Азийн хөл бөмбөгийн холбооноос зохиодог Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны B хэсгийн тоглолтууд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод өнөөдөр эхэлсэн.
Урьдчилсан шатны B хэсэгт багтсан, дэлхийн чансааны 186-д бичигддэг Монголын шигшээ баг өнөөдөр эхний тоглолтоо дэлхийн чансааны 100-д эрэмбэлэгддэг Палестины эсрэг хийж 1-0 харьцаагаар хожигдлоо.
Шигшээ баг 80 минутын турш маш сайн хамгаалж байсан ч тоглолт дуусахаас таван минутын өмнө торгуулийн цохилтоос гоол алдаж харамсалтайгаар хожигдлоо. Чансаагаар хол тасархай орны эсрэг тун сайн тоглосон хэдий ч тоглолтын турш Палестинчууд илүү бөмбөг эзэмшиж довтолж байсан.
Хэсгийн бусад баг болох Филиппин, Йемений шигшээ багууд өнөөдөр 12:30 цагаас тоглож 0-0 харьцаагаар тэнцээд байсан юм.
Монголын шигшээ баг дараагийн тоглолтоо энэ сарын 11-д 12:30 цагаас Филиппинтэй хийх бол Палестин тухайн өдөр 17:00 цагаас Йементэй тоглоно.