Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын эмч, Анагаах ухааны магистр, тэргүүлэх зэрэгтэй эмч Б.Ган-Эрдэнэтэй ярилцлаа. Тус тасгийн эмч нар элэг, цөс, нойр булчирхайн эмгэгүүд болон хавдрын мэс заслыг нутагшуулан, дурангийн болон нээлттэй аргаар амжилттай хийж буй юм.
-Элэгний хорт хавдрыг дурангийн аргаар авах мэс заслыг та бүхэн хэзээнээс нэвтрүүлэв. Эмчилгээний үр дүн ямар байна вэ?
-Ямар ч эмгэгийн үед мэс заслын эмчилгээг нээлттэй болон дурангийн аргаар хийж болно. Дэлхий нийтээр сүүлийн үед мэс заслын эмчилгээний чиг хандлага нь минимал инвазив буюу бага хөнөөлт мэс засал хийхэд түлхүү анхаарч байна. Бид ч энэ чиг хандлагыг барьж, дурангийн мэс заслыг түлхүү хийдэг. Бид элэгний хавдрын мэс заслыг дурангийн аргаар хийж байгаа юм.
2023 онд бид элэгний анхдагч өмөнгийн 50 гаруй мэс засал хийсэн. Үүний 20 гаруй хувь нь дурангаар, бусад нь нээлттэй орсон. Өндөр хөгжилтэй орнуудад хамгийн ур чадвартай эмч элэг тайрах мэс заслыг дээд тал нь 80 хувьтай дурангийн аргаар хийж чадаж байна гэдэг. Өндөр хөгжилтэй орнуудад энэ үзүүлэлт дунджаар 40-50 хувьтай байдаг. Харин Монголд энэ үзүүлэлт 10 хувь хүрэхгүй. Бид энэ үзүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд томоохон хагалгаануудыг дурангийн аргаар хийгээд эхэлж байна.
-Элэгний хорт хавдрын өвчлөлийн аль шатандаа байх үед дурангийн мэс засал хийх боломжтой вэ?
-Хавдрын өвчлөл хэддүгээр үедээ байна гэхээс илүү мэс засал хийх боломжтой л байвал дурангийн мэс засал хийж болно гэсэн үг. Хавдрын байрлал нь элэгний аль хэсэгт байгааг компьютер томограф, MRI оношилгоо хийлгэж харсны дараа эмч үзээд мэс заслыг ямар аргаар хийхээ шийднэ.
Хавдрын өвчлөл хэддүгээр үедээ байна гэхээс илүү мэс засал хийх боломжтой л байвал дурангийн мэс засал хийж болно гэсэн үг.
Хавдар нь захын байрлалтай, судас руугаа нэвчилтгүй бол дурангийн мэс засал хийх боломжтой. Харин гүнд байрлалтай хавдруудыг заавал дурангийн ЭХО аппараттай болсон үед хийх шаардлагатай. Нээлттэй хагалгааны үед хардаг ЭХО аппарат бий, бид өдөр тутамдаа ашигладаг. Бид захиалгаа өгсөн, дурангийн ЭХО аппарат ирэх оноос авах байх. Тэгэхээр ямар ч байрлал, төрлийн хагалгааг дурангийн аргаар хийх боломж бүрдэх юм.
-Танай тасаг жилд хэчнээн мэс засал хийж байна вэ. Үүний хэдэн хувийн дурангийн аргаар хийж байгаа бол?
-Манай тасаг жилд 4000 орчим мэс засал хийдэг. Цөсний замын мэс заслыг жилд 1500 орчим хүнд хийж байгаагийн 95-98 хувийг дурангаар ордог. Зарим өвчтөний биеийн байдлаас шалтгаалан нээлттэй хийх шаардлага гарна. Тэгэхээр энэ төрлийн хагалгааг 100 хувь дурангаар хийх боломжгүй л дээ. Мухар олгойн мэс заслыг мөн дурангийн аргаар хийж байна. Эдгээр мэс заслын тусламжийн чанар дэлхийн түвшинд хүрсэн гэж болно. Монголчууд дурангийн мэс засал хийлгэх гэж гадаад руу өндөр зардал гаргаж явах шаардлагагүй, Монголдоо хийх бүрэн боломж бүрдсэнийг хэлэхэд таатай байна. Мөн ходоод, бүдүүн гэдэсний мэс заслын аль боломжтойг дурангийн аргаар хийж байна.
-Та бүхний мэс засалд ашиглаж байгаа тоног төхөөрөмжийг хангамж нь ямар түвшинд байгаа вэ?
