэлээ хангаад байна. Ингэснээр зах зээлийн асар их багтаамж бүхий
хөрш орнуудтай худалдааны ижил нөхцөлөөр арилжаа хийх боломж бүрдэх юм.
4.Өнөөдөр дэлхийн зах зээлд эрэлт ихтэй эрдсийн түүхий эдийн нөөц Монголд
байна.
Таагүй нөхцөл гэвэл:
1.Төрийн бодлого тогтвортой биш, эрдэс баялгийн салбарыг улс төрийн шоу болгон
тоглож байна. 2004 оноос эхэлсэн бодлогын тогтворгүй байдал өнөөг хүртэл үргэлжилж
байна.
2.Хууль, эрх зүйн тогтвортой байдал алдагдаж эрдэс баялгийн салбар эрх зүйн
зохицуулалтгүй, албан тушаалтны аман шийдвэрээр аль ч учраа олохгүй бужигнаж
байна.
3.Төр өмчөө эзэмшиж захиран зарцуулж чадахаа больсон. Эсвэл хяналт зохицуулалтгүй
урсгалаар нь орхиод байгаль орчноо сүйтгүүлж байдаг. Би энд лиценз, нинжагийн
асуудлыг хэлж байна. Эсвэл хэнд ч өгдөггүй дараад хэвтчихдэг. Ашигт малтмалын
ордыг өөрөө ч ашигладаггүй, гадаадынхнаар ч ашиглуулдаггүй. Ингэсээр байгаад
дэлхийн зах зээлийн үүлэн чөлөөний нар шиг зурвасхан таатай үеийг тавиад
туучих янзтай.
4.Эрдэс баялгийн салбарын хөгжилд нутгийн иргэдийн дэмжлэгийг авч чадахгүй,
тэдний эсэргүүцэлтэй тулгарч байна. Энэхүү эсэргүүцэл нь экологи, эдийн засаг,
нийгмийн мотивацтай байна.
Экологийн талаасаа: хайгуул олборлолт эрхэлж буй аж ахуйн нэгж, нинжа нар
байгаль орчинд халтай үйл ажиллагаагаа явуулж хөрс ургамал, усны эх үүсвэрийг
бохирдуулж, хордуулж хадлан бэлчээрийн талбайг хорогдуулж хүн, малын ундны
усны хомсдолд оруулж байна. Агаар, ус, хөрсний бохирдолтой орчинд амьдрахыг
малчид хүсэхгүй байна.
Эдийн засгийн талаасаа экологийн доройтол нь мал аж ахуй, тариалангийн аж ахуй
эрхлэх боломжийг хязгаарлаж малчид тариаланчдын эдийн засгийн үндсийг таслах
гэж байна. Лицензийн болон ашигт малтмал ашигласны төлбөрөөс орон нутагт хуваарилж
байх тухай хуулийн заалтыг Сангийн яам хэрэгжүүлэхгүй байна. Тийм учраас
нутгийн иргэдэд эдийн засгийн ямар ч сонирхол алга байна.
