Ататуркийн нэрэмжит V сургууль орчимд Хурд хамтлагийн “Цэргийн бодол” гудамж дүүрэн хангинана. Эмэгтэй намайг ч цэрэгт явмаар санагдуулдаг, энэ их хачин дуу шүү. Хаашаа ч юм явж, хэнд ч юм үгүйлэгдмээр ёстой л цэвэр сэтгэлийн уяас алдуурам дуу.
Нийслэлийн хэмжээнд хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 21-нд эхэлсэн. Чингэлтэй дүүргийн цэрэг татлагын штаб V сургуульд байрлав. Энэ үеэр “Уулзалтын байр” гэсэн бичигтэй байрны үүдэн дэх өсгөгчөөр дээрх дуу эгшиглэж байсан.
Цэрэг татлагын байрны үүдэнд олон янзын мэдрэмж сүлэлдэнэ. “Өвчтэй бол хаана очиж хасалт хийлгэх вэ” хэмээн асуух, эрэгтэйнхээ гараас тас атгасан бүсгүйд “Аваад явчих вий” гэх айдас бий нь илт.
“Чөлөөлөв гээд биччихсэн, би тэгэхээр явахгүй гэсэн үг үү” гэж лавлаад цугласан олныг зүсэн хотын хөл хөдөлгөөнд уусан одох залуу. “Миний хүүг тэнцээгүй гээд гаргаад явуулсан байна. Өөрөө дуртай байгаа юм, явуулах боломжгүй юу, хэнтэй уулзах вэ” хэмээн тэвдэж, үүдний цагдааг хоргоох нэгэн. Зарим нь явахын хүслэн, хэсэг нь үлдэхийн түүс.
“Одоо цагт хүүгээ цэрэгт явуулдаг хүн байх уу” гэх нэгэн ээжийн хэлснээр нэр муутай болоод буй ч түүх арвинтай энэ албанд “аминаасаа” хайртай залуус байна.
Халуун савтай хоол, цай барьж, хашаа өнгөлзөн хойш урагш холхих аав, ээж. Тэднийг таних, танихгүйн завсарт ичингүйрч зогсох жаалхан охин. Магад цэрэг татлага л энэ охиныг өнөөдөр ирээдүйн хадмуудтай нь уулзуулчихсан бололтой.
Охины найз хөвгүүнийг Ш.Даваасүрэн гэдэг. Анх удаа цэргийн зарлан хүлээн авсан, 19 настай хүү цэрэгт явахын хүслэн. Харин найз охин нь явуулах дургүй байсан ч уулзах бүрдээ учирласаар цэрэгт явахаар болжээ. Явах явахдаа хилийн цэрэгт очихоор зориг шулуудсан аж.
Дөнгөж саяхан халзан болсон шинэ цэрэг Ш.Даваасүрэнтэй гэр бүлтэйгээ уулзах 30 минутаас нь хугасалж цөөн хором ярилцлаа.
"ЯГ ЯВАХ ӨДӨР ЖААХАН ХЭЦҮҮ ЮМ БАЙНА ШҮҮ"
-Би “Хүрээ” дээд сургуулийн мулти медиа, график дизайны ангийн хоёрдугаар дамжаанд суралцдаг. Сургуулиасаа нэг жилийн чөлөө аваад цэрэгт явж байна. Цаг хугацаа алдах юм шиг санагдсан ч цэргийн албаа хаагаад ирэхээр олон давуу талтай. Нэгдүгээрт, тэвчээр хатуужилтай болно. Хоёрдугаарт төрийн албанд ажиллахад давуу тал болно гэж ойлгосон.
Би харааны шил зүүдэг. Тиймээс тэнцэхгүй байх вий гэх айдас байлаа. Гэхдээ тэнцсэн. Өөрөө явахыг маш их хүссэн учраас сэтгэл өндөр байна. Хилийн цэргийн ангид хуваарилагдах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Анги нь байвал хилийн цэрэгт явна, байхгүй бол дотоодын цэрэгт алба хаах юм билээ. Би хувьдаа хил рүү явахыг хүсэж байна.
Цэрэгт явах шийдвэрийг аав, ээж минь эергээр хүлээн аваад халагдах өдөр нь халуун хоол, цайгаа хийгээд хүлээж байя гэсэн.
Цэргийн ангид зодох, дэглэх зэрэг асуудал яригддаг. Хүний тэсвэр хатуужлаас шалтгаалдаг байх гэж боддог.
“Сайн залуу” байж чадвал тийм асуудал гарахгүй байх гэж итгэж байна. Өөрийгөө чанга, тэсвэр хатуужилтай байж чадах эсэхэд эргэлзэж байгаа ч олон залуусын даваад гараад ирсэн албыг сайн хаагаад л хүрээд ирнэ гэж бодож байна. Цэрэгт явах шийдвэрийг аав, ээж минь маш эергээр хүлээн аваад цэргийн албаа амжилттай хаагаад ирээрэй, халагдах өдөр нь халуун хоол, цайгаа хийгээд хүлээж байя гэсэн.
Харин найз охин маань эхэндээ дургүйцсэн. Олон удаа ярилцсаны эцэст явахаар болсон. Цэрэгт очоод 45 хоногийн дараа тангараг өргөх ёслол болно. Тэр үед түүнтэйгээ уулзана.
Багадаа буу барьсан, халзан цэргүүд хилээ манаж буйгаар төсөөлдөг байлаа. Энэ төсөөлөл маань биелэх цаг өнөөдөр ирлээ. Энэ бол бидний эх орны өмнө хүлээсэн үүрэг. Эр хүн болгон явах ёстой. Тийм болохоор л явж байна. Цэрэгт татагдах үеийнхэндээ хандаж хэлэхэд яг явах өдөр жаахан хэцүү юм байна шүү гэж хэлье" гэсэн юм.
Цэргийн албаны гажуудлын талаарх шүүмжлэл хүчтэй өрнөж буй. Нөгөө талд цэргийн насанд дөнгөж хүрсэн залуус ийнхүү тэсвэр хатуужил, төлөвшил хайсаар анхны зарлангаар цэрэгт мордож байна. Тэд цэргийн албатай холбоотой тааруу, таагүй мэдээллийг бүгд сонсжээ. Гэсэн ч халширч, нуугдаж, нунж дорой царайлах хүсэлгүй “Даваад л гараад ирнэ” хэмээх нь дэврүүн. Эндээс залуучууд хулчийж, гэдрэг суухгүй. Харин ч өөрчлөх хүсэлтэй байх шиг.
Г.Хүслэн мөн л анх удаа зарлан дуудах хуудсаа хүлээн авсан, 19 настнуудын нэг. Гэнэтхэн л нэг өглөө цэрэгт явах шийдвэр гаргасан, гэнэтийн энэ шийдвэртээ эргэж буцалгүй бат зогссон түүнийг "Цэрэг тээвэр" гэсэн бичигтэй микро автобусанд суухаас нь урьтаж сэтгэгдлийг нь хуваалцлаа.
"ЖИЛИЙН ДАРАА ӨНӨӨДРИЙНХӨӨС ОГТ ӨӨР ТӨЛӨВШИЛТЭЙ БОЛООД ИРНЭ"
-Би Төмөр замын дээд сургуулийн хоёрдугаар дамжаанд суралцаж байлаа. Халагдаж ирээд дахиад хоёрдугаар дамжаанаасаа эхлэн суралцана. Ирээдүйд төмөр замын машинист болно.
Яагаад цэрэгт явахаар болсон бэ гэвэл нэгт, үүрэг. Хоёрт, хүсэл сонирхол. Ер нь цэрэгт явахгүй гэж бодож байснаа өчигдөр өглөө гэнэт явах шийдвэр гаргаад ирсэн. Гэнэтхэн л сэтгэл хөдлөлөөрөө шийдчихсэн, шийдвэртээ тууштай байгаа. Цэргийн албаны тухай муу мэдээ их. Гэхдээ хэн хэнтэйгээ хэрхэн харилцахаас л үр дагавар гарч байгаа болов уу гэж боддог. Тухайн орчинд өөрийгөө мэдрээд хүмүүстэй сайхан харилцаад явахад болно доо. Би их нийтэч хүн.
Нэгт, үүрэг. Хоёрт, хүсэл сонирхол.
Цэргийн ангийг, амьдралыг маш сайхнаар төсөөлж байна. Жилийн дараа буцаад ирэхэд миний төлөвшил маш их өөрчлөгдөх байх. Өнөөдрийнхөөс өөр бодолтой, биеэ зөв аваад явчихдаг Хүслэн ирэх болов уу гэж бодож байна.
Цэрэгт явж буйгаа найзууддаа хэлээгүй. Аав, ээжээс сонсоод мэдэх байх. Зарлаад явчихвал онцгүй. Харин түүний оронд нэг мэдэхэд нь явчихсан, нөгөө харахад нь ирчихсэн байвал сонирхолтой санагдсан. Улаанбаатар хотдоо аз жаргалтай сууж байгаарай. Би цэргийн албаа сайн хаагаад ирнэ ээ. Татагдсан цэргүүддээ амжилт хүсье. Татагдаагүй залууст ирээрэй, үзээрэй гэж л хэлмээр байна" гэж ярилаа.
Түүнээс залуу цагийн зөв салхи сэвэлзэх аж. "Цэргийн албанд хүний эдлэх ёстой 13 эрхийг дүрмээр, хуулиар хязгаарлаж эх орноо хамгаалах эрдмийг эзэмшүүлдэг гэж Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хэлсэн. Тэгэхээр залуус энгийн өдрүүдэд өөрсдөө ч мэддэггүй, мэдэрдэггүй эрх чөлөөгөө ухаарч төлөвшил сайтай, аливаад хандах хандлага энгүүн, хариуцлагатай, хүлээцтэй болоод ирэх биз ээ.
Үлдэх мэдрэмж үргэлж хэцүү. Мөн л 19 настай хүүгээ Эрдэнэт хотоос Сүхбаатар аймаг руу хилийн цэрэгт мордуулаад хэдхэн хонож буй ээж Р.Отгонцэцэг цахимаар сэтгэгдлээ хуваалцлаа.
“ХҮҮ МИНЬ ХАЛАГДАХАД 360 ХОНОГ ҮЛДЛЭЭ”
-Би Эрдэнэт хотод амьдардаг, зургаан хүүхдийн ээж, жирийн нэгэн гэрийн эзэгтэй. Хүү минь энэ сарын 16-нд цэргийн үзлэгээр орж тэнцээд 19-нд Эрдэнэт хотоосоо явсан. Сүхбаатар аймаг руу хилийн цэрэгт хуваарилагдсан сураг дуулаад байна. Хүү минь Их засаг их сургуульд архитектур мэргэжлээр гуравдугаар дамжаанд суралцдаг ч анх удаа цэргийн зарлан хүлээж аваад өөрийн хүсэлтээр явлаа. Хичээлээсээ чөлөө аваад Улаанбаатар хотоос ирж цэргийн комиссоор орсон юм.
Багадаа хүнд өвдөж байсан тул эрүүл мэндийн үзлэгт тэнцэхгүй хасагдана гэж боддог байлаа. Бас сургуулиасаа оюутан гэсэн тодорхойлолттой ирсэн. Эрүүл мэндийн үзлэгээр ороод “Эмч намайг бүрэн эдгэрсэн цэргийн албанд тэнцлээ гэсэн. Би хил дээр алба хаамаар байна гэдгээ хэлээд бичүүлчихсэн” гэж намайг цочролд оруулсан. Бүтэн жилээр хичээл нь хоцрогдох асуудал үүснэ шүү дээ гэж би мэдээж уурласан л даа. Гэхдээ би хүүгийнхээ шийдвэрийг хүндэтгэсэн.
Тэгээд тэнцсэн өдрөөс нь явах хүртэл гурав хоногт инээж, уйлж, аргадаж их л юм боллоо. Үдэж гаргаад хоцорсноос хойш нэг тийм хэцүүхэн мэдрэмжтэй үлдчихээд байна. Манай гэр бүлийн хувьд анхны цэрэг бас анхны цэрэгт үдсэн тохиол минь.
Миний хувьд эр цэргийн албыг эх орондоо, ижий аавдаа хүлээсэн хамгийн хүндтэй бөгөөд хариуцлагатай үүрэг нь гэж боддог. Гэхдээ бас айдаг. Сүүлийн үед нийгмийг цочроосон цэргийн анги дахь ёс бус асуудлууд дэг, ярга гээд олон жилийн туршид байсаар ирсэн асуудлаас их эмээж байна.
Хувь хүнийхээ хувьд ч хар бараан дурсамжтай. Төрсөн ахыгаа хилийн цэргээс эрүүл мэндээрээ хохирч цэргийн эмнэлэгт маш хүнд байдалтай амьд мэнд үлдсэнийг, ээжийгээ яаж шаналж байсныг нүдээрээ харж өссөн. Хүүхэд насны энэ таагүй дурсамж энэ мөчид сэргэдэг юм байна. Гэхдээ цаг сайхан болж цэргийн ангиудын ёс зүй их сайхан болсон гэж найдаж байгаа.
Одоо ахиад дөрвөн хүүгээ цэрэгт мордуулах хүн гэхэд их л "улцгар" байгаадаа өөрийгөө зэмлэж сууна. Хүүгээ ирэх хоногийг тоолоод сууж байна. Сайхан үр минь албаа хаагаад ирэхэд 360 хоног үлдлээ.
Ийнхүү нийслэлийн хэмжээнд 2021 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага дөрөв хоногийн турш үргэлжилж дууслаа.
Хэрэв таны хүүхэд аль цэргийн ангид хуваарилагдсанаа хэл дуулгаж амжаагүй бол Батлан хамгаалах яамны 24 цагаар мэдээлэл өгөх 1800-1144 тусгай дугаар ажиллаж буй. Энэ утсаар мэдээлэл авах боломжтой аж.
Мөн цэргийн ангиудад нууцад хамаарахаас бусад бүх хэсгийг бүрэн камержуулсан тул дэглэлт, харилцааны зөрчил зэрэг асуудалд санаа зовохгүй байж болно гэдгийг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хэлсэн.