-Монгол Улс цэргүүдээ тэжээж хүчрэхээ байв уу -
Зэвсэгт хүчний алба хаагчдыг мянган өдөр тэжээж, нэг өдөр хэрэглэдэг хэмээдэг. Улс орнууд энх тайвнаар үүрд зэрэгцэн оршвол түүнээс сайн юм үгүй. Цагийн байдал нь ороо бусгаа улс орон зөндөө байна. Юмыг яаж мэдэх вэ, тийм цаг ирвэл цэрэг эрсээ л гэнэ шүү дээ. Тиймээс энх цагт ч тэднийг сургаж, бэлэн байлгадаг.
Гэтэл манай улс цэргүүдээ тэжээж хүчрэхээ байжээ, янз нь. Барилга дээр ажиллаж байсан цэрэг зургадугаар давхраас унаж бэртлээ, Хойд Солонгосын хар ажилчдад
зодууллаа гэх бараан мэдээ шилээ даран хөвөрсөөр байгаа нь үүнийг нотлох шиг.
Хоёрхон сарын дотор гурван байлдагчийн амь, найман цэргийн эрүүл мэндээр наадчихлаа.
Төр нь цэргүүдээ хооллож, ундалж чадахгүйгээс тэднээр ажил хийлгэж, хоолных нь мөнгийг олуулаад байгаа юм уу гэмээр. Уг нь цэргүүд бол Монгол Улсыг, ард түмнийг, манийг хамгаалж байгаа дайчид, эх орны хөвгүүд биш бил үү. Муугаар бодоход дайн, үгүй дээ самуун дэгдэхэд монгол цэргүүд буу саадгаа агсаад босно гэж найдаж явтал өнөөдүүл нь юун бэлэн байдал, юун бэлтгэл сургуулилалт...
Ангийнхаа ойг тэмдэглэх мөнгө олох гээд Дорноговь аймгийн ИТХ-ын гишүүний барилгыг бариад зогсож байж. “Номин констракшн”-ий барилга дээр ажиллаад, буу шийдмээ онилж сурах манатай явсан байна шүү дээ. Тушаалаар явдаг, унтдаг, хооллодог цэрэгт буруу байхгүй л дээ.
Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, ЗХЖШ-ын дарга гэж хүн байсаар байтал тэднээс том толгойтой, мөрдэс нь даахгүй эрх мэдэлтэй, хөрөнгөлөг, гүзээлэг хурандаа, ангийн захирагч нар Зэвсэгт хүчинд олширч, цэргүүдээр юу дуртайгаа хийлгэн, эзэн аятай зарж суудаг болжээ.
Хоёрхон сарын дотор гурван байлдагчийн амь, найман цэргийн эрүүл мэндээр наадчихлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 159 дүгээр зарлигийг үндэслэн Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч шийдвэр гаргавал, Батлан хамгаалахын сайд зөвшөөрвөл хугацаат цэргийн алба хаагчдыг улс орны бүтээн байгуулалт, ургац хураалт, хаврын тариалалт гэх мэт аж ахуйн ажилд дайчилдаг. Үүний дагуу 2014 онд цэргийн 1600 хүртэл алба хаагчийг бүтээн байгуулалтын ажилд оролцуулахаар болсон байна.
Гэтэл “Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн дөрвөн цэргийг хэн нэгний зөвшөөрөлгүй, ангийн захирагч нь дур мэдэн “Номин констракшн”-д ажиллуулсан байсан” хэмээн ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай манай сонинд ярилцлага өгөхдөө хэлсэн. Тэр ч байтугай тавдугаар сарын 28-нд гарсан энэ хэргийг ес хоногийн дараа мэдсэн гэж байгаа. Энэ бол Зэвсэгт хүчинд дэг журам хэрэгтэй болсны илрэл.
Нэгэн үе цэргүүдээ тураалд оруулж, сүрьеэд бариулдаг байсан Зэвсэгт хүчинд алба хаахаас залуус зугтаж, яаж ийгээд цэргийн албанаас чөлөөлөгдөхийн түүс болдог байв. Тэр цаг өнгөрч, цэргийн албаны нэр хүнд дээшлэн, цэнхэр дуулгатны эгнээнд багтан энхийг сахиулах, “Тусгай салаа”-ны улаан туг болон дэрвэх хүсэлтэй залуус олширсон. Ийм үед Ерөнхий сайд хүртэл цэргүүдээр нүүрс шуудайлуулж, хэн дуртай нь цэргүүдээр зөвшөөрөлгүй ажил хийлгэн, амийг нь үрээд байвал эх орны хөвгүүд дахиад л эр цэргийн албанаас дайжна.
Аминдаа хайргүй хүн байтугай өт байхгүй. Бэлтгэл сургуулилалт хийж байгаад зүрх нь хаагдаад, танктайгаа осолдоод, гол гатлахдаа живээд байдаг цэрэгтэй армийг арми гэх үү. Хөлсний, сайн дурынхнаас бүрдсэн арми л тийм байдаг байж магад. Цэрэг армийнхан байнгын бэлтгэл сургуулилалт хийдэг, байлдагч, дарга нар нь ямар ч зүйлд хэзээд бэлхэн байдаг гэж бодтол тийм биш бололтой. Бэлтгэл сургуулилалт хийх зардлыг хасаж, танадаг, өөр зүйлд зарцуулдаг болсноос цэргүүд нь техник хэрэгсэлтэйгээ ажиллаж чаддагг үй, танк, усанд хөвөгч гэж ийм юм байдаг гэж гадарлахаас хэтрэхээ байсан гэнэ.