Нийгмийн талаасаа: хайгуул олборлолт эрхэлдэг аж ахуйн нэгжүүд нь нутгийн
иргэдийг ажлын байраар хангах, нутгийн иргэдийг сургалтад хамруулж мэргэжил
эзэмшүүлж өөртөө ажиллуулах талаар санаачилга гаргахгүй байна. Хувиараа ашигт
малтмал олборлогч нинжа нарын эргэн тойронд хулгай, дээрэм, архидалт,
янханчлал, өвчлөл, хүчирхийлэл зэрэг нийгмийн хэв журамгүй сөрөг үзэгдэл муу бүхэн
шүглэж байна. Дээр дурдсан гурван сөрөг үзэгдлээс шалтгаалж Монголын хөдөөгийн
нийгэм, экологи, эдийн засгийн цэвэр орчин бохирдож байна. Үүнийг нутгийн
иргэд зүй ёсоор эсэргүүцэж байна. Энэ эсэргүүцлийг илэрхийлэх төлөөллийн байгууллага,
хөдөлгөөнүүд хэдэн арваараа байгуулагдаж нутаг усаа, хүн ардынхаа эрх ашгийг
хамгаалахаар тэмцэж байна. Эрдэс баялгийн салбарын үйлдвэрлэл заавал ийм сөрөг
үр дагавар дагуулж явах учиртай юу гэвэл үгүй! Энэ нь төрийн бодлогоор,
хуулиар, менежментээр, технологиор зохицуулагдаж аливаа хэлбэлзлийн зөвшөөрөгдөх
дээд, доод хэмжээгээр хязгаарлагдаж байдаг жамтай юм. Монголын эдийн засаг, хүний
хөгжилд уул уурхайн салбар хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Одоохондоо үүнийг орлох
эдийн засгийн бүтэц Монголд байхгүй. Тэгвэл яаж таагүй байдлаа таатай нөхцөл
болгож хувиргах вэ гэдэг асуудал дээр бид анхаарлаа төвлөрүүлж үндэсний хэмжээний
зөвшилцөлд хүрэх хэрэгтэй байна.
4.Уул уурхайн салбарыг Монгол Улсад үр өгөөжтэй хөгжүүлэх таатай нөхцөл бүрдүүлэхийн
тулд юу хийх хэрэгтэй байна.
Эхлээд гарааны хэдэн зарчмаа тогтмоор байна.
1.Уул уурхайн хөгжил хэнд, юунд хэрэгтэй вэ? Уул уурхай бол хүний хөгжлийг
тогтвортой байлгах боломжийг бүрдүүлэгч эдийн засгийн өсөлтийг хангах чухал
салбар мөн.
2.Аливаа хамтын ажиллагаа тэр дотроо уул уурхайн салбарын хамтын ажиллагаанд
оролцогч талууд харилцан ашигтай байх дэлхийн нийтлэг зарчимд захирагдана.
Гарааны зарчмаа ингэж тодорхойлж тохирвол өнөөгийн таагүй нөхцөлийг хэрхэн таатай
болгох вэ гэвэл
-Төрийн бодлогыг олигархиудын эрх ашигт бус хүний хөгжлийн зорилгод нийцүүлэн
тодорхойлж сонгуулийн шоу болгодгоо больж хүний төлөө, хөгжлийн төлөө
тогтвортой бодлого болгон хувиргах
-Төрийн тогтвортой бодлогыг хэрэгжүүлэх хуулийн оновчтой механизмыг бүрдүүлж
урт хугацаанд тогтвортой үйлчилдэг болгох.
-Газрын хэвлийн баялгийг өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг Үндсэн хуулиар төрд
олгосон. Энэ гурван эрхийн зөвхөн ашиглах эрхээ бусдад төлбөртэй, хугацаатай
шилжүүлж болохыг Үндсэн хуулиар төрд зөвшөөрсөн. Энэ бол дэлхий даяар нийтлэг
мөрддөг зарчим. Гадаад дотоодын аль ч хөрөнгө оруулагч тухайн ашигт малтмалыг
ашиглах эрхийг зөвхөн урт хугацаанд түрээсээр ашиглаж тухайн улсын хуулийн
дагуу хөрөнгөө оруулж бүх төрлийн татвар, төлбөр, хураамжуудыг хуулийн дагуу төлөх
үүрэгтэй. Байгаль хамгаалах бүх ажил арга хэмжээ, түүний санхүүжилт, инвесторын
үүрэг байдаг ёстой. Газрын хэвлийн баялаг үйлдвэрлэлийн хэрэгсэл болдог учраас
үйлдвэрлэлийг барьж байгуулахад төр заавал инвестицийн хувь хөрөнгө оруулах
шаардлага байхгүй. Хөдөлмөрийн хэрэгсэл тоног төхөөрөмж, барилга байгууламжийн
хөрөнгө менежмент, зах зээлийг Ашиглагч тал (түрээслэгч) бүрэн дааж болох юм.
Эрсдэл ихтэй, хөрөнгө хүч их шаардагддаг уул уурхайн үйлдвэрт энэ нь Монголд
ашигтай. Монгол Улс инвестицийг бүхэлд нь эсвэл тодорхой хувийг оруулж болно.
Тэхдээ ийм боломж өнөөхөндөө Монголд байхгүй. Тэгэхээр Монголын ашиг сонирхол
өөрөө хөрөнгө оруулахад биш үйлдвэрлэлийн үр дүн орлого ашгаас нь ахиухан
авахад байх ёстой. Хөрөнгийн санхүүжилтийн талаас илүү хувийг оруулна гэхээсээ
орлого ашгийн 51-ээс дээш хувийг авна гэж яривал Монголд ашигтай. Эндээс эхэлж
оролцогч нөгөө талууд өөрсдийнхөө ашгийг тооцож зөвшөөрөх боломжтой гэж үзвэл
харилцан ашигтай байх нөхцөл хангагдсан гэж үзэж гэрээгээр баталгаажуулах биз
ээ. Өмчийн эзэн өөрийнхөө менежментийн оролцоог гэрээгээр, эсвэл хуулиар тодорхойлж
болно. Ийм л жишиг дэлхийд байсаар байтал манайхан өмчийнхөө 34 хувийг, 51
хувийг эзэмшинэ гээд зүтгээд байхын учир юунд байна аа. Энэ утгагүй маргаанаа
дуусгаж гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг аль болох ахиухан татах бодлогоо
тууштай хэрэгжүүлмээр байна.
-Лиценз, нинжа тойрсон өнөөгийн эмх замбараагүй байдлыг хуулиар зохицуулж нэг мөр
болгон цэгцлэх хэрэгтэй байна. Газар, түүний баялгийг судлах, ашиглах асуудлыг
эдийн засгийн эргэлтэд оруулсан зах зээлийн лицензийн хэлбэрээс татгалзах
хэрэггүй. Лиценз олголт, хэрэгжилт, хяналтыг хуулийн нарийн зохицуулалттай болгох
хэрэгтэй гэдгийг хэлэх гэсэн юм. Нинжа нарын тухайд гэвэл хувиараа ашигт
малтмал олборлох үйл ажиллагааг зогсоож болохгүй. Зөвхөн тэднийг хууль зөрчдөгийг
болиулж үйл ажиллагааг нь түр журмаар биш хуулиар зохицуулж байгаль орчныг сүйтгэдгийг
болиулж химийн хорт болон онц аюултай бодис хэрэглэхийг таслан зогсоох
хэрэгтэй. Ашигласан газраа нөхөн сэргээхийг хуулиар үүрэг болгон хариуцуулах
хэрэгтэй.
-Уул уурхайн бүх төрлийн үйл ажиллагааг байгальд ээлтэй, хүний хөгжилд хэрэгтэй
хэлбэрт шилжүүлж ил тод, хариуцлагатай байх зарчмыг мөрдлөг болгож нутгийн иргэдийн
эрх ашигт үг дуугүй зохицон захирагддаг байвал зохино. Хөдөө нутгийнхны нийгэм,
экологи, эдийн засгийн цэвэр орчныг хамгаалахад төр бодлогоо чиглүүлж, ТББ, хөдөлгөөнүүд
хяналтаа хүчтэй тавьж, аж ахуй эрхлэгч иргэн, нөхөрлөл, байгууллага, аж
ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа түүнд зохицуулах хэрэгтэй байна. Ингэвэл бид
таагүй нөхцөлөө таатай болгон хувиргаж чадна. Тэгвэл уул уурхайн салбарыг
Монгол Улсад үр өгөөжтэй хөгжүүлж чадна гэж бодож байна.