Ардчилсан Намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус чуулганд оролцож буй Д.Кёкүшюзанбатбаяр /иргэний үнэмлэхэд бичигдсэн албан ёсны нэр болно/ мэдээлэл өглөө.
Тэрбээр АН-ын ҮБХ-ны гишүүнээр ажилладаг бөгөөд өнөөдрийн хуралдааны талаар "Өнөөдөр АН ямар байгааг Та бүхэн мэдэж байгаа. Эв зүйгээ олъё гэж хэдэн жил ч ярив. Нэлээн наашилсан харагдаж байна. Хэн дарга болохдоо гол нь биш ямартай ч хуралдаж аваад үндсэн дүрмийн асуудлаа хэлэлцэх нь чухал. Өнөөдөр шийд гарахгүй байх, гэхдээ олон сайхан хүн өрсөлдөж байна. Айлд архи уудаг сахилгагүй хүүхэд байдаг. Тэр хүнийг гэрээсээ хөөж болохгүйтэй адил алдааг нь засаад, эвлэрээд хүчээр оролцуулах ёстой. АН нэгдэж байж, зөв явж байж өнөөдрийн хулгайгаас эхлээд олон асуудлыг засах боломжтой. Засах гол субьект нь АН. АН-ын гишүүд нэг хүний үгээр биш өөрсдийн үзэл бодлоо илэрхийлдэг учраас хагаралтай байгаа юм шиг харагддаг. Энэ хагаралыг зүй зохистой шийдэх нь чухал" гэсэн юм.
Тэрбээр АН-ын даргаар УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан хүн байх нь чухал гэдгийг хэлээд Лу.Гантөмөр, С.Баярцогт, Х.Тэмүүжин, Б.Пүрэвдорж, Н.Алтанхуяг нар даргаар ажиллаж болох юм гэлээ. Намын даргад нэр дэвших боломжтой олон хүн байгаа бөгөөд өөрийнхөө нэрийг нэр дэвшүүлэхгүй гэдгээ илэрхийлсэн юм.
Мөн тэрбээр өнгөрсөн 10-р сард Хууль зүйн сайд Х.Нямбаатарын өгсөн мэдээлэл болох гадны хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн гэх мэдээлэлд "Шүүхээр шийдэгдэх байх. Би нэг ч хүн дээрэмдэж үзээгүй. Дээрэмдэх битгий хэл хамгийн их хөрөнгө оруулалтыг хийж, бүтээн байгуулалт хийж байна. Дээрэмдэх биш дэмжиж явдаг" гэсэн тайлбарыг өглөө.