Засгийн газраас 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зорилт дэвшүүлсэн. Үүний дагуу Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.
Нийт дөрвөн үетэй төслийн нэгдүгээр үе шатны ажил дуусах тун дөхжээ. Уг үйлдвэр 2025 онд ашиглалтад орсноор бид хойд хөршөөс хамааралтай шатахууны асуудалд цэг тавьж, дотооддоо үйлдвэрлэх боломжтой болох билээ.
БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх энэ талаар мэдээллээ.
Үйлдвэр ашиглалтад орохоос зургаан сарын өмнө Дорнодоос Дорноговь хүртэл түүхий газрын тос тээвэрлэх 530 км хоолой татах ажлыг Монголын Засгийн газар хэрэгжүүлж дуусгана хэмээн найдаж байна
Тэрбээр "Цар тахлын хүнд үеийг үл харгалзан эхлүүлсэн энэхүү Газрын тосны үйлдвэрийн ажил өнөөдрийн байдлаар нэгдүгээр үе шат 80 хувийн гүйцэтгэлтэй, дуусах дөхөж байна. Хоёр дахь шатыг дэлхийн 16 улсад 40 тэрбум ам.долларын төсөл хэрэгжүүлсэн Энэтхэгийн "Мега инженеринг" туршлагатай компани хариуцан ажиллана.
Компанийн мэргэжилтнүүд тоног төхөөрөмжөө бэлтгэн, нааш ачуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Төслийн 4 дэх үе шатыг хэрэгжүүлэх компанийн сонгон шалгаруулалтын тендерийг бид өнгөрөгч нэгдүгээр сард хэрэгжүүлэх байсан болов ч зарим компанийн хүсэлтээр хоёрдугаар сарын хоёр дахь хагас хүртэл хойшлуулах санал тавьсныг хүлээн авсан ба ирэх гуравдугаар сард компаниа сонгоод гэрээгээ хийх болно. Өмнөх шатнуудын ажил болон дөрөв дэх шатны ажилд сонгогдох компаниуд цаг агаар дулаарч, газар гэсэхэд ажлаа зэрэг эхлүүлнэ хэмээн найдаж байна. Энэхүү эрчим хүчний чухал төсөлд хоёр талын дээд удирдлагууд ихээхэн ач холбогдол өгч, анхаарал тавин ажиллаж байгаа билээ.
Монголд аж үйлдвэрийн хувьсал гарах байх гэж бодож байна
Үйлдвэр ашиглалтад орохоос зургаан сарын өмнө Дорнодоос Дорноговь хүртэл 530 км зайнд түүхий газрын тос тээвэрлэх хоолой татах ажлыг Монголын Засгийн газар хэрэгжүүлж дуусна хэмээн найдаж байна. Газрын тос боловсруулах үйлдвэрт 1000 гаруй ажлын байр шинээр бий болгохоос гадна Монголд аж үйлдвэрийн хувьсал гарах байх гэж бодож байна. Мөн цаашлаад ДНБ-ийг 10 хувиар нэмж, Засгийн газраас хэрэгжүүлж буй Эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд нэмрээ оруулж, Монгол Улс эрчим хүчээ дотоодоосоо 75 хувийг хангах боломж бүрдэнэ гэж найдаж байна" гэлээ.
Төслийн 2, 3-р шат 800 сая ам.доллар, 4-р шат 600 сая ам.долларын төсөвтэй бөгөөд БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлээр манайд хэрэгжүүлж буй бүтээн байгуулалт юм. Тодруулбал тус улсын Засгийн газар 1 тэрбум 635 сая ам.долларын санхүүжилтийг баталжээ. Энэ хавраас үргэлжлэх бүтээн байгуулалтын ажлыг хийхээр Энэтхэг Улсаас 800-1000 мэргэжилтэн, ажилтнууд Монголд ирэх аж.