Ням гаригт буюу өчигдөр болсон Украины Ерөнхийлөгчийн сонгуульд урьдчилсан байдлаар Владимир Зеленский ялалт байгуулжээ.
Инээдмийн жүжигчин, найруулагч, продюсер, улс төрч Владимир Зеленский Украины Ерөнхийлөгчийн сонгуульд илт давуу буюу 73.4 хувийн санал авч илүүрхсэн байна. Харин өнөөгийн ерөнхийлөгч Петр Порошенко 24.63 хувийн санал авчээ.
Санал хураалтын дүн гарсны дараа Зеленский “Би та бүхний сэтгэлийг гонсойлгох зүйл хэзээ ч хийхгүй. Би хараахан Украины албан ёсны ерөнхийлөгч болоогүй байгаа ч Украины иргэн хүний хувиар хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улсуудад хандаж: Биднийг хар гэж хэлмээр байна. Боломжгүй зүйл гэж байхгүй!” хэмээн мэдэгджээ.
Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны хариуг энэ сарын сүүлээр зарлана.
41 настай Владимир Зеленский Украины телевизийн “Ард түмний зарц” цуврал киноны багшийн дүрд тоглож алдаршсан юм. Дунд сургуулийн жирийн багш аажмаар улсынхаа ерөнхийлөгч болдог сeриалын гол дүр ийнхүү урьдчилсан байдлаар жинхэнэ ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Хуульч мэргэжил эзэмшсэн боловч шоу бизнесийн амьдралд хөл тавьсан тэрээр энэ удаагийн сонгуульд дээрх телевизийн цувралтай ижил нэр бүхий намаас нэр дэвшиж ялалт байгуулжээ. Хэрэв дээрх санал хураалтын үр дүн баталгаажвал Зеленский ирэх 5 жилд Украин улсыг удирдах юм.
Түүнчлэн, Зеленский кампанит ажлынхаа хүрээнд авилгатай эрчимтэй тэмцэж, цөөн хэдэн олигархуудын хяналтыг зогсооно гэдгээ амласан байна.
Эх сурвалж: BBC