Сүүлийн 20 жилийн хугацаанд Монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг нь “Зүрх судасны өвчин” болоод байна. Зүрх судасны өвчлөлийн нэг шалтгаан нь амны хөндийд хуримтлагдсан нян бактериас үүдэн бий болдог. Стрептококк мутансын нян бактери буюу амны хөндийд хуримтлагдсан нян бактери нь шүдэнд өнгөр үүсгэж, шүдний пааланг гэмтээдэг хүчлийг бий болгож улмаар шүдийг цоолоход нөлөө үзүүлдэг.
Шүд цоорох өвчин үүсгэдэг бактери нь зүрхний хавхлагад орж хуримтлагдсанаар зүрхний үрэвсэлт өвчин буюу бактерийн гаралтай эндокардит үүсгэх магадлалтай ба энэ нь зүрхний шигдээс болох эрсдэлтэй юм.
Эндокарди гэдэг нь зүрхний дотор, гадаргуун бүрхүүл эд эс юм.
Английн зүрхний сангийн санхүүжилтээр судалгаа хийж буй доктор Angela Nobbs амны хөндийн бактери нь эндокардит өвчнийг үүсгэх боломжтой ба үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд шүдээ өдөрт бактерийн эсрэг оогоор өдөрт хоёроос гурван удаа, нэг угаахдаа хоёр минутаас доошгүй хугацаанд угаах хэрэгтэйг сануулжээ.
Тэгвэл энэхүү эрсдлээс сэргийлэхийн тулд ямар оогоор шүдээ угаах ёстой вэ? Шүдний оогоо хэрхэн сонгох вэ?
Шүд хорхойтох, шүд цоорох, буйлны үрэвсэл зэргээс урьдчилан сэргийлэхийн тулд амны хөндийг эрүүл байлгаж, шүдээ тогтмол бактерийн эсрэг оогоор угаах хэрэгтэй.
Буйлны үрэвсэлт өвчин нь зүрхний эрүүл мэндтэй хэрхэн холбогдох вэ?
Буйл нь цусан хангамж сайтай байдаг тул бактери нь цусанд нэвчиж орох суваг нь болох магадлалтай. Буйлны үрэвсэл буюу гингивит, параодонтит буюу тулгуур эдийн эмгэг өвчнүүд нь өөр өөр төрлийн бактериар үүсгэгддэг.
Буйл улайх болон хавдах хэв шинжээр илэрдэг ба удаан хугацаанд архаг буйлны үрэвсэлтэй байснаар хүний цусны эргэлтэнд орж зүрхний артерийн судас хавхлагыг үрэвсүүлэх боломжтой. Амны хөндийд хуримтлагдсан нян бактериас үүссэн буйлны үрэвсэл нь цусанд орсноороо бусад цуллаг эд эрхтэнд сөргөөр нөлөөлөх шалтгаан болдог. Мөн хүний дархлааны тогтолцоонд сөргөөр нөлөөлж цусан дахь чихрийн хэмжээг хянахад бэрхшээл үүсгэдэг байна.
Зүрх судасны өвчлөл үүсгэхгүйн тулд бид нэгдүгээрт амны хөндийн эрүүл ахуйг сахиж шүдээ өдөрт хоёроос доошгүй удаа бактерийн эсрэг оо-гоор угаах, хоёрдугаарт шүдний утсыг тогтмол хэрэглэх, гуравдугаарт зургаан сард нэг удаа шүдний мэргэжлийн эмчийн үзлэгт шүдний өнгөр чулууг цэвэрлүүлж, шүдний цоорлын эмчилгээг хийлгэх шаардлагатай.
Зүрх судасны өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг хүчин зүйлүүдийг эрдэмтэд судалсаар байна.
Английн зүрхний сан BHF байгууллагын санхүүжилтээр судлаач профессор Gerry Linden буйлны үрэвсэлтэй хүмүүсийн дунд судалгаа хийн буйлны үрэвсэлт өвчнийг судалж байна.Тэрээр буйлны үрэвслийн дунд зэргийн эсвэл маш ноцтой газар авсан үрэвсэл нь хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсгэх эрсдэлийг 69%-иар нэмэгдүүлдэг гэж үзсэн байна. Энэ нь цаашдаа зүрх судасны эмгэгийг үүсгэх хүчин зүйл болдог.
Шүдний мэргэжлийн эмчийн зөвлөгөө, мэдээллийг Эрүүл шүд /Eruul shud/ фэйсбүүк хуудаснаас аваарай.