Хэдхэн долоо хоногийн өмнө Apple машин бүтээж байна гэвэл нэг л үнэмшилгүй цуу яриа мэт сонсогдох байлаа. Харин одоо бол тэднийг машин бүтээхээр ханцуй шамлан орсон гэдгийг хүн бүхэн мэднэ.
Хэд хэдэн мэдээллийн хэрэгслүүд энэ тухай мэдээлж, Элон Маск хүртэл Apple-тай цахилгаан хөдөлгүүртэй машины талаар ярилцсан тухай хэлжээ. Тэгвэл тэд яг ямар машин бүтээх гэж байна вэ? Одоогоор бидний мэдэж байгаа бүхэн:
Төслийн нэрийг Титан гэдэг. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг Wall Street Journal хамгийн анх нийтэлжээ.
Машин цахилгаан хөдөлгүүртэй. Компани өнөөдөр зах зээл дээр цахилгаан хөдөлгүүртэй машинаар тэргүүлж байгаа Тесла Моторстой өрсөлдөхийг хүсэж байна. Weblogs. Inc-ийг үүсгэн байгуулагч Жесон Калаканис саяхан “Apple Тесла 18 сарын дараа өөрийн болгоно. 75 тэрбум ам. доллароор” гэжээ.
Түүнчлэн компанийн одоогийн тэргүүн Тим Күүк сэргээгдэх эрчим хүчний салбарыг ихээхэн сонирхож байгаа тухайгаа Businessinsider-т өгсөн ярилцлагадаа дурдсан. Мөн компани Калифорнид 850 сая ам. долларын өртөг бүхий нарны эрчим хүчээр ажиллах цахилгаан станц барихаар болсон гэдгээ мэдэгджээ.
Машин minivan загвартай/Одоохондоо/. Мэдээж хэрэг эцсийн бүтээгдэхүүн зах зээл дээр гарахаас өмнө загвар нь өөрчлөгдөж болно.
Титан төсөлд маш олон хүн ажиллаж байгаа. Автомашины салбарын туршлагатай нэгэн ч бий. iPhone-ийг бүтээхэд үнэмлэхүй хувь нэмрээ оруулсан, Форд компанийн инженер асан Стив Задески төслийн багт багтаж байгаа.
Түүнчлэн 2014 оны есдүгээр сард Apple-ийн ажилтан болохоосоо өмнө Германы алдарт Mercedes Benz-ийн судалгаа, хөгжүүлэлтийн хэлтсийн захиралын албыг хашиж байсан Иоханн Юнгвирт төслийн нэг гишүүн.
Apple энэ төсөл дээр ажиллаад жил гаруй хугацаа өнгөрч байна. Компанийн удирдлагууд Титан төслийн багийн гишүүдийн тоог 1000 хүртэл өсгөх эрхийг багийн ахлагчдад өгчээ. Түүнчлэн Apple өөрсдөө “Маш нууц судалгааны ажилд хэд хэдэн хүн авах сонирхолтой байгаа” гэдгээ илэрхийлсэн.
Ялангуяа тэдгээр хүмүүс нь автомашины технологи, загварчлалын салбарт ажиллаж байсан туршлагатай, ур чадвар өндөртэй хүмүүс байх хэрэгтэй.
Машин өөрийгөө жолооддог байж магадгүй. Рейтерсийн мэдээлснээр нэрээ нууцалсан эх сурвалж “Өөрийгөө жолооддог системийн уралдаанд Apple орох гэж байгаа” гэжээ. Мөн компани автомашин бүтээгчидтэй харилцаагаа бэхжүүлж эхэлсэн.
Apple Теслагаас шинэ гишүүн элсүүлэх ажилд хүч зарж байгаа. Bloomberg-ийн мэдээлснээр Apple Тесла хоёр ажилтан булаах “дайн”-ыг эхлүүлжээ. Жишээ нь Apple Теслагийн хуучин ажилтнуудад 250,000 ам. долларын бонус цалин, 60 хүртэлх хувийн нэмэгдэл амласан байна.
Харин Тесла одоогоор Apple-ийн 150 ажилтныг өөрийн болгожээ. Тэгвэл LinkedIn-ий мэдээллээс харахад Apple хамгийн багадаа Теслагийн 50 ажилтныг урвуулсан байна.
Цахиурын хөндий сэжиг авчээ. Цахиурын хөндийд байгаа хүмүүс Apple нууцаар машин бүтээж байгаа талаар шивэр авир хийж байна.
Apple-ийн ахлах загвар зохион бүтээгч Жони Айв сүүлийн хэдэн жилийн турш Америк машинуудыг муулж байгаа. Айвын найз Марк Ньюсон өнгөрсөн жил нэгэн ярилцлагадаа энэ тухай анх ам нээжээ. Ньюсон өмнө нь Форд компанид концепц загвар бүтээж өгч байсан бол өнгөрсөн онд Apple-ийн “Нууц төсөл”-д нэгдсэн аж.
Apple-ийн ажилчид “Теслаг явгаруулна” гэж ярих болжээ. Компанийн нэг ажилтны хэвлэл мэдээллийнхэнд хандан бичсэн захидалд “Apple-ийн одоо ажиллаж байгаа төсөл тун сонирхолтой… Миний бодлоор бид тэр салбарыг орвонгоор нь өөрчилж, Теслаг явгаруулах байх” гэсэн байв.
Apple газрын зургаа өөрсдөө бүтээж байна. Хоёр долоо хоногийн өмнө Apple-ийн нэр дээр бүртгэлтэй нууцлаг хар өнгийн бүхээгт тэрэг Калифорнид харагдаж эхэлснээр ихээхэн сэжиг төрүүлсэн. Компани үүнийгээ газрын зургаа сайжруулах ажил гэж тайлбарласан хэдий ч “Өөрийгөө жолоодох технологийн туршилт” гэж үзэх нэг хэсэг байна.
Өнгөрсөн жил Тим Күүк “Бид хэний ч мэдэхгүй төсөл дээр ажиллаж байгаа” гэжээ. Тэрээр PBS телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр “Үнэндээ энэ төслийн эцэст бид маш том амжилтад хүрч магадгүй” гэсэн юм.
Стив Жобс машин бүтээхийг хүсдэг байв. 2011 таалал төгсөхөөсөө өмнө тэрээр New York Times-т өгсөн ярилцлагадаа “Хэрвээ надад хангалттай эрч хүч үлдсэн байсан бол би Apple машин бүтээх байлаа” гэжээ.
Түүнчлэн өнгөрсөн жил Apple-ийн зөвлөлийн гишүүн Майки Дрекслер “Хэрвээ Жобс амьд сэрүүн байсан бол тэр iCar-ын загварыг бүтээх л байсан... Миний бодлоор автомашин гэдэг хязгааргүй олон боломжтой гайхамшиг” гэсэн байна.
Гэхдээ бид эцсийн бүтээгдэхүүнийг харах гэж чамгүй удаан хүлээнэ. Өнөөдөр бидэнд байгаа мэдээлэлд үндэслэн хэлэхэд Титан төсөл эхлээд дөнгөж ганцхан жил болж байна. Тиймээс энэ төслийн эцсийн бүтээгдэхүүнийг гарах хүртэл дахиад урт хугацаа хэрэгтэй.