Засгийн газрын тавдугаар сарын 3-ны өдөр өргөн мэдүүлсэн Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.
Хуулийн төсөлтэй холбоотой гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Хоёр чухал асуудал хэлэлцэж байна. Нэгдүгээрт Эрдэнэт үйлдвэрийн ОХУ-тай 40 жилийн өмнө байгуулсан гэрээ, хэлэлцээрийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэж байна. Энэ асуудлыг хууль журмын дагуу 2-3 жилийн өмнө шийдэх боломж байсан. Эрдэнэттэй холбоотой олон хулгай, луйвар бий. Энэ бүгдийг цэгцлэх ёстой. Овоолго шороог ашиглаж байна гэж гэнэн юм яриад байдаг. Энэ бол ард түмний баялаг орд, ил гарсан орд. Үүнийг ашиглаж байгаа гэрээг яаралтай өөрчилье. 51 хувийг хуурамч гарын үсгээр барьцаанд тавьсан гэсэн асуудлаа эцэслэе. Хуурамч гарын үсгээр авсан мөнгийг нь хэрэглэдэг юм уу. Хамгийн сүүлд авсан мэдээллээр барьсан эмнэлгийг нь хувийн компанид өгчихсөн байна. Эрдэнэтийг тойрсон хулгай луйврыг таслан зогсооё.
"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн захирал Х.Бадамсүрэн: Даргаар томилогдсоноос хойш энэ асуудлыг цэгцлэх асуудлыг системтэйгээр хийж байна. Өнгөрсөн хоёр жилд хүндрэл бэрхшээл байсан. Овоолго шорооны хувьд гурван төрөл байдаг. Үүнийг цэгцлэх гээд ирэх мягмар гарагт Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын хуралд асуудлыг танилцуулж шийдвэр гарах байх. Гишүүний хэлсэнчлэн овоолгыг үндсэн орд гэж хэлдэг. 65 тэрбум төгрөгөөр барьсан бүсийн оношилгооны төвийг Япон Монголын хамтарсан компанид шилжүүлэн худалдсан бөгөөд 18 жилийн хугацаанд хуваарийн дагуу авах гэрээтэй. Холбогдох байгууллагад хандаж, санал хүсэлт тавьсан. Манай уурхайчид жил бүр эмнэлэгт төлбөртэйгөөр үзүүлдэг.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Монголросцветмет”-ийн мэдлийн хичнээн лиценз байна вэ. Асгатын мөнгөний ордыг ашиглах төсөл ямар түвшинд байна вэ. Төрийн өмчийн компанийн захирлууд орох орон байдаггүй юм уу. УИХ-ын гишүүд сонгуулиар санал аваад ирсэн хүмүүст таван ханатай гэр баймаар юм даа. 50 сая төгрөгийг байр орон сууцны дэмжлэг авсан гээд яриад байх юм. Төсвийн мөнгийг үргүй зарахаа болимоор байна. Би орон сууц байтугай сууж байгаа өрөөгөө 15 жил засалгүй суугаад болж байна. Гэтэл ордны өрөөг хагас бүтэнсайнгүй л засаад төсвийн мөнгө үрээд байх юм. Хуурамч гарын үсэг гээд байх юм. Тийм үлгэр байхгүй шүү дээ. Үйлдвэрийн удирдлага, тухайн үеийн Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн татаас түлхээсгүй хийгдэх ажил биш гэдгийг хэн бүхэн мэднэ.
"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн захирал Х.Бадамсүрэн: Би Эрдэнэт үйлдвэрийн өмч хөрөнгөөр хувьдаа орон сууц авсан асуудал байхгүй гэдгийг хариуцлагатайгаар дахин хэлье. Гарын үсэгний хувьд Эрдэнэт үйлдвэр ЖАСТ группийг Стандарт банкнаас зээл гаргахад баталгаа гаргасан, гаргасан баталгаанд тухайн үеийн удирдлага гарын үсэг зураагүй. Эдгээр материал шалгагдаад явж байна.
“Монголросцветмет” ТӨҮГ-ийн захирал Б.Мөнхбат: 2019 оны эхний байдлаар 35 тусгай зөвшөөрөлтэй байсан. хоёр долоо хоногийн өмнө 4 тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн. Өнөөдрийн байдлаар 31 тусгай зөвшөөрлөөс эргэлтэд оруулах шаардлагатай найман төсөл байгаагаас хөрөнгө оруулалт татах, үйл ажиллагаа дээшлүүлэх зорилгоор ажиллаж байна. Засгийн газрын зөвшөөрөлтэйгөөр Эрдэнэт үйлдвэрт шилжүүлсэн дөрвөн тусгай зөвшөөрлийн нэг нь Асгат.