-Тоног төхөөрөмжийн хувьд олон улсын түвшнээс муу биш, илүү сайжруулах шаардлага бий. Зарим шаардлагатай тоног төхөөрөмжийн захиалгаа өгөөд байна. Гадаадад сурч, мэргэжил дээшлүүлсэн эмч нар өндөр хөгжилтэй орнуудад хийж буй мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлдэг. Манай эмч нар Солонгос, Тайвань, Япон зэрэг улсад мэргэжил дээшлүүлсэн. Жишээ нь, манай Онон эмч Швед улсад мэргэжил дээшлүүлсэн, “Хил хязгааргүй эмч нарын холбоо” олон улсын байгууллагын шугамаар буурай хөгжилтэй орнуудад очиж хагалгаа хийдэг, сургалт явуулдаг. Миний хувьд Энэтхэг, Япон, Тайвань, Солонгост мэргэжил дээшлүүлэх урт болон богино хугацааны сургалтад хамрагдсан.
-Монголд халдварт бус өвчлөл дундаа хавдрын өвчлөл тэргүүлдэг тул ХСҮТ-ийн ачаалал хамгийн их. Бусад эмнэлэгт хавдрын мэс засал хийж эхэлсэн нь ачаалал, хүлээгдлийг багасгах сайн талтай юм байна?
-Миний хувьд ХСҮТ-ийн Ж.Чинбүрэн эмчийн шавь. Миний адил нэг багшийн шавь хэд хэдэн эмч бусад хувийн эмнэлгүүдэд хавдрын мэс заслын тусламж үзүүлж байна. Энэ хэрээр ХСҮТ-ийн ачааллыг хуваалцаж, хүлээгдлийг бууруулж байгаа юм.
Улсын II төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасагт 2015 оноос хойш элэгний хавдрын мэс засал хийж эхэлсэн. Элэгний хагалгааны дараах 30 хоног доторх нас баралт гэж эмчилгээний үр дүнг тооцох үзүүлэлт олон улсад байдаг. Манай тасагт элэгний хагалгааны дараах 30 хоног доторх нас баралт байхгүй. Цус алдах, цөс гоожих зэрэг хагалгааны дараах хүндрэл гарч болно. Манай тасагт хүндрэлийн хувь нь олон улсын түвшинтэй ойролцоо, зарим тохиолдолд олон улсын түвшнээс бага түвшинд байна.
Улсын хэмжээнд ХСҮТ нь хорт хавдрын үед эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг. Хавдар дотроо Монголд элэгний хавдрын өвчлөл хамгийн их байдаг учир энэ эмчилгээг нутагшуулан үр дүнтэй хийж байна. Манай эмнэлэгт олон улсын түвшинд хүрсэн хагалгааг Монголдоо хийж байна. Дэлхий дээр хамгийн тавилан муутай хавдар бол нойр булчирхайн хавдар гэж үздэг. Нас баралт хамгийн өндөр, оношлогдоод жилийн дотор нас барах эрсдэл хамгийн өндөртэй өвчин. Олон улсын статистикаас харахад Япон, АНУ-д нойр булчирхайн хавдрын мэс засалд ороод таван жил амьдрах магадлал 20-30 хувь байдаг.
6-7 жилийн өмнө надаар элэгний хавдрын мэс засал хийлгэсэн, хавдар нь дахиагүй эрүүл саруул явж байгаа хүмүүс бий. Аль болох эрт ирэх тусам хавдрын тусламж үйлчилгээний үр дүн сайн болно.
Манай тасгийнхан энэ хагалгааг хийж байна. Нойр булчирхайн мэс засалд ороод 3-4 дэх жилдээ амьдарч байгаа хүмүүс ч бий. Энэ нь тусламж, үйлчилгээний чанар сайн байгаагийн дээр хагалгааны дараах хими эмчилгээ зохисон байна гэсэн үг л дээ. Бидний хувьд мэс заслын тусламжийн хамгийн орчин үеийн эмчилгээний удирдамжийг барьж ажилладаг. Одоо мөнгө л байвал онлайнаар дэлхий дахинд анагаах ухааны салбарт нэвтэрсэн хамгийн орчин үеийн эмчилгээний удирдамжтай танилцаж, үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломж бүрдсэн.
-Ямар үед хорт хавдрыг бүрэн эдгэрсэн гэж үзэх вэ?
-Эрт үед нь эмнэлэгт хандаж, мэс заслын эмчилгээ хийлгэвэл хавдар эдгэрнэ. 6-7 жилийн өмнө надаар элэгний хавдрын мэс засал хийлгэсэн, хавдар нь дахиагүй эрүүл саруул явж байгаа хүмүүс бий. Аль болох эрт ирэх тусам хавдрын тусламж үйлчилгээний үр дүн сайн болно. Хожуу үедээ болох тусам хавдрыг авч, амьдрах насыг уртасгахыг зорино гэсэн үг юм.
