Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 45 хувийг эргүүл шалгалт хийж, нийтийн хэв журам сахиулах үүрэгтэй ахлагчийн бүрэлдэхүүн эзэлдэг. Өнөөдөр ахлагчдад тулгамдаж буй асуудлыг сонсох, шийдэл эрэлхийлэх зорилготой “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч нарын зөвлөгөөн” болов.
Алба хаагчид удирдлагуудадаа тулгамдсан 33 асуудлаа хүргүүлснээс 11-ийг шийдвэрлэж эхэлснийг ЦЕГ-ын Гадаад харилцаа, энхийг сахиулах ажиллагааны хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Б.Эрдэнэдалай хэллээ.
-Бид цалин, цолны цалин, ажлын ачааллыг хөнгөвчлөх зэрэг нэн тулгамдсан 11 асуудлаар эрх зүйн орчныг сайжруулахаар шат дараатай ажиллаж байна. Байгууллагын зүгээс жил, улирал, сар бүр алба хаагчдыг сонсохоор сэтгэл зүйн баг ажиллуулдаг. Ийн асуудлыг тодорхойлсноор дорвитой шийдэлд хүрч байна. Тухайлбал тээврийн цагдаагийн алба, нийтийн хэв журам олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны ахлагч, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх хугацааг гурван жилээр богиносгосон гэв.

Өнөөдөр болсон зөвлөгөөнөөр ажлын хувцасны стандарт, хангамжийг алба хаагчид тухайлан хөндлөө.
-Би хэв журам хороо хариуцсан цагдаагаар зургаан жил ажилласан. Жил зургаан сарын өмнөөс замын цагдаагийн алба руу шилжсэн юм. Бидэнд хувцасны хангалт нэн түрүүний тулгамдсан асуудал. Маш зузаан, хүнд хувцас, гуталөмсөөд замын голд ажиллах амаргүй.
Жил бүр хангалтын хувцас өгдөг ч тухайн жилийнхээ гуравны нэгд ч хүрэлгүй элэгдэж дуусдаг. Цаг үетэйгээ нийцүүлж загвар сайтай, хөнгөн хэр нь салхи нэвтрүүлдэггүй, дулаан хувцас байвал үүрэг гүйцэтгэхэд тустай. Мөн дүүргүүдийн замын цагдаагийн хэлтсүүдийн алба хаагчдын орон тоог нэмэх шаардлагатай. Замын цагдаагийн хэлтэст хүн дутмаг тул ачаалалтай ажилладаг. Авууштай нь, бид саяхнаас шинэ хуваариар ажиллах болсон.
Өмнө нь зам дээр 7-8 цаг үүрэг гүйцэтгэдэг байсан бол одоо зургаан цаг ажилладаг. Гэвч зургаан цаг үүрэг гүйцэтгэх хугацаандаа дулаацах боломжгүй. Тиймээс огтлолцсон том уулзваруудад цагдаагийн посттой болбол дулаацах, станцаа цэнэглэх, халуун цай ууна гэж Тээврийн цагдаагийн албаны Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч П.Батмөнх ярив.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад эмэгтэй алба хаагчдын ажиллах орон зай бага, ажлын нөхцөл хүнд, өсөн дэвших боломж хомс байсаар иржээ. Сүүлийн жилүүдэд алба хаагчдын санал хүсэлтэд тулгуурлан тодорхой ахиц гарч байна гэж Тээврийн цагдаагийн албаны замын цагдаагийн газрын замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн цагдаа зохицуулагч Б.Алтанзул хэллээ.

-Эмэгтэй хүн цагдаад ажиллах хүнд. Үүнийг ойлгож жил блүр ахиц гарч буйд баяртай байна. Саяхан цагдаагийн байгууллагаас таван эмэгтэй алба хаагч хурандаа цол хүртсэн нь энэ салбарт эмэгтэй хүн дэвших боломжтойг харуулж, урам өглөө. Цагдаад ажиллах эмэгтэй алба хаагчид найман хувь байхаар хуульд заасан.
Үүнийг хорин хувь болгож ахиулсан нь эмэгтэйчүүд цагдаагийн байгууллагад ажиллан, тушаал дэвших боломж бүрдүүллээ. Би энэ албанд зургаан жил ажиллаж байна. Зургаан жилийн өмнө бид эрэгтэй алба хаагчидтай ижил цагийн хуваариар ажилладаг байв. Жил бүр ажиллах цагийг багасгаж, эмэгтэй алба хаагчдыг хэт хүйтэн, халуун нөхцөлд ажиллуулахгүй, зарим тохиолдолд ажиллах цагийг богиносгох байдлаар авууштай шийдвэрүүд гарсан гэв.
Тус зөвлөгөөнд танхим, цахим хэлбэрээр нийт 5080 орчим алба хаагч оролцож байгаагийн 1340 нь эмэгтэй ахлагчид эзэлж байлаа.