Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж буй. Энэ үеэр сайжруулсан шахмал түлшний нөөцийн талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Батшагай мэдээлэл өглөө.
Тэрбээр "Сайжруулсан шахмал 118 мянган тонн түлшийг 58 агуулахад нөөцлөөд байна. Нийт борлуулалтын 650 цэг ажиллахаас өнөөдрийн байдлаар 500 цэг ажиллаж байгаа. Үлдсэн цэгүүдийг аравдугаар сарын 1-н гэхэд үе шаттайгаар ажиллуулна. Түлшнээс 24 дээж авахад сайжруулсан шахмал түлшний стандартыг хангасан гэж гарсан. Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалт, өдөрлөгийг зохион байгуулна" гэлээ.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС