Өнгөрөгч долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН УРДАХ УСАН ХАЛИАНД ДӨРВӨН ХҮҮХЭД АМИА АЛДЖЭЭ
Маршалын гүүрний зүүн хойно, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд орших усан халианд 8-12 насны дөрвөн хүүхэд живж харамсалтайгаар амь насаа алдлаа. Тэдгээр хүүхдүүд усан халианд хөөсөнцөр тавьж тоглож байх явцдаа эндсэн байна. Тус газарт Хан Талст ХХК тохижилтын ажил хийж байжээ. Энэхүү компани ажил хийх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд Нийслэлээс хоёр удаа мэдэгдэл өгсөн байна. Цаашид "Хан талст" компанийг зохих хууль, журмын дагуу хяналт шалгалт хийнэ гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун мэдээлсэн юм.
Энэ хэрэгтэй холбоотойгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан эндэж осолдон амь насаа алдсан хүүхдүүдийн ар гэрийнхэнд нь хандаж, гүн эмгэнэл илэрхийлсэн юм. "Дөрвөн хүүхдийн амийг нийслэлийн удирдлагууд, мэргэжлийн хяналтынхнаас нэхье" нийтлэлийг ЭНД дарж уншина уу.
ФАТФ-ЫН ХАР ЖАГСААЛТААС ГАРАХ НӨХЦӨЛИЙГ ХАНГАЛАА
Монголбанкнаас ФАТФ-ын саарал жагсаалттай холбоотой мэдээлэл хийлээ. Манай улс ФАТФ-ын саарал жагсаалтаас гарахын тулд 6 даалгавар биелүүлэх үүрэг авсан юм. 2011 онд саарал жагсаалтаас гарахад 32 сар зарцуулсан бол энэ удаад 7 сар зарцуулсан байна.
Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Тавдугаар сарын 4-ний өглөө Монгол Улсын Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монгол Улсын шүүх, прокурор, хууль хяналтын байгууллагаас хамтарсан ажлын хэсэг Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргахаар хоёр удаа тайлан тавьсан. Өмнөх тайланд зургаан үүрэг даалгаврын гурвыг нь хамгаалсан. Харин тавдугаар сарын 4-ний өдөр үлдсэн гурван үүрэг даалгаврыг 100 хувь хамгаалсан. Өөрөөр хэлбэл Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан зургаан нөхцөл байдлыг бүгдийг нь арилгаж чадсан гэдэг сайн мэдээллийг хүргэж байна. Газар дээрх шалгалт шинэ коронавирустэй холбоотойгоор тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Монгол Улсын төр саарал жагсаалтаас гарах үүрэг даалгавраа ФАТФ-ын өмнө нэр төртэй биелүүлж дуусгалаа” гэлээ.
ЦЕГ: 3 САРТАЙ ХҮҮХДЭЭ ТЭВРЭН, ЦОНХООР УНАЖ АМИА АЛДЖЭЭ
Тавдугаар сарын 29-ний 19 цагийн орчимд гурван сартай хүүхэд болон 37 настай эмэгтэй зургаан давхраас унаж амиа алдсан хэрэг гарлаа.
Тодруулбал, Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зургаан давхраас эмэгтэй хүн хүүхдээ тэврээд үсэрчихлээ хэмээх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тус дуудлагыг авч хэргийн газарт бүрэлдэхүүн ажиллахад 1983 онд төрсөн эмэгтэй "У" нь өөрийн охин 3 сар (эм) "Т"-г тэврэн өндрөөс унаж нас барсан нөхцөл байдал тогтоогдсон талаар ЦЕГ-аас мэдээллээ.
Эмэгтэй болон гурван сартай хүүхэд газар дээрээ амиа алдсан бөгөөд хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
ИРЭХ САРД ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН 8 УДААГИЙН ТУСГАЙ НИСЛЭГИЙН ЧИГЛЭЛ, ХУГАЦАА
Улсын онцгой комиссын Шуурхай штабаас ирэх сард нийт найман удаагийн тусгай нислэгээр 2000 иргэнээ авчрахаар болсныг мэдээллээ.
Тодруулбал, зургаадугаар сард нийт 8 тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөснийг Гадаад харилцааны яамны консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээллээ. Үүнд:
- 6 сарын 10-ны өдөр Казакстан (150-170 хүн )
- 6 сарын 11-нд Токио (250-270 хүн)
- 6 сарын 15-нд Энэтхэг (160-170 хүн),
- 6 сарын 17-нд Сөүл (транзит) (250-270 хүн),
- 6 сарын 18 Сөүл (250-270 хүн)
- 6 сарын 19-нд Франкфурт (250-270 хүн) руу тус бүр тусгай нислэг үйлдэнэ.
Мөн ирэх сарын 25, 28-ны өдрүүдэд тусгай нислэг хийхээр төлөвлөж байгаа бөгөөд хараахан чиглэл нь тодорхой болоогүй байна. Ирэх сарын сүүлээр хийх тусгай нислэгийн нэгийг Энэтхэг улс руу хийхээр төлөвлөж байгаа талаар Л.Мөнхтүшиг мэдээлсэн.
Н.НОМТОЙБАЯРЫГ ЦАГДАН ХОРЬСОН Ч НЭР ДЭВШИГЧДИЙН ЖАГСААЛТААС ХАСАХГҮЙ
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр мөрдөгчийг дарамталсан үндэслэлээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Түүнийг цагдан хорьсон хэдий ч УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрх нь нээлттэй юм байна.
Учир нь Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигч шүүхээр ял шийтгүүлсэн тохиолдолд нөхөн нэр дэвшүүлэхээр заажээ. Харин Н.Номтойбаяр хувьд урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр цагдан хоригдож, анхан шатны шүүх хуралдаан зургадугаар сарын 26-нд болох товтой. Гэм буруутай эсэх нь одоогоор тогтоогдоогүй.
Өөрөөр хэлбэл гэм буруутай нь шүүхээр эцэслэн тогтоогдоогүй учир Сонгуулийн ерөнхий хорооны тогтоолын дагуу 29-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт нэр дэвших эрх нь нээлттэй. Н.Номтойбаярыг дараагийн шүүх хурал болох хүртэл буюу зургадугаар сарын 26-ныг хүртэл цагдан хорих шүүхийн захирамж гарсан. Түүнийг цагдан хорьсон нь Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн болохыг өмгөөлөгч Н.Мандах нь хэлээд буй.
ХУВИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН 50.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХУВЬСАХ ЗАРЛДЛЫГ ОЛГОХООР БОЛЛОО
Засгийн газрын хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн нийт 50.2 тэрбум төгрөгийн хувьсах зардлыг улсын хэмжээнд олгохоор шийдвэрлэжээ. Тодруулбал, коронавируст халдварын улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоосон үед сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэнтэй холбогдуулан боловсролын бүхий л байгууллагууд сургалтын үйл ажиллагаагаа цахим хэлбэрээр явуулж, хүүхдүүдийг сурах боломжоор хангасан.
Иймд төрийн бус өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хувьсах зардлыг нь хүүхдийн тоонд үндэслэн 2019-2020 оны хичээлийн жилийн санхүүжилтийг олгох нь зүйтэй гэж БСШУС-ын сайд танилцуулсныг Засгийн газрын гишүүд дэмжин шийдвэрлэсэн байна. Тогтоол ёсоор салбарын 2020 оны батлагдсан төсөвт
- төрийн бус өмчийн 157 ерөнхий боловсролын сургуулийн 46,783 хүүхдэд ногдох 18,8 тэрбум төгрөг,
- 529 цэцэрлэгийн 36,905 хүүхдэд ногдох 31,4 тэрбум төгрөг, нийт 50.2 тэрбум төгрөгийн хувьсах зардал улсын хэмжээнд олгогдохоор эрх нь нээгдэж байна.
ХҮҮХДИЙН БАЯРЫГ ГЭР ГЭРТЭЭ ТЭМДЭГЛЭХИЙГ УРИАЛЛАА
Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриан дор гэр гэртээ тэмдэглэн өнгөрүүлэх уриалгыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гаргажээ. Тус газрын даргын А/130 тоот тушаал өнөөдөр гарсан бөгөөд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургаадугаар сарын 1-нийг “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх удирдамжийг баталсан байна.
Дээрх удирдамжийн хүрээнд Ковид-19 цар тахалын үед гэр бүлийн бүх гишүүдийн үүрэг хариуцлагыг нэмэх, гэр бүл дэх хүүхэд, хөгжил хамгааллыг сайжруулах, хүүхдэд ээлтэй гэр бүлийн орчинг нэмэгдүүлэх, дэмжих, тэгш оролцоог хангах хүрээнд Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриан дор гэр гэртээ тэмдэглэн өнгөрүүлэх уриалгыг гаргалаа.