Нохой бол хамгийн эртний гэрийн тэжээмэл амьтдын нэг. Нохойг 15 мянга орчим жилийн өмнө гаршуулсныг археологийн олдвор нотолж байгаа юм. Нохой агуйд суудаг хүмүүсээс хоолных нь үлдэгдлийг олж иддэг байсан зэрлэг амьтнаас түүний хамгийн зоригтой, үнэнч анд болжээ. Зэрлэг амьтдыг агнах үед нь нохой хүнд туслаж, ирж буй аюулаас сэрэмжилдэг байсан байна. Үүнээс гадна нохой мал хариулж, ачаа зөөж, манаач хийж, бас холбоо барьдаг амьтан юм. Ер нь хүн хаана л сууж байна, тэнд нохой байнга байдаг.
Нохойтой харьцуулахад манай гаригт өөр ямар ч амьтан хүнээс ийм зүй ёсны хайр, хүндэтгэл хүлээдэггүй. Нохой хүний өөрийнх нь нэг хэсэг юм шигээр түүний бүхий ажил төрөлд тийм их хэрэгтэй болжээ. Хүн амьдарч байгаа газар бүр л шахуу нохой байдаг. Янз бүрийн үндэстэн ястны амьдрал түүнтэй салшгүй холбоотой. Нохой хүний анд нөхөр, түүний хамгаалагч, туслагч болсон юм гэж Германы зоологч Брем бичсэн бий.
Шведийн нэрт байгаль судлаач Линней бичихдээ, нохойн үнэнч чанар нь түүний хамгийн сайн чанарын нэг юм гэж тэмдэглэжээ. Өнөөгийн он тооллын 73 онд Везувий галт уулын аймшигт дэлбэрэлт Помпей, Геркуланум гэдэг хоёр хотыг үнс нурмаар дарж булшилсан билээ. Нэг ийм газарт малтлага хийхэд нэг бяцхан хүү, нохой хоёрын араг яс олдсон байна. Нохой залуу найзыгаа аврах гэхдээ түүнийг биеэрээ нөмөрч хэвтсэн бололтой... Харин эрдэмтэд хадгалагдаж үлдсэн хүзүүвчээр нь нохойны нэрийг тогтоосон бөгөөд түүн дээр Дельта гэж бичсэн байжээ.
Талархалт хүн төрөлхтөн өөрийн хамгийн үнэнч, харамгүй сэтгэлт нохойд эртнээс хөшөө босгож ирсэн билээ. Хүмүүс яагаад ийм хөшөө босгодог хэрэг вэ? Үнэнч, шударгад нь талархаж байдгаас тэр бус уу. Нохойд зориулсан хөшөө бол чулуугаар дамжуулж илэрхийлсэн талархал мөн.
Манай эриний өмнөх дөрөвдүгээр зуунд Коринф гэдэг хот бүслэгджээ. Тэгээд удаан хугацаагаар бүсэлж, улайран дайрч байсан булаан эзлэгчдийн цэрэг гэнэт байрлалаа орхин, зүүн зүг явсан байна. Хотын оршин суугчид ялалтаа тэмдэглэн, найрлаж, удалгүй бүгдээрээ удаан хугацаанд анх удаа л тайван унтацгаажээ. Гэвч шөнө нь дайсны цэрэг хамгаалалтгүй хотын хэрмэнд дахин тулж ирсэн байна. Домогт өгүүлдэгээр, Сотэр гэдэг нэртэй нохой Коринфын гарнизоныг сэрээж, тэгээд дайсан ялагджээ. Нохойн амьдад нь түүнд хөшөө босгож, "Коринфыг хамгаалагч, аврагч" гэсэн бичигтэй мөнгөн хүзүүвч зүүж өгсөн гэдэг.
Парисын Сена мөрний эрэгт хамгийн алдартай хөшөө босгосон бизээ. Энэ нь бяцхан хүүхэд хажууд нь налж зогссон Барри гэдэг сенбернар нохойн хөшөө юм. "Дөчин хүн аварч, дөчин нэгдэхэд нь алагдсан Баррид" гэж бичжээ. Альпийн нурууны нэг сүмд байсан Барри нохой цасан дороос дөчин хүн аварсан тухай домог үнэхээр байдаг.
Харин тэр дахин эрэлд гарахдаа, даарч бээрсэн замын нэг хүнийг олсон байна. Барри тэр хүнийг бүлээцүүлэх гэхдээ, түүний нүүрийг долоож эхэлжээ. Тэр хүн ухаан ороод, нохойг чоно хэмээн андуурч, түүнийг алсан байна.
Гэвч аврагдсан дөчин нэг дэх хүн нохойг алаагүй гэсэн өөр нэг домог ч байдаг гэнэ. Тэр дөчин нэг дэх хүн нь хүүхэд байжээ. Тэр ууланд төөрөөд, ухаан алдсан байжээ. Барри түүнийг олоод, бүлээцүүлж, сүмд хүргэж өгөх гэсэн боловч, хүүхэд явж чадахгүйгээр огт тамир тэнхээгүй болсон байжээ. Тэгээд тэр нохойн хүзүүгээр тэвэрч, нуруун дээр нь гараад, сүмд хүргүүлсэн байна. Харин Барри арванхоёр жил наслаад үхжээ.
Чарганы Болто хэмээх түүчээ нохой ч үүнээс дутуугүй нэртэй. Тэр 1925 онд салхи шуургатай шөнө чарганы бусад нохойн хамт Аляскийн Норм хотод сахуугийн эсрэг ийлдэс хүргэж өгснөөр энэ өвчний цар дэгдэлт болохоос сэрэмжлэх боломж олгосон байна. Энэ түүх нэг алдарт өгүүллийн сэдэв болсон юм. Болтогийн тухай бас нэг хөөрхөн хүүхэлдэйн киног хүүхдүүд мэдэх учиртай. Болто нохойн гавъяаг хүндэтгэн Норм хот болон Нью-Йорк хотод (Сентрал-парк) хоёр хөшөө босгожээ.
Несвиж хотын /Беларусь/ цэцэрлэгт хүрээлэнд нэг сонин хөшөө байдаг. Чулуун давцан дээр суусан тайган нохой алсыг гярхай гэгчийн харна. Хөшөөн дээр ямар ч бичээс байхгүй бөгөөд зөвхөн 1896 гэсэн тоо л байдаг. Тэр зүгээр л Радзивилл вангийн хайртай нохой байсан бөгөөд үхсэнийх нь дараа түүний дурсгалыг мөнхжүүлэхээр шийдсэн байж болох. Гэхдээ энэ хөшөөг харахад, хүмүүс өөрсдийнх нт тусын тулд нохойн хийдэг зүйлийг үнэлж, талархаж чадаж байна даа гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг юм. Гэхдээ Несвижийн хөшөө нь үүний цорын ганц жишээ бил дээ.
1912 онд Копенгаген хотод алдарт барималчин Кей Нильсен Данийн амь үрэгдсэн туйл судлаачдад хөшөө босгохдоо, нохойг ч мартаагүй ажээ. Тэгээд арван жил болоод л хөшөөний дэргэд гурван өдрийн турш хүндэт харуул зогсдог байна. Хүмүүс, тэдний хажууд ноход байдаг. Энэ нь чарганы нохдын туслалцаагүйгээр Арктикт ямар ч судалгаа хийх аргагүй гэдгийг зөвхөн ойлгож байгаа хэрэг биш. Өөр бас зүйл байна аа. Р.Амундсен /Норвегийн туйл судлаач, аялагч - орч/ тухайн үедээ: "Хүмүүс бид л өөрийн дотоод сэтгэлийг илэрхийлэх угийн чадвартай юм шигээр боддог нь дэмий хэрэг. Нохойн нүдийг хараад үзээрэй! Та түүний нүднээс хүнийх шиг тийм харцыг олж харна. Бидний зүрх сэтгэл гэж нэрлэдэг тэр зүйл угтаа нохойд ч тодорхой хэмжээгээр бий" гэж бичсэн байдаг.
1958 онд Японы судлаачид туйлын нэг өвөлжөөгөө аргагүйн эрхэнд орхин яаралтай явахад хүрчээ. Харин нохойнуудыг авч явж чадаагүй байна. Тэдгээрийг тэнд үлдээсэн нь гарцаагүй үхэх ёстой гэсэн хэрэг байлаа. Тийнхүү нохойнууд үхнэ гэдэгт хэн ч эргэлзээгүй байна. Тэдний дурсгалд зориулан Осака хотод хөшөө босгожээ. Харин жилийн дараа туйл судлаачид өөрсдийн өвөлжөөнд дахин буцаж ирэхдээ, нөгөө нохойнууд хүмүүсийг хараад хичнээн их баярлаж байсныг үзээд бүр гайхаж, ёстой их баярласан байна! Хаягдсан нохойнууд мэрэгчдээр хооллон нэг жилийн өнгөрүүлсэн бөгөөд өөрсдийнхөө хайрлаж байсан хүмүүст хаягдаад хичнээн зовж шаналж байсан, харин хүмүүсийг буцаж ирэхэд нохойнууд хичнээн их баярлаж байсныг хэн ч мэдэхгүй.
