2022 оны Billboard наадмын ялгагчид тодорлоо. Энэ жилийн наадмын ёслолын үйл ажиллагаанд хамгийн олон төрөлд нэр дэвшсэн уран бүтээлчид The Weeknd болон Doja Cat нар байлаа. Тодруулбал, The Weeknd 17 төрөлд, Doja 14 төрөлд тус тус нэр дэвшсэн байна.
The Weeknd өнгөрсөн жил тэрээр 16 номинацид нэр дэвшиж байсан бол энэ жил “Blinding Lights” сингл болон “After Hours” цомог нь түүний номинацийг 17 болгож ахиуллаа. Гэхдээ түүний энэ жил хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн том амжилт бол Ариана Грандетай хийсэн дуэт нь "Save your tears" бөгөөд шилдэг 100 дуу зэрэг зургаан номинацид нэр дэвшсэн юм.
Doja Cat 14 номинациар, түүний дараа залуу дуучин Оливиа Родриго 13 номинациар удаалжээ. Дрейк энэ ёслолд 29 ялалттайгаар энэхүү наадмын түүхэн дэх хамгийн олон шагнал хүртсэн уран бүтээлч болж, Свифт бүх цаг үеийн ялалтаар 25-р байрт орсон.
Шилдгийн шилдэг уран бүтээлчээр Дрейк, шилдэг залуу уран бүтээлчээр дуучин Оливиа Родриго нар тус тус шалгарчээ.
- Шилдэг эрэгтэй уран бүтээлч: Дрейк
- Шилдэг эмэгтэй уран бүтээлч: Оливиа Родриго
- Шилдэг дуэт хамтлаг: BTS
- Billboard 200 шилдэг уран бүтээлч: Тэйлор Свифт
- Шилдэг 100 уран бүтээлч: Оливиа Родриго
- Шилдэг R&B уран бүтээлч: Doja Cat
- Шилдэг R&B эрэгтэй уран бүтээлч: The Weeknd
- Шилдэг рэп уран бүтээлч: Дрейк
Шилдэг уран бүтээлчдийн дэлгэрэнгүй жагсаалтыг ЭНД дарж хүлээн авна уу.
Billboard наадмын улаан хивсний ёслолын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн уран бүтээлчдийн хувцас загварыг сонжъё.