Дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн 2024-2033 онд ажиллах шүүгчийн сонгуулийн эхний шатны санал хураалтаар 81 улсын санал авч сонгогдлоо. Тэрээр энэхүү олон улсын шүүхэд сонгогдон ажиллах анхны Монгол шүүгч болж байна хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.
Монгол Улсаас Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчид гурав дахь удаагаа өрсөлдөж байгаа, өмнөх сонгуулиудад хуримтлуулсан туршлагад үндэслэн ажилласан нь ийм үр дүнд хүргэжээ. Олон улсын эрүүгийн шүүхэд Монголын шүүгч өрсөлдөн сонгогдоход Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын чиглэлд хийж хэрэгжүүлсэн ажил ихээхэн нөлөөлсөн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын дээд шүүх, Гадаад харилцааны яам, НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгчийн газар, Брюссель дэх Элчин сайдын яам болон бусад холбогдох байгууллагууд томоохон үүрэг гүйцэтгэлээ.
Чуулганаар Олон улсын эрүүгийн шүүхийн нийт зургаан шүүгчийг сонгох ба хоёр дахь санал хураалтаар Румын улсын шүүгч олонхын санал авсан бол үлдсэн орон тоонд БНСУ, БНФУ, БНЧУ, Буркина Фасо, Словени, ХБНГУ, Умард Македон, Эстони, Мадагаскар, Тунис зэрэг улсаас нэр дэвшигчид өрсөлдөж, санал хураалт явагдаж байна.
Нью-Йорк хотноо 12 дугаар сарын 4-14-ний өдрүүдэд болж байгаа уг чуулганд манай улсаас Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд чуулган үргэлжилж байна.
Ташрамд дурдахад, Нидерландын Гааг хот дахь Олон улсын эрүүгийн хэргийн шүүхийн өмгөөлөгч Н.Орчлон ажилладаг. Тэрээр 2006 онд Олон улсын эрүүгийн шүүхэд орсноос хойш 17 дахь жилдээ ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: ГХЯ, Дээд шүүх