Нохойтойгоо хамт онгоцоор зорчиход бэрхшээл их, тийм боломж ч бага. Жижиг нохой бол зориулалтын торонд хийгээд суудлынхаа доор тавьж болно. Харин том биетэй бол ачаа руу илгээхээс өөр аргагүй бөгөөд энэ нь эздэд тийм ч таатай сонголт бус.
Хэдийгээр золгүй явдал тохиолдох нь түгээмэл биш ч нохойг буруу газар руу илгээдэг, онгоцны буудлын ажилтнууд хайхрамжгүй ханддаг зэрэг асуудлууд мэр сэр бий.
Тэгвэл нохойдоо ихээхэн мөнгө зарцуулах чадамжтай үйлчлүүлэгчдийн хувьд энэ асуудлыг нь шинээр байгуулагдсан “Bark Air” агаарын тээврийн компани нохойг эзэнтэй нь хамт тээвэрлэх үйлчилгээгээрээ шийдвэрлэхийг зорьж байна. Тодруулбал: дөрөвдүгээр сарын 11-нээс эхлэн зорчигчид “Gulfstream 550” онгоцонд тийз захиалж, нохойтойгоо хамт гол кабинд суун зорчих боломжтой болжээ.
Энэхүү шинэ үйлчилгээг нохойны хоол хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг “BarkBox”-ийг эзэмшдэг “Bark Air” компани санал болгож буй аж. “BarkBox”-ийн сар тутмын гишүүнчлэлтэй 2.3 сая хэрэглэгч дээрх үйлчилгээний зорилтот бүлэг болохоор байна.
“Bark Air” компани Нью-Йорк, Лос-Анжелес хоёр талын чиглэлд долоо хоногт нэг удаа нислэг үйлдэнэ. Мөн Нью-Йоркоос Лондон руу сард хоёр удаа нислэг хийх аж. АНУ дотор хийгдэх нислэгийн нэг талын тийзийн үнэ 6000 ам.доллароос эхлэх бөгөөд тасалбарт нь эзэн нохой хоёрын хамт суух суудал багтжээ. Харин тив дамнасан нэг талын нислэгийнх нь үнэ 8000 ам.доллар байх юм байна.
Х.Солонго