ЭМЯ-наас мэдээлж байна.
Сүүлийн 24 цагт нийт 9000 орчим хүнд шинжилгээ хийхэд 815 хүнд халдвар илэрчээ. Нийт тохиолдол 44016 боллоо. Нийслэлд 710, орон нутагт 99 хүн халдвар авчээ. Завхан, Говь-Алтай аймгуудад сүүлийн өдрүүдэд халдвар эрчтэй тархсан хэвээр байна.
Мөн 7 хүн нас баржээ. 19-89 настай иргэд нас барсан байна. Ингэснээр нийт 160 хүн нас бараад байна. Цаашид ч нас баралт гарсаар байхыг мэргэжилтнүүд анхааруулав.
Маш хүнд хүн 119, хүндэвтэр 1515, хүнд 485, хөнгөн 1515 өвчтөн эмчлүүлж байна. Орон нутагт нийт 20 эмнэлэгт халдварын эсрэг эмчилгээ хийж байна.
ДЭМБ зургаа дахь вакцинаа бүртгэсэн нь БНХАУ-ын Вероцелл вакцин боллоо. Энэ вакцины аюулгүй байдал, үр нөлөө, чанарын баталгааг шалгаад ийнхүү баталгаажууллаа. Энэ вакциныг 18-аас дээш насны иргэдэд тарьж байна. ДЭМБ бүртгэснээр энэ вакциныг КОВАКС хөтөлбөрт ашиглах боломж бүрджээ. Дэлхийн 39 оронд Вероцеллийг хэрэглэж байна.
Дархлаажуулалтын цэгүүдэд очсон ч эмчийн үзлэгийн дараа таныг буцаасан бол тэдгээр иргэд өнөөдрөөс тусгай цэгүүдээр үйлчлүүлнэ. Сүүлийн 24 цагт 108 838 хүн дархлаажуулалтад хамрагджээ. Улсын хэмжээнд 1 476 779 хүн эхний тунгаа тариулжээ. Орон нутагт 50-иас дээш насны иргэд вакцинаа хийлгэж байна.
Спутник вакциныг өнөөдөр үргэлжлүүлэн хийнэ.