Монгол улсын боловсролын их сургуулиас уламжлал болгон “Дээд боловсролын чанарын баталгаажуулалт” эрдэм шинжилгээний олон улсын хурлыг зохиодог. Энэ удаад “Хувьсаж буй боловсрол-шинэ үеийн суралцагч” сэдвээр салбарын төлөөллүүд, Япон, Орос, Энэтхэг, Казахстан, Хятад эрдэмтэд оролцлоо.
Хурлаар тогтвортой хөгжлийн боловсролын хэрэгжилт, дижитал суралцахуй ба хувирган өөрчлөлт, багшлахуй, суралцахуйд тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэж, цаашдын бодлого, ажлын төлөвлөгөө, арга замыг тодорхойлов.
МУБИС-ийн захирал, профессор Ж.Батбаатар “Дэлхий нийтээрээ хувь хүний онцлогийг ялгаварлан гадуурхалгүй, тэгш хүртээмжтэй боловсрол олгохыг эрхэмлэж байна.
Иймд сурагчийг зөв хандлагатай, суралцахуйг эзэмшсэн, хийж бүтээх эрмэлзэлтэй, амьдрах чадвартай болгох шаардлагатай . Эдгээр чадварыг багш олгодог учраас тэдний ур чадвар, арга зүйг сайжруулах, хөдөлмөрийг нь үнэлэх хэрэгтэй байна.
Хүүхдийн хүсэл сонирхол үе, үеэрээ өөр, мөн хурдтай өөрчлөгддөг. Гэтэл уламжлалт заах аргаар боловсрол олгоно гэвэл өрөөсгөл. Хичээлийн хөтөлбөр хэрэглүүр хүртэл дижитал руу хувиргахыг шаардаж байна. Тэгвэл хэрхэн өөрчлөх, хувиргахад тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлох, олон улсын жишиг арга барилаас суралцах нь өнөөдрийн хурлын зорилго” гэв.
МУБИС-ийн Математикийн тэнхимийн дэд профессор Э.Азжаргал “Хүн бүрийн хандлага, сэтгэх байдал, сурах арга барил, дадал хэвшил өөр. Жишээлбэл альфа, зэт үеийнхэн өөрийн гэсэн харилцааны онцлогтой. Хүүхэд бүрийн онцлогийг багш ойлгодог, хэрэгцээг нь тодорхойлдог судлаач болох хэрэгтэй болсон. Тэгснээрээ ирээдүйд чадварлаг, ажилдаа дуртай, мэргэшсэн, хүмүүнлэг хүнийг бэлтгэнэ.
Одоогийн сургалтын хөтөлбөр онолд сургахыг зорьж, бүтээлчээр сэтгэх, хүүхэд өөрийгөө чөлөөтэй илэрхийлэхийг төдийлөн дэмждэггүй. Бүтээлч ур чадварыг нэмэх бүх арга замыг судалж, хэрэгжүүлэх хэрэгтэй. Дээд боловсролын сургалтын чанар сайжрахгүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх төгсөгчид бэлтгэхгүй байгаа нь арга барилаа өөрчлөхгүй байгаатай холбоотой” гэлээ.
Мөн энэ үеэр “Неон Эдю” боловсролын төвийн захирал П.Анар боловсролын хөтөлбөрт “Майндфүлнесс” дасгалыг нэвтрүүлбэл багш, сурагчийн хичээллэх үр бүтээмж нэмэгдэж, боловсролын салбарын асуудлыг шийдвэрлэх том хөшүүрэг болно гэдгийг онцлов.
Тэрбээр “Бага боловсролоос төдийгүй дэлхийн топ сургуулиудад хэрэгждэг бясалгал, амьсгалын дасгалаар стрессийг бууруулж, анхаарал төвлөрөлтийг сайжруулж, бүтээмжийг нэмэх аргыг боловсролын хөтөлбөрт тусгах хэрэгтэй. Майндфүлнессийг хэрэгжүүлснээр сурагчдын шалгалтын оноо дээшлэх, хичээлийн цагаар юу хийх гэж байгаагаа ухамсарлаж, үр бүтээлтэй хичээллэх, ядаргааг бууруулах, нойргүйдлийг эмчлэх эерэг нөлөөтэй. Уг дасгалыг Харвард, Оксфорд, Стэнфорд, Кэмбридж, Массачуситтсийн их сургуулиуд хэрэгжүүлж, багш нарт ч сургадаг. Сургуулиудад хэрэгжээд 30-аад жил боллоо. Сургуулиас гадна ААН-үүд ажлын байрандаа хэрэгжүүлж, ажлын үр бүтээмжээ нэмдэг болсон” гэлээ.
Боловсролын бүх шатны байгууллагад суралцагсдын мэдлэг эзэмших арга барилд нийцүүлсэн, бүтээлч чадварыг хөгжүүлэх боловсролын хөтөлбөр хэрэгтэйг салбарынхан онцоллоо. Судалгааны аргуудыг боловсруулж оюутан, сурагчид ямар сургалт хүсдэгийг тодорхойлох нь чухал гэж үзжээ.