Японы автомашины үйлдвэрлэгч ТОЁОТА брэндийн албан ёсны Дистрибьютор болох ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА ХХК тансаг зэрэглэлийн TOYOTA GRANVIA автомашиныг 5 сарын 22-ны өдөр албан ёсоор танилцууллаа.
Энэхүү загвар нь чөлөөт орон зай мэдрүүлэх багтаамж сайтай бөгөөд тав тух, аюулгүй байдлын тоноглол зэрэг нь гэр бүл болон албан байгууллага, аялал жуулчлал мөн зочид буудлын үнэ цэнтэй үйлчлүүлэгчдэд үйлчлэхэд нэн тохиромжтой.
Энэхүү автомашиныг 2 жилд нэг удаа зохион байгуулагддаг "ТОКИО 2019" авто үзэсгэлэнд 11 дүгээр сард танилцуулсан.
TOYOTA GRANVIA-Г ЗОХИОН БҮТЭЭСЭН АХЛАХ ИНЖЕНЕР ТАКҮО ИШИКАВА ХЭЛЭХДЭЭ:
“Сүүлийн жилүүдэд хөгжиж буй орнуудын зорчигчдын тав тухыг мэдрэх эрэлт хэрэгцээ нь эдийн засгаа даган өсөж байна. Энэ хэрэгцээг хангах зорилгоор бид өндөр зэрэглэлийн тээврийн хэрэгсэл зохион бүтээсэн нь Toyota Granvia автомашин юм.
Мөн уг автомашины хөгжүүлэлтийг дараах дөрвөн зарчимд тулгуурлан бүтээсэн байна:
- Жолоодлогын тав тух
- Дуу чимээ тусгаарлалт
- Эргэлтийн үеийн тогтвортой байдал
- Аюулгүй байдал
Харин Монгол улсын зах зээлд худалдаалагдаж эхэлсэн автомашины хувьд 268 морины хүчтэй 6 цилиндртэй 3.5 литрийн багтаамж бүхий бензин хөдөлгүүр, 6 шатлалт автомат хурдны хайрцгаар тоноглогдсон. Автомашины ерөнхий хэмжээс нь 5,300 х 1,990 х 1,970(мм) бөгөөд газраас тэнхлэг хүртэлх зай нь 17,5 см өндөртэй. Нийт 6 хүний суудалтай Granvia 2 болон 3-р эгнээндээ зорчигч тус бүрт зориулсан хэрсэн оёдолтой, суудал халаагчтай, өөрийн ая тухад тааруулан тохируулах боломжтой суудлуудаар тоноглогджээ.