Гэхдээ сүүлийн жилүүдэд ажиглагдаж буй нэг сайн зүйл нь иргэдийн эрүүл мэнддээ анхаарах хандлага сайжирч, харьцангуй эрт үедээ эмнэлэгт хандах хүний тоо нэмэгдэж байна. “Элэг бүтэн Монгол“ аян, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн хөтөлбөр хэрэгжиж буй нь үр дүнгээ өгч байна гэж хардаг.
Цаг алдалгүй эмнэлэгт хандаж дурангийн мэс засал хийлгэвэл биед жижиг сорви үлдэхийн дээр хагалгааны дараах хүндрэл багатай, эмнэлэгт цөөн хоног хэвтэнэ. Цаг алдах тусам нээлттэй мэс хийх, гэдсэнд том зүсэлт хийж, том сорви үлдэнэ гэсэн үг. Дурангийн мэс засал хийвэл жижиг цэгэн төдий сорви үлдэнэ, энэ нь хүний сэтгэл зүйд ч эергээр нөлөөлж, богино хугацаанд хэвийн амьдралдаа шилжих хөрс суурь болно.
-Танай эмнэлэгт үзүүлэхийн тулд цаг авч, хэр удаан хүлээх хэрэгтэй байдаг вэ?
-Хүлээгдэлгүй эмнэлэг гэж үгүй. Иргэд амбулаториор цаг авч, авсан цагтаа ирж үзүүлээд, эмчилгээ хийлгэх боломжтой. Миний хувьд долоо хоног бүрийн мягмар гарагт амбулаторийн үзлэг хийж, зөвлөгөө өгдөг.
Улсын хоёрдугаар төв эмнэлэг иргэдэд харьяалал харгалзахгүй үйлчилдэг. Гадаадын иргэн, харьяатын газар манай эмнэлэгт харьяалагддаг тул гадаадын иргэд ч ханддаг. ЭМЯ-наас гаргасан хуваарилалтын дагуу манай эмнэлэг Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь аймаг болон алслагдсан гурван дүүрэг, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн иргэдэд лавлагаа тусламж үзүүлж байна. Мөн давтан сургалт, төрөлжсөн нарийн мэргэжил эзэмшүүлэх сургалтын бааз эмнэлэг.
Өндөр хөгжилтэй орны эмнэлгүүдэд үзүүлэхийн тулд бас л хүлээх хэрэгтэй болдог. Манай тасгийн хувьд ялангуяа хавдрын тусламж үйлчилгээг аль болох хүлээгдэлгүй үзүүлэхийн тулд зөвхөн хавдрын тусламж үзүүлдэг эмч нарын амбулатори гаргасан. Хавдрын мэс заслын тусламжийг цаг алдалгүй үзүүлэхийн зэрэгцээ, хагалгааны дараах химийн эмчилгээг эмнэлэгтээ хийж байна. Хоёр жилийн өмнө манай эмнэлэгт Хими эмчилгээний тасаг нээгдсэн. Хавдрын тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлэх боломж бүрдсэн.
-Эрүүл амьдрахын тулд иргэд юуг анхаарах шаардлагатай вэ?
-Эрүүл байх үндсэн шаардлага бол нэгдүгээрт зөв хооллолт, хоёрдугаарт таргалалтаас сэргийлэх. Элэг, нойр булчирхайн хавдар, нойр булчирхайн архаг үрэвсэл, артерийн даралт ихсэх, зүрх судасны эмгэг, зүрх гэнэт зогсох өвчнүүд, чихрийг шижин зэрэг хамгийн түгээмэл байгаа өвчнүүд бүгд илүүдэл жинтэй холбоотой үүсдэг.
Тиймээс хэт их цадахгүй, хэт өлсөхгүй байх нь зөв. Мөн хэт халуун ногоотой хоол, тахиа шувууны мах байнга хэрэглэх сайн биш. Эрүүл амьдралын хэвшилд суралцах буюу спортоор хичээллэх, ажил, амралтаа зохицуулах шаардлагатай. Монголчууд маш олон баяр тэмдэглэдэг, тэр хэрээр хавтгайрсан архидалт болно. Архинаас үүдэлтэй эрүүл мэндийн асуудлууд үүсэж байна. Архины шалтгаан, таргалалттай холбоотой зүрх гэнэт зогсох эрсдэл гарч байна. Тэгэхээр урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдахыг зөвлөмөөр байна.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.