Монголчууд яг хэдий үеэс наадам хийж байсан гэдгийг бичгийн баримтаар яг таг батлах хэцүү. Гэхдээ цэрэг дайны бэлтгэл, тайван цаг үед формоо хадгалах байдлаар эрийн гурван наадам үүссэн гэж судлаачид үздэг. Албан ёсны наадам хийгээд лавтайяа дөрвөн зуу гаруй жилийг үджээ.
Даншиг наадмыг 1912 оноос нааш хийсэнгүй. 1921 оноос цэргийн баяр буюу одоогийн улсын их баяр наадмыг тасралтгүй хийж байна. Зуун жилийн хугацаанд төрийн наадамд хамгийн олон түрүүлсэн хүлгийг онцолъё.
Бид бүхэн хоёр зуун дамжин хурдалж, морин уралдааны түүхэн дээд амжилт тогтоосон нэгэн гайхамшигт хурдан азарганы эрин үед бид бүхэн амьдарч байна. Тогоруу удамтай, тод манлай Э.Эрдэнэчулууны унаган шарга азарга шүдлэн, соёолон улсын баяр наадамд түрүүлж азарга болоод дөрвөн удаа түрүүлж үнэмлэхүй дээд амжилтыг тогтоосон юм. Мөн хязааландаа, болон нийлсэн хойноо нэг айрагдаж төрийн их наадмын наймын медалийг зүүсэн аварга хүлэг болой. Б.Наранхүүгийн хурдан шаргад их хурдын түрүү, айраг гэсэн бас нэгэн эгэлгүй амжилт байгаа. Амгалан төрийн ажнай шарга хэмээх төрийн их цолыг энэ хүлэгт өгчээ.