Маргааш ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр.
Манай улсад ДОХ-ын халдвартай нь албан ёсоор батлагдсан 149 хүнээс 19 нь хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.
Энэ нь халдвар тархсан дэлхийн улс орнуудтай харьцуулахад бага тоо.
Гэхдээ тархалт багатай гээд тайвширч суух цаг биш.
Эдгээр 100 гаруй хүний цаана ДОХ-ын вирусын халдвартай 674 хүн байж болох таамаг тооцоог олон улсад хэрэглэдэг тусгай программаар бодон гаргасан байна.
Халдвартай хүн эхэн үед жилдээ нэг, хоёроор бүртгэгддэг тэр болгоныг цочирдон хүлээн авдаг байв.
Харин сүүлийн үед жилдээ 20 гаруй хүн энэ аюулт өвчний халдвар тээж яваа нь бүртгэгдэх болсон ч хэн хүнгүй санаа амар байх болжээ. Бид ДОХ-д дасав уу.
Манай улсад ДОХ-ын халдвараас сэргийлэх чиглэлээр төрийн болон төрийн бус олон байгууллага үйл ажиллагаа явуулдаг.
Энэ чиглэлээр ард иргэдэд анхааруулсан сургалт, сурталчилгаагаар нэг хэсэг бөмбөгдсөний ачаар иргэд ДОХ-ын халдвараас өөрийгөө хамгаалах анхан шатны ойлголттой болсон.
Харин өнөөдөр жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нд болдог ДОХ-той тэмцэх дэлхийн өдрөөр л энэ талаар дурсах, хурал чуулган зохион байгуулах төдийгөөр өнгөрөөдөг болов.
Бид ДОХ-ыг “мартсан” ч аюул хэдийнэ гэрт орж ирэн тухалчихаад байна.
Манай улсад ДОХ-ын вирусийн халдвартай долоон эх амаржсан бөгөөд нэг ээж хоёр дахь хүүхдээ төрүүлжээ.
Удаа дараагийн шинжилгээгээр хүүхдүүд ДОХ-ын халдваргүй болохыг тогтоосон гэх мэдээг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өгсөн юм. Энэ бол халдвартай хүмүүстээ анхаарал тавьж, хариуцлагатай ажиллаж байгаа эмч нарт талархах учиртай гэгээлэг мэдээ.
Харин ДОХ-ын халдвартай амьдарч байгаа иргэд болон халдвараас сэргийлэх чиглэлээр төр хэтэрхий бага анхаарч байгаа.
Халдварын тохиолдол цаашид улам бүр нэмэгдэнэ. Муу амлаж буй мэт боловч бодит үнэнтэй эвлэрсэн нь цаашид үүсэж болох эрсдэлээс эрт сэргийлэхэд тустай.
Энэ эдгэршгүй өвчний халдвар тээж яваа иргэд ретровирусийн эсрэг эм уун, эмнэлгийн хяналтад явдаг. Тэдний эм болон оношлууруудыг 2003 оноос хойш өнөөг хүртэл “Глобаль” сангаас дааж ирсэн, даасаар ч байгаа.
Тус сангаас 10 жилийн хугацаанд ДОХ, сүрьеэгийн чиглэлээр 45 сая долларын санхүүжилт олгож, төрийн нуруун дахь том ачааг дангаараа үүрч байв.
Харин өнөөдөр манай улсын эдийн засгийн өсөлттэй байгаа, дэлхийн нийтийн санхүүгийн хямралаас үүдэлтэй “Глобаль” сангийн санхүүгийн чадавх буурсан байна. Эдгээр хүчин зүйлсийн нөлөөгөөр олон улсын тусламж гэнэт зогсож болзошгүйг төсөл хэрэгжүүлэгчид төр засагт анхааруулсан.
Тиймээс өнгөрсөн оны төсөвт анх удаа ДОХ-ын халдвартай хүмүүсийн уудаг ретровирусийн эсрэг эмийн санхүүжилтэд 250 сая төгрөг суулгажээ.
Гэхдээ энэ нь ДОХ-ын халдвартай хүмүүсийн эм болон халдвараас сэргийлэх оношлогоо, эм урвалж авах санхүүжилтийн өчүүхэн бага хэсэг.
Харин 2014 оны Улсын төсөвт ДОХ-оос сэргийлэх чиглэлээр хийх сургалт, эм, оношлуур авахад шаардлагатай хэмээн 1.5 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Чухам хэдийг нь батлахыг мэдэхгүй хэмээн албаны хүмүүс ярьж байна. Олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрүүд шавхагдашгүй саалийн үнээ биш. Төсөл хэзээ нэгэн цагт зогсоход төр засаг бэлэн байх ёстой.
1995 оноос хойш арванхоёрдугаар сарын 1-ны өдрийг дэлхий даяараа аймшигт ДОХ өвчинтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг болсон.
Энэ өвчин нь хүний дархлалын системийг ажилгүй болж, үхэлд хүргэдэг шинэ зууны аймшигт тахал юм.
ДОХ-ын шинж тэмдэг анх 1978 онд АНУ, Швед болон Танзан, Гаитийн хэдэн євчтєнд илэрч бvртгэгдсэн байдаг.
Бүрэн эмчлэх арга нь одоо хүртэл олдоогүй байгаа энэ өвчинтэй дэлхий нийтээр тэмцэж байгаа ч тархалт нь буурахгүй байгаа юм.
Энэ зууны чимээгүй тахал болсон аймшигт өвчний улмаас дэлхий дээр 12 секунд тутамд нэг хүн өвчилж, 16 секунд тутамд нэг хүн нас барж байна гэсэн судалгаа байдаг. Аюул биш гэж үү.
Олон жилийн турш, ДОХ-ын эсрэг үр дүнтэй эмчилгээ байдаггүй байлаа. Өнөөдөр ХДХВ-ын халдвар болон ДОХ-ыг үржиж, хүний дархлалын системийг устгахыг зогсоон, саатуулах үйлчилгээтэй хэд хэдэн төрлийн эм гарган авсан.
Одоо эрдэмтэд ХДХВ-г хүний дархлалын системд нэвтрэн орж, халдварлуулахаас сэргийлэх, мөн доройтсон дархлалын системийг сэргээж ХДХВ-ээс болон ХДХВ-тэй хүмүүст тусдаг бусад олон өвчнөөс хамгаалах чадвартай эмүүдийг гаргаж авахаар ажиллаж байна.
Энэ жил НҮБ-аас гаргасан өнгөрсөн 2012 оны байдлаарх ДОХ-ын халдвар, нас баралт, өвчлөлийн тухай судалгааг доорх хүснэгтээс хүлээн авна уу.
Э.Оргил, Х.Шинээ