Дарга өөрөө зугаалаад явчихсан юм чинь би ч гэсэн загасчлахад яадаг юм. Тэгээд ч нэгэнт живчихсэн хүмүүсийн цогцсыг оллоо ч амилуулж чадах биш
Усанд хөвөгчид юм ачихдаа хүндийн төвийг нь олж тавихаас эхлээд мэдэх ёстой дүрэм журам олон байсныг тухайн үед ПТС-2 (плавающий транснортер средний) тээвэрлэгчээр өрмийн машин тээвэрлэж явсан хүмүүс мэдээгүйгээс осолдсон байж болох аж. Мэдүүлэх ёстой хүмүүс нь зааж өгөөгүй юү, мэдэх ёстой нь сонссоноо нөгөө чихээрээ гаргачихсан уу, бүү мэд. Осол гарчихлаа, хүний амь үрэгдчихлээ.
Усанд хөвдөг тээвэрлэгч нь голд унаж, 234 дүгээр ангийн ахлагч нь Эгийн голын усан цахилгаан станц төслийн шугамаар явсан ажилтантай хамт амиа алдчихаад байхад ЗХЖШ-ын дарга нь Алтай ханы Таван богдын тэнгэрийг тайх ёслолд оролцон зугаалж явсан гээд бодохоор удирдлагаасаа эхлээд байлдагч хүртлээ хариуцлагагүйн зуданд нэрвэгдэж, Зэвсэгт хүчин зэвэрч байна.
Сахилга хариуцлага алдсан ангийн захирагч нарт гурван сарынх нь цалинг 20 хувиар бууруулах, ажлаас халах арга хэмжээ авсан. Тэгвэл ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажавт ямар хариуцлага тооцох бол. Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй ээ гэж.
Живсэн хүмүүсийн цогцсыг олох, хөмөрсөн тээвэрлэгчийг босгох, болохгүй бол татаж гаргах, ослын шалтгааныг тогтоох үүрэг Ц.Бямбажав генералаас авсан ЗХЖШ-ын Хяналт шалгалт, үнэлгээний газрын дарга, бригадын генерал Г.Энхбаатар “Дарга өөрөө зугаалаад явчихсан юм чинь би ч гэсэн загасчлахад яадаг юм. Тэгээд ч нэгэнт живчихсэн хүмүүсийн цогцсыг оллоо ч амилуулж чадах биш” гэсэн байдлаар үүрэгт ажилдаа ханджээ.
Ослын шалтгааныг тогтоож, дараа дараачийн ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бусдад сургамж болгох ёстой генерал хүн тийм хариуцлагатай, эгзэгтэй үед ийм ааш аяг гаргасан байх юм. Түүнийг харсан доод албан тушаалтнууд нь бүр ч гутамшигтай авирлахгүй гэх газаргүй. Даргыгаа үлгэр дуурайл болгодог байлдагч нар тэгвэл яах бол. Муу юм маш амархан газар авдаг. Зэвсэгт хүчинд тийм муу муухай зүйлийг угалз хуар бүхий эмжээрт мөрдэстэй, ялархаг ямбархаг дарга нар нь тарааж байна бус уу. Хорт хавдар хүний бүхий л эрхтэнд хялбархан тархдаг аюултай. Шар будаа шиг тархсан хавдрын эд эс бүрийг нэгбүрчлэн түүж чадахгүй бол эргээд амархан олширч томордог хортой. Зэвсэгт хүчинд нүүрлэсэн энэ хорт хавдрыг яаралтай эмчлэхгүй бол монгол цэргийн сүр сүлд гутчих вий дээ.
V/13 - Марш тактикийн тэмцээнд оролцохоор бэлтгэж байсан 120 дугаар ангийн ахлагч Тавантолгой дахь сургалтын нэгдсэн төвд амиа алдсан.
V/28 - Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн байлдагч Б.Отгонзаяа, М.Баатаржав, Г.Эрхэмбаяр, Г.Амгалан нар Хан-Уул дүүрэгт “Номин констракшн” компанийн барьж буй барилга дээр ажиллаж байхдаа хойд солонгосчуудад зодуулж, хүнд гэмтсэн.
VI/10 - Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн байлдагч Б.Чинзориг барилга дээрээс унаж, хүнд бэртсэн.
VI/15 - Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн “Т-72” маркийн танк онхолдон, нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат, тус ангийн алба хаагч, ахлагч Ж нас барж, гурван хүн гэмтсэн.
VII/1 - Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн усанд хөвдөг ПТС-2 (плавающий транснортер средний) тээвэрлэгч Эгийн голд хөмөрч, тус ангийн ахлагч Г.Гандорж живсэн.
Х.Болормаа