“Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтсийн хөрөнгө 100 тэрбум ам.доллар давсан тухай “Forbes” сэтгүүл мэдээллээ. Тус компанийн хувьцааны үнэ өссөн нь түүний хөрөнгө өсөхөд нөлөөлсөн байна.
“Forbes” сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад Билл Гейтсийн өмнө ганц хүн байгаа нь “Amazon” компанийн гүйцэтгэх захирал Жефф Безос юм. Түүний хөрөнгийг 153 тэрбум ам.доллараар үнэлжээ.Тэрээр 35 тэрбум ам.доллароор үнэлэгдэх “Amazon” компанийн хувьцааг эхнэртээ өгнө гэдгээ дөрөвдүгээр сарын эхээр зарласан. Учир нь тэд удахгүй салалтаа албан ёсоор дуусгана.
2010 онд Билл Гейтс болон Уоррен Баффетт нар өндөр орлоготой хувь хүмүүсийг нийт орлогынхоо гуравны хоёрыг сайн дурын ажилд хандивлах “Giving Pledge” гэх уриалгыг гаргаж байв. Тус уриалгад Элон Маск, Бриан Чески гэх алдартнууд ч нэгдэн гарын үсэг зурж байсан юм.
Гейтс аль хэдийнэ 35 тэрбум ам.долларыг "Melinda Gates" сангийн сайн дурын ажилд хандивлажээ. Эхнэрийн хамт ажиллуулдаг тус сан нь голлон олон нийтийн эрүүл мэндийн асуудалд анхаарч ажилладаг гэнэ.
“Forbes” сэтгүүл анх 1996 онд Билл Гейтсийг дэлхийн хамгийн баян хүнээр нэрлэж байв.
Эх сурвалж: Forbes