Ер нь ноход "баяртай" гэж чадна, гэхдээ мартаж чаддаггүй, ийм жишээ зөндөө бий. Италийн Борго-Сан-Лоренцо гэдэг жижиг хотын оршин суугч Карло Сормани татуургын усны шуудуунаас нэг гөлөг олоод, гэртээ авчиран, Үнэнч гэдэг нэр өгчээ. Тэгээд ч энэ нохой нэрэндээ бүрэн тохирсон нохой байжээ. Тэр эзнийгээ тосохоор өдөр бүр нэг л цагт автобусны зогсоолд хүрч ирдэг байсан байна. Нэг удаа эзэн нь ирээгүй ажээ. Тэр хүн амь үрэгдэж, харин нохой үүнийг яаж мэдхэв дээ хөөрхий. Эсвэл ойлгохыг хүсээгүй байсан байж болох. Тэгээд амьдралынхаа эцсийг хүртэл тэр эзнээ хүлээхээр буудал дээр өдөр бүр ирдэг байсан байна. Нохойг үхсэний дараа хотын оршин суугчид мөнгө цуглуулж, Үнэнч нохойд хөшөө босгон, түүний дурсгалд зориулан алтан медаль хийлгэжээ.
Амь үрэгдсэн юмуу нас барсан эзнээ олон жил хүлээсэн нохойн хөшөө дэлхийн олон хотод байдаг. Токио хотоос холгүй оршин Шабуя өртөөн дэх хөшөө, Эдинбург дэх Скай-терьер Бобби нохойн хөшөө, АНУ-ын Миссури мөрний эрэг дэх Шеп нохой, Краков хот дахь үнэнч Жек нохойн гээд зөндөө олон хөшөө бий. Нохой гэдэг үнэхээрийн баатарлаг амьтад.
Нэг удаа Австрийн Данкштейн хотын ууланд 11 сурагч хоёр багштайгаа явж байх замдаа нурсан цасанд дарагджээ. Зориудын сургуулилт хийсэн Аякс гэдэг овчарка нохой хэсэг аврагчийн хамт бараг л амралгүйгээр, 96 цагийн турш ажилласан байна. Нохой хүч тэнхээгүй болох хүртлээ дартагшсан цасыг хумсаараа малтаж байжээ. Аврагчид нохойг урацанд аваачсан байна. Гэвч хэсэгхэн зуур амарсны дараа Аякс цас нурсан газар руу буцаж очин, хайрагдсан, шархадсан савраараа цас малтаж, хүмүүсийг олоход нь аврагч нарт туслаж байжээ.
Лео нэртэй овчарка нохой Голландын хамгийн алдартай нохой болсон байна. Тэр Амстердам хотын нисэх буудалд 9 жилийн турш үнэнчээр ажиллажээ. Энэ хугацаанд нарны хаалт, жижиг чемодан, цагандаа мансууруулах бодис авч явсан 300 хүнийг гаалийнхан түүний туслалцаатайгаар барьсан байна. Тэр зорчигчдын ачаа, тээшнээс нийтдээ гурван тонн гашиш, нэг тонн марихуан, 28 кг героин, 18 кг кокаин хурааж авахад туслажээ. Орлого олон сая ам. доллар болсон байна. Тийнхүү Лео нохойд улсаас тэтгэвэр тогтоож өгчээ. Энэ овчарка нохой гавъяаны амралтандаа гараад, хөгширсөн нохдыг асардаг зочид буудалд очсон байна. Ингэж шагнахаас ч аргагүй!
Эмгэнэлт алдаа гаргаснаар Геллерт хэмээх нохойгоо алчихсан ван Левелин ХIII зуунд Умард Уэльсэд нохойн хамгийн эртний хөшөөнүүдийг нэгийг босгожээ. Энэ нохой хүүхдийг могойноос аварсан бөгөөд гэмшсэн, бас талархсан лорд нохойндоо хөшөө босгосон байна.
Штуцель гэдэг нохойн дурсгалд зориулан түүний хайртай эзэд 350 жилийн өмнө Германд нохойнхоо товойлгосон дүрс, бичээс бүхий хөшөө босгожээ. Домогт өгүүлдэгээр, чухамхүү энэ булш нь "Нохойтой газар нь энд байсан" гэсэн зүйр үг үүсэх шалтгаан болсон гэдэг.
Австралид ХVIII зууны 60-аад онд хүмүүс, голдуу алт хайгчдын их хөл хөдөлгөөний үед манаач нохдын байгуулсан гавъяанд зориулсан авдар дээр сууж буй нохойн хөшөөг 1932 онд Гандагай хотоос хэдхэн километрийн зайд засмал замын хажууд босгожээ.
ӨАБНУ-ын Кейптаун хотын төв цэцэрлэгт гудамжинд жижигхэн чулуун тавцан дээр хүрлээр цутгаж хийсэн том дани нохойн хөшөө байдаг. Нохойн хөлний хажууд усан цэргийн малгай, нохойн хүзүүвч байх. "Нэгдүгээр зэргийн усан цэрэг-дани дог, 1937-1944" гэж жижиг самбар дээр бичжээ. Энэ нохой Саймонтауны тэнгисийн цэргийн баазад алба хааж байсан усан цэргүүдийн хайртай нохой олон жилийн турш байсан байна.
Я.Сүхбаатар