Бид удаагийн “Бүнээ,Сүнээ хоёр” буландаа нийслэлийн шилдэг хүүхэд, сийлбэрч Х.Энхжинг онцоллоо. Цахим орчинд өөрийн урласан сийлбэрээр олны талархлыг хүртээд байгаа тэрээр 13 настай. Налайх дүүргийн “Эрдмийн Оргил” цогцолбор сургуулийн долдугаар ангид суралцдаг. Х.Энхжин насандаа баймгүй авьяаслаг, чадварлаг нэгэн болохыг хийсэн бүтээлүүдээс нь харж болно. Тэрээр сийлбэр хийгээд хэдийнэ хоёр жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд чамлахааргүй олон бүтээл гаргасан аж. Түүний ээж сийлбэрчин бөгөөд ээжийгээ дагаж олон газраар хамт явахдаа ээжийнх нь сийлбэр олон хүнд таалагдахыг хараад сийлбэр хийхээр шийдсэн гэж байлаа. Анх 11 настайдаа өөрийн үзэх дуртай хүүхэлдэйн киноны баатар Том, Жерри хоёрыг сийлжээ.
Энэ бүтээлээ хоёр хоногийн хугацаанд хийсэн байна. Ээж нь охиныхоо хамгийн сайн багш, зөвлөх нь ажээ. Охиныхоо сонирхлыг хөгжүүлэхийн тулд шинэ санаа хэлж өгдөг байна. Мөн цахимд тавьсан сийлбэр хийж байгаа бичлэгүүдийг үзүүлдэг хэмээн Х.Энхжин ярьж байсан юм. Тэрээр бүтээлүүдийнхээ санааг өөрөө гаргадаг. Шаардлага гарсан үед ээжээсээ тусламж авдаг гэсэн. Х.Энхжин “Ээж намайг анх сийлбэр хийхэд дургүй байсан ч одоо миний хамгийн сайн туслагч. Ээж минь хүний итгэлийг олсон бол алдаж болохгүй гэж байнга хэлдэг.
Би ээжийнхээ захиасыг биелүүлж бүтээлээ цагт нь гаргахын тулд нойргүй хонож байсан. Би ээжийнхээ бахархал.
Сүүлийн үед захиалга их ирж байгаа. Тиймээс ээж минь хүнээс захиалга авсан бол тэр бүтээлээ цагт нь хийж дуусгаж бай гэдэг. Би ээжийнхээ захиасыг биелүүлж бүтээлээ цагт нь гаргахын тулд нойргүй хонож байсан. Би ээжийнхээ бахархал. Миний ээж намайг сийлбэр хийгээд нойргүй хоноход “Чиний насны хүүхдүүд үүнийг хийж чадахгүй. Хийсэн ч миний охин шиг нойр хоолоо алдан хийхгүй. Тиймээс ээж нь охиноороо бахархаж байна” гэсэн. Энэ бол миний хувьд ээжээсээ сонссон хамгийн сайхан магтаал” гэж байлаа.
Тэрээр ээжээсээ сийлбэр хийхийг сурахаас гадна өөрөө зурагаа гарган төрөл бүрийн бүтээл хийдэг. Мөн компьютер дээр 3D зураг бие даан зурах, төгөлдөр хуур тоглож сурахаар шамдаж байна. Хийсэн бүтээлүүдээсээ цагдаагийн газар болон цагдаагийн тасаг, хүүхдийн тоглоомын талбайд байрлуулжээ.
Замын хөдөлгөөний аюулаас сэрэмжлүүлэх, цагдаагийн алба хаагчийн дүр бүхий бүтээлээ Налайх дүүргийн IV хороо Нисэхийн 50а гудамжны төв зам руу харсан хэсэгт байрлуулсан байна. Мөн хүүхдийн баяраар бяцхан дүү нартаа зориулан сандал, ширээ хийж эздэд нь хүлээлгэж өгсөн байна. Х.Энхжин сургуулиа төгсөөд хүүхдийн эрхийг хамгаалдаг цагдаа болохыг хүсдэг гэв. Хүүхэд бүрийг эрх тэгш байлгах, тэдэнд аюулгүй орчинг бүрдүүлэх нь түүний хамгийн том мөрөөдөл гэсэн юм.
Б.Оюунзул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин