Криштиану Роналду дөнгөж төрсөн ихэр хүүхдүүдийнхээ нэгийг алдсан тухай даваа гарагт цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн. Тэгвэл Энфилд цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр болсон Манчестер Юнайтед болон Ливерпүүл клубийн тоглолтын үеэр хөгжөөн дэмжигчид Криштиану Роналду болон түүний гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ.
Ливерпүүл клубийн хөгжөөн дэмжигчид клубийнхээ "You'll Never Walk Alone" дууг Роналдугийн өмсгөлийн дугаар болох долоо дугаарыг бэлгэдэж тоглолтын долоо дахь минутад дуулж, алга ташсан байна. Мөн Роналдугийн нэртэй Манчестер Юнайтедийн өмсгөлийг өргөцгөөжээ.
Ливерпүүлийн ялалтаар 4:0 харьцаатай өндөрлөсөн уг тоглолтын үеэр тамирчид гартаа хар тууз зүүж, Роналду болон түүний гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн байна.
Манчестер Юнайтедийн дасгалжуулагч Ральф Рангник "Бид баг хамт олноороо түүнтэй /Роналдутай/ хамт байгаа" гэсэн бол Ливерпүүлийн менежер Юрген Клопп "Бид энэ тухай сонссоноос хойш цаг мөч бүр Криштиану болон түүний гэр бүлтэй хамт байгаа. Үнэхээр төсөөлөхөд бэрх байна. Бид түүнийг чин сэтгэлээсээ ойлгож мэдэрч байна" гэжээ.
Эх сурвалж: ВВС