gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.19
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.19
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.19
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Х.Нямбаатар: Хийн эх үүсвэртэй дөрөв, хатуу түлшний эх үүсвэртэй таван дулааны станц барина

Л.Амарцэцэг
Нийгэм
2024-12-08
144
Twitter logo

Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах, Ѵ дулааны цахилгаан станц болон хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барих ажлыг хэрэгжүүлнэ хэмээн НЗДТГ-аас мэдээллээ.

Эдгээр төсөл, хөтөлбөрийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар БНХАУ-ын дэд бүтэц, эрчим хүч, санхүү хөрөнгө оруулалтын салбар болон төрийн байгууллагын нийт 204 байгууллагын 450 төлөөлөлд танилцуулжээ.

Тодруулбал, Улаанбаатар хотод дулааны тархмал эх үүсвэрийг байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Эрчим хүчний яамнаас ТЭЗҮ-ийг батлаад буй. Уг төсөл хэрэгжсэнээр нийслэлийн дулааны хомсдолыг арилгах, гэр хорооллын айл өрхийг төвлөрсөн дулаанд холбох ач холбогдолтой. Тодруулбал, дараах есөн байршилд дулааны станцыг барина.

Мөн дараах есөн байршилд дулааны станцыг барина. Хийн эх үүсвэртэй дөрвөн дулааны станц:

    1. Зайсан дулааны станц /28 МВт/
    2. Их засаг дулааны станц /50 МВт/
    3. Цэцэрлэгт хүрээлэн дулааны станц /70 МВт/
    4. Дүнжингарав дулааны станц /84 МВт/

Шинэ технологи ашиглан хатуу түлшний эх үүсвэртэй таван дулааны станц:

    1. Морингийн даваа дулааны станц /21 МВт/
    2. Залуус дулааны станц /93 МВт/
    3. Яармаг дулааны станц /93 МВт/
    4. Дэнжийн мянга дулааны станц /93 МВт/
    5. Шархад дулааны станц /121 МВт/

Мөн 300 МВт цахилгаан, 465 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай Ѵ дулааны цахилгаан станцын тендерийг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан зарлана. Төслийн ТЭЗҮ-ийг энэ онд шинэчлэн, баталсан.

Түүнчлэн Морингийн даваа, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт тус бүрд нь жилд дунджаар 300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг арванхоёрдугаар сард багтаан зарлахаар төлөвлөж буй.

Эл үйлдвэр ашиглалтад орсноор хүлэмжийн хийг бууруулахаас гадна хог хаягдлын менежментийг сайжруулж, хөрс, орчны бохирдлоос сэргийлнэ.

Танилцуулгын төгсгөлд БНХАУ-ын хөрөнгө оруулагчид сонирхож буй төсөл, хөтөлбөрүүдийнхээ талаар тодруулж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Мөн хотын дарга Х.Нямбаатар “Хойч үедээ эрүүл экологийг үлдээх нь энэ цагийн үеийн хамгийн чухал үүрэг мөн. Тэр ч утгаараа манай улс Хятад улстай хөгжүүлж буй худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ чиглэлийг ногоон эдийн засаг, шинэ эрчим хүч хэмээн тодорхойлсон. Иймд эрчим хүч үйлдвэрлэлтээ дэлхийд тэргүүлдэг БНХАУ-ын туршлагаас судлан хамтран ажиллахдаа таатай байх болно" хэмээлээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан