Apple компани Холбооны мөрдөх товчооны шаардлагын дагуу шүүхэд дуудагдаж, Сан Бернардинод халдлага үйлдсэн этгээдийн гар утасны кодыг тайлж өгөх үүрэг хүлээсэн. Харин хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахын тулд компани эрс эсэргүүцэж байсан бол эрх баригчид утсанд нэвтрэх аргыг олсон гэдгээ мэдэгдлээ.
Холбооны мөрдөх товчооноос мэдэгдсэнээр өнөөдөр утсыг нээх боломжтой болсон бөгөөд Apple компанийн туслалцаа хэрэггүй гэжээ. Урт хугацааны туршид үндэсний аюулгүй байдал болон цахим аюулгүй байдлын төлөө тэмцэлдсэн хоёр тал ийнхүү шийдэлд хүрч чадлаа.
Хэдийгээр Apple өөрсдийн нэр хүнд болон хэрэглэгчдийн эрх ашгийн төлөө утасны кодыг тайлж өгч чадахгүй гэж мэдэгдсэн боловч зарим шинжээчид компани терроризмын эсрэг ажиллагаанд нэгдэхээс татгалзаж байна гэж үзсэн юм.
Харин одоо ХМТ утасны системд нэвтэрч чадахаар болсон гэдэг нь Apple-ийн систем үнэхээр баталгаатай, аюулгүй эсэхэд эргэлзээ төрүүлж эхэллээ. Түүнчлэн iPhone утасны системд өөрсдөө нэвтэрч чадахгүй бусдын туслалцааг гуйсан ХМТ хүртэл шүүмжлэлд өртөх эрсдэлтэй болжээ.
Хоёр тал аль аль нь нэр хүндээ алдах магадлалтай болсон бол эцсийн мөчид утасны системд нэвтрэх ажилд туслахаар болсон Израйлийн компани олны анхаарлын төвд орж ирэв.
Эх сурвалж: